⊗ Арван гурав дахь түлхүүр ⊗...

By Be2togetherfics

123K 8.8K 393

Орчин үеийн Солонгос бүхэлдээ хаант засаглалтай ба ард түмэн нь өөрийн гэсэн онцгой чадваруудтай. Ан Эра-д нэ... More

⊗ Арван гурав дахь түлхүүр танилцуулга ⊗
♔ Chapter 1 ♔
♔ Chapter 2 ♔
♔ Chapter 3 ♔
♔ Chapter 4 ♔
♔ Chapter 5 ♔
♔ Chapter 6 ♔
♔ Chapter 7 ♔
♔ Chapter 8 ♔
♔ Chapter 9 ♔
♔ Chapter 10 ♔
♔ Chapter 11 ♔
♔ Chapter 12 ♔
♔ Chapter 13 ♔
♔ Chapter 14 ♔
♔ Chapter 16 ♔
♔ Chapter 17 ♔
♔ Chapter 18 ♔
♔ Chapter 19 ♔
♔ Chapter 20 ♔
♔ Chapter 21 ♔
♔ Chapter 22 ♔
♔ Chapter 23 ♔
♔ Chapter 24 ♔
♔ Chapter 25 ♔
♔ Chapter 26 ♔
♔ Chapter 27 ♔
♔ Chapter 28 ♔
♔ Chapter 29 ♔
♔ Chapter 30 ♔
♔ Chapter 31 ♔
♔ Chapter 32 ♔ Epilogue

♔ Chapter 15 ♔

3.3K 267 9
By Be2togetherfics

 Тэд нэгэн агуйн урд шилжин ирлээ. Гэхдээ энд ч бас салхи шуурсаар байна. Тэд ширүүхэн орох борооноос хоргодохоор агуйн амруу орлоо. Тэд тойрог болон зогсоод нэг нэгнээ ажиглан харна. Харин Чэн Эрагаас харцаа салгаж чадахгүй байлаа.

Чэн: Чи эрэлч үү? гээд удаанаар болгоомжтойхон түүнээс асуув.

Эра түүнрүү харан инээмсэглээд: Үгүй ээ, биш.

Эра гараа явуулан түрүүний эмэгтэйн өгсөн хүрэмний кирманд байх хайрцагаа байн байн шалгана.

Түүнийг дуугарсанаас хойш хэн ч үг дуугарсангүй. Каи хоолой заслаа.

Каи: Бид борооноос ахиад холдох хэрэгтэй боловуу, би ахиад шилжүүлэх үү?

Агуйд салхи үлээн шивнэлээ.

"Үлд"

Эра толгой сэгсрэн: Үгүй ээ, бид өнөө шөнөдөө энд үлдэх болно.

Ахиад л Чэн түүн рүү харах шиг мэдрэгдэж байна энэ удаад илүү хүчтэй. Салхи түүнд үлдэхийг зөвлөж, тэр өөрийн зөнгөөрөө ч энд үлдэхийг шийдсэн болохоор байх.

Каи толгой дохин: Тэгвэл би шилжээд түүдэг асаах мод олоод ирэе.

Чэн: Би чамтай хамт явая.

Эра инээмсэглээд явахыг мэдэгдлээ. Каи Чэний гараас бариад тэд агшин зуурын хугацаанд шилжин алга болчихлоо. Эра Каи-н авчирсан агуйг тойруулан ажиглав. Харанхуй бас чийгтэй. Тэд арай илүү хуурай хэсэг рүү очихоор агуйн гүн рүү ойртлоо. Тэд юу хийхээ үл мэдэн тойрог болон сууцгаалаа. EXO дайчид бүгд л түүнтэй ярилцахыг хүсэн түүн рүү ширтэнэ. Гэвч яаж ч ярилцахыг хүссэн тэднээс үг гарахгүй байлаа. Эра гүн бодолд автжээ. Эра өвдөгөө тэврэн эрүүгээрээ даран сууна. Тэр хоосон тойргийн гол руу шитсээр.

Сухо Эралуу харлаа. Тэр ч бас түүнтэй ярилцахыг, инээлгэхийг, түүнээс ямар нэг зүйл сонсохыг хүсэх ч юу гэдэгээ мэдэхгүй байв. Тэр түүнд ахыгаа алсан нь ямар нэг шалтгаантай гэдэгийг хэлж чадахгүй байгаадаа өөрийгөө зүхнэ. Тэр өөрөөр жүжиглээд байгаа ч, үнэндээ түүнийг үүнд нь жоохон ч гэсэн буруутгахгүй байгаа. Тэр хоолойгоо засан дээш босвол бүгд түүн рүү харлаа.

Сухо: Би яваад хоол хүнс хайчихаад ирэе.

Шиүмин Диу 2 ч даган босоод: Бид бас хамт явъя.

Эра толгой дохиход Сухо хүчлэн инээгээд Диу Шиүмин 2той цуг гүйсээр шуурган дунд алга боллоо. Одоо агуйд Лэе Эра 2 л үлдсэн байна. Лэе санаа алдаад шанаа тулан суулаа. Тэр гадаах шуургыг ажиглан харна.

Лэе: Чи ойрд бараг юм ярьсангүй. Эрч хүчтэй бас хэрүүлч Эрад юу тохиолдоо вэ?

Түүний харц одоо ч агуйн гадагш харна. Уруулд нь багахан инээмсэглэл тодорлоо. Эра дулаацахын тулд биеээ улам сайн тэвэрлээ. Тэр багахан санаа алдан түүний хойдох хана руу харлаа.

Эра: Лэе

Лэе: Ммм?

Эра: Чиний жинхэнэ нэр чинь хэн юм бэ?

Лэе инээмсэглэн: Ишин, Жан Ишин

Эра: Жан Ишин... гээд давтан хэлэх нь хүүхэд анх хэлд орж байгаа мэт харагдана.

Эра: Яагаад чамайг Лэе гэж дууддаг юм?

Тэд маш сулхан дуугаран ярилцах нь агуйн хананд маш бүдэгхэн ойн сонсогдоно.

Лэе: Ямар нэгэн код нэртэй л адилхан.

Эра толгой дохин: Хмм. Бусадынх нь?

Лэе: Сухогийн нэр Ким Жүнмён. Шиүмин бол Ким Минсок. Чэн бол Ким Жундэ. Каи бол Ким Жунин. Тэгээд Диу бол Ду Кёнсүү.

Эра: Чи яаж мэддэг юм бэ? Та нар бүгд...өмнө нь нэгнээ мэддэг байсан уу?

Лэе толгой дохин: Тиймээ, нэг тиймэрхүү л.

Эра инээмсэглэн: Жунин хэдтэй вэ?

Лэе: За байз, одоо чинь хэдэн он билээ?

Эра: 2014

Лэе-ийн нүд нь томорсоор толгой сэгсрэн: Хөөх үнэхээр.... Хорьтой. Тэр одоо хорин настай.

Эра санаа алдлаа. Тэр Каи-ийн эгч гэж дуудуулахаар хүн биш байж шүү дээ.

Лэе: Чи хэдтэй юм?

Эра инээн: 18

Лэе бүр хахаж цацах шахам түүн рүү нүдээ томруулсаар харлаа.

Лэе: Ар-арван найм аа? Тэгээд, Каи чамайг байнга нүүна гэж дууддагшдээ?

Эра: Би мэдэхгүй байнаа, үнэхээр. Яагаад? Би тийм хөгшин харагддаг юм боловуу?

Лэе ахин толгой сэгсрээд: Үгүй дээ, би үнэндээ өдий болтол чамайг хэдтэй гэдэгийг мэдэхгүй байсан.

Эра инээмсэглээд хойш хүйтэн хана наллаа.

Эра: Би 20 хүртлээ амьдрах үгүйгээ ч мэдэхгүй байна. гээд шивнэн хэлэхэд гаднаас Каи Чэн хоёр ороод ирлээ. Тэд хэдэн мод овоолон тавихад Эра яаж гал асаах гэж байгааг нь гайхан бодно. Тэр өмнө нь зөвхөн модоор гал асааж үзээгүй юм. Чэн доош бөхийн гар сунгахад Каи моднуудыг янзалчихаад дээш бослоо. Удалгүй тэнд жижигхээн аянга гялсхийн модруу цахин гал асч эхлэхэд Чэн инээмсэглэн бослоо.

Нөгөө гурав ч удалгүй хэдэн туулай хэрэм агнан авчирлаа. Бүгд хоол болгон бэлтгээд идэцгээнгээ хоорондоо тоглоом хийн инээлдэцгээнэ. Эра бэлдсэн хоолоо идэнгээ дуугүйхэн тэднийг ажиглан сууна. Удалгүй бүгд нойрондоо дийлдэн унтахаар болцгоолоо. Бороон дуслууд тэднийг яг л бүүвэйлэх мэт.

♦♦♦♦

Өглөө шувуудын жиргээнэр Эра хамгийн түрүүнд сэрлээ. Шуурга намдан нар гарсан байв. Эра эргэн тойроноо ажиглана. Энэ амгалан тайван байдалыг хараад Эра зүүд шиг санагдан хацраа чимхэн үзээд сая тайвширан санаа алдав. Тэр гүн гэгч нь нойрсох нөгөө хэдийгээ харан инээмсэглээд чимээгүйхэн бослоо. Тэр хүрэмнийхээ халаасан дахь хайрцагаа шалгаж үзчихээд цамцныхаа дотор байсан зүүлтээ гаргаж ирэн эрхий хуруугаараа зөөлхөн илнэ.

Тэр агуйн гүн рүү харахад тэндээс яг нэрийг нь дуудах мэт түүнд санагдав. Тэр алхам алхамаар агуйн гүн рүү орж эхэллээ. Түүний ззөлхөн хөлийн чимээ агуйд бүдэг бадагхан цуурайтан сонсогдоно. Гүн рүү нь орох тусам түүнийг улам их татах шиг санагдаж байв. Эксогийн дайчидыг сэрэхэд байхгүй байж болохгүй гэж бодсон тул хэн нэгэн нь сэрэхээс өмнө буцаад ирэхэд л болно. Муу зүйл байхгүй.. тиймүү?

Тэр хүрмээ зөрүүлэн биедээ улам наалаа. Хэдий гадаа халуун байгаа ч агуйд хүйтэн байна. Тэр гуталаа норохыг ч үл ойшоон шалбааг болсон замаар алхана. Агуйд бага зэрэг харанхуй байсан тул тэр гараараа ханыг нь түшин явж байлаа. Удалгүй салаа зам дээр тулан ирлээ. Энэ агуй улам л сонирхолтой болж байна шүү. Тэр дунд нь очоод ээлжлэн харж зогсоно.

"Би аль зүгт нь явах хэрэгтэй ю-"

Гэнэт газар цууран түүнийг тусламж эрж хашгирч амжаагүй байхад доош нь унагачихлаа. Тэр хашгирахын оронд амьсгаагаа дарахаар хэсэг азналаа. Түүний үсийг салхи үлээн зөөлөн илбэнэ. Тэр унахдаа хөлөө цохьчихсон бололтой нүдээ анин урагш гишгэх гэтэл маш их өвдөн дуу алдав. Тэгээд алгууханаар доош суутал түүний гарт нэг зөөлөн зүйл мэдрэгдлээ. Тэр доош харангуутаа дуу алдан хойш болох нь тэр. Энэ ямар нэгэн зүйл биш харин хэн нэгэн байх шиг байна. Тэр хойш болон амьсгаа авахдаа ахиад нэг зөөлөн зүйлд хүрэх шиг болон лавлан харвал ахиад нэг хүн байв.

"Хоёр дайчин?"

Үнэхээр азтай байна тиймүү? Магадгүй ахиад нэгийг нь олох ч юм билүү.. магадгүй бүгдийг нь.

Тэр өндийн эхний олсон хүн дээрээ очлоо. Тэр зүүлтийг нь олоод хайрцагаа гаргаж ирэн хоёуланг нь нийлүүллээ. Гэрэл гаран ахиад л түүнд хүч орох мэт мэдрэмж төрөв. Тэр нөгөө залуу дээр очин бас мөн адил зүйл хийлээ. Удалгүй нөгөө 2 сэргэж эхлэхэд тэр болгоомжтойгоор тэднийг ажиглана. Тэр тэдний тэмдэгээс ямар хүч чадалтайг нь таамаглалаа. Азаар нэгнийх нь хүч чадал тэднийг эндээс гаргаж чадхаар байв.

Тэднийг босоход Эра тэдний өндөрийг хараад бараг дуу алдах шахлаа. Тэд бараг түүнээс дор хаяж тохой өндөр байх. Яг ихэр цамхаг шиг л харагдаж байна. Тэд нэгэнрүүгээ харан үг солилцоход Эра хоолой засан тэдэнд мэдэгдлээ. Нэг нь цочин Эра руу харлаа.

Гүн бүдүүн хоолойгоор: Чи хэн бэ?

Эра: Би Ан Эра байна. Би EXO дайчидыг хайж байгаа юм.

Тэр хоёрын нүд нь томроход нөгөөх нь: Чи хэдийг нь олсон?

Эра: 6

Залуу: Тэд хаана байгаа юм?

Эра дээш харан хуруугаараа заалаа. Хоёр дайчид буруугаар ойлгон түүнрүү уурласан байдалтай ширүүн харахад Эрагийн нүд нь томрон хойш алхав. Тэр сандран хайрцагаа хүрмэндээ сайн нуулаа. Тэр өөрийн хүч чадвараа гаргачихгүйг хичээн нудрага зангидана. Тэр энэ дайчдыг айлгахыг бас гэмтээхийг хүсэхгүй нь мэдээж. Тэр тэднийг үхчихсэн гэж хэлэх гэсэн юм биш зүгээр л агуйн аман дээр унтаж байгаа гэдэгийг тайлбарлахыг хүсч байв.

Тэдний нэг нь гараа өргөхөд галт бөмбөлөг үүсч эхэллээ. Эра тэр залууг шидэхэд нь гараа өргөн урдаа аваад галт бөмбөлөгөөс хамгаалсан ч гарыг нь шархлуулчихлаа. Тэр өвчнөө тэвчин нүхний нөгөө хэсэгрүү гүйн гарах газар хайна. Гал гаргадаг залуу түүн рүү дахин дахин дайрсаар. Тэр тэднээс бултан нүхнээс гарах гэж хичээсэн ч гэнэтхэн хана руу цохигдон уналаа. Түүний таамаглаж байсанаар тэр хоёрын нэг нь нисэх хүчтэй байсан юм. Тэр амьсгаадсаар хүчээр босохыг хичээнэ. Гэтэл арай хийн бостол яг хэвлий рүү галт бөмбөг хүчтэй ирэн тэр доош уналаа.

Тэр амьсгаадсаар хүчээ гаргаж ирэхгүйг хичээн тэр хоёр луу ширтэнэ.

Эра: Одоо боль!

Түүний хоолой нь чичирнэ. Тэр хашгирахыг хичээсэн ч дайралтаас болоод амнаас нь цус гарч байлаа.

Тэр босон гүн амьсгаа автал түүнрүү дайрсан залуу ирэн түүн рүү жуумалзан:

"Би чамайг цус алдан үхэх байх гэж найдаж байна."

Эрагийн нүд нь томорлоо. Тэр дээш нисэн нүхнээс гарчихлаа. Харин нөгөө гал гаргагч залууг гараа өргөхөд галан далавч түүний хойно үүсэн дээш үсрээд нүхнээс нисэн гарлаа. Эра санаа алдан толгой сэгсрээд гараа гэдсэндээ байрлуулан өвдөлтөө тэвчихийг хичээж байв. Тэр байгаа газраа сайн ажиглавал нүдний үзүүрт нэгэн гэрэл харагдах шиг болов. Энэ нүх байна. Тэр инээмсэглээд нүх рүү очлоо. Энэ нүх багтахад хэтэрхий жижиг байгаа тул тэр нүхийг өшиглөн томсогохыг хичээнэ...

<<<<

<<<<

<<<<

  Тэгэхээр ойлгомжтой ихэр хоёр цамхаг шиг өндөр Чанёол Крис 2 маань байх нь :P зарим нь энэ 2ийг гэдэгийг таацан байсан ёстой мундаг байна шүү :)) 

I hope U liked this chapter! ^^

https://www.facebook.com/groups/be2together/ <--Манай блогын фб грүүп шүү :D хүсвэл Join хийгээрэй :'))

Continue Reading

You'll Also Like

1.6M 197K 160
အမျိုးသားကိုယ်ဝန်ဆောင် "ကော"များပါဝင်သည်။ အမ်ိဳးသားကိုယ္ဝန္ေဆာင္ "ေကာ"မ်ားပါဝင္သည္။
73.7K 3.5K 20
🔞🔞🔞 მეი 21 წლის გოგონაა, არაფერი ზედმეტი, მშვიდი და ულამაზესია. მაგრამ რა მოხდება როცა ის შეხვდება კიმ თეჰიონს, მაფიის ლიდერს და მოუწევს მასზე დაქ...
255K 19.5K 39
Family School Money Rule Love