fallacious | k:taehyung

By Kikuchi_Oyuka

96.5K 5.9K 263

Амьдрал бүхэлдээ л худал хуурмаг. Гол нь чи яг юу нь худал хуурмагийн ард нуугдах үнэн , болон яагаад анхнаас... More

БҮЛЭГ 2
БҮЛЭГ 3
БҮЛЭГ 4
БҮЛЭГ 5
БҮЛЭГ 6
БҮЛЭГ 7
БҮЛЭГ 8
БҮЛЭГ 9
БҮЛЭГ 10
БҮЛЭГ 11
БҮЛЭГ 12
БҮЛЭГ 13
БҮЛЭГ 14
БҮЛЭГ 15
БҮЛЭГ 16
БҮЛЭГ 17
БҮЛЭГ 18
БҮЛЭГ 19
БҮЛЭГ 20
БҮЛЭГ 21
БҮЛЭГ 22
БҮЛЭГ 23
БҮЛЭГ 24
БҮЛЭГ 25
БҮЛЭГ 26
БҮЛЭГ 27
БҮЛЭГ 28
БҮЛЭГ 29
БҮЛЭГ 30
БҮЛЭГ 31
БҮЛЭГ 32
БҮЛЭГ 33
БҮЛЭГ 34
БҮЛЭГ 35
БҮЛЭГ 36
БҮЛЭГ 37
БҮЛЭГ 38
БҮЛЭГ 39
БҮЛЭГ 40
БҮЛЭГ 41
БҮЛЭГ 42
БҮЛЭГ 43
БҮЛЭГ 44 /ТӨГСГӨЛ/
<тайлбар>
#RIPKIMJONGHYUN

БҮЛЭГ 1

11.9K 349 1
By Kikuchi_Oyuka

<Анхааруулга>
Сайн байцгаана уу? Би Кикүчи Оюука байна. Энэ зохиолыг уншихаас өмнө та бүхний толгой гурван зуун жар эргэж , хэзээ дуусахыг нь үнэхээр их хүсч , бас маш их алдаа харагдах байх гэдгийг анхааруулж байна. Битгий муулаарай. Энэ миний анхны фанфик байсан. Тиймээс нэг өдрөөс бүгдийг нь янзлах учраас хүлээнэ үү байна уу өөрсдөө мэд. Харин хамгийн гол нь зохиолч намайг битгий муулаарай хха нтр. За тэгээд унших хүмүүс нь тавтай уншина уу. <3



***


"Чи сонсож байна уу? "

Тэрээр ханаруу хоосон ширтлэх миний урд гараа савлангаа асуухад би хананаас нүдээ салгалгүй , түүнээс залхасан байртай

"Тийм ээ " хэмээв.

Тэрээр онгойлгон үзүүлж байсан хамаа намаагүй хувцастай сэтгүүлээ хаан санаа алдаад ,

"Чи ер нь намайг сонссон юм уу? ." гэхэд нь би харцаа түүнрүү шилжүүлж , нэг талаараа инээмсэглэлээ.

"Сонссоон. " гэх миний инээмсэглэлтэй худал үгсийг тэр дор нь барьж авсан бололтой , тэрээр уурлан босоод

"Алив ээ Юра, залхуу байдлаасаа босоод гайгүй хувцас өмсөөдхөөч дээ. Ажлын анхны өдрөө ингэж өнгөрөөх гээд байгаа юм уу?"

"Би өмсөнө өө өмсөнө. Гэхдээ би ямар тайзан дээр алхах гэж байгаа юу? Наад баахан гял цал хувцсыг чинь би өмсөөд яах юм бэ? Угаасаа аль ч хувцас нь миний шүүгээнд байхгүй."

Жэнин уурлаж байгаа бололтой урдуур унжсан үсээ ууртай арагшлуулахад харин би аль болох нүүрэндээ гэмгүй царай гаргаж байв.

"Би чамайг л бодож энд ийм эрт ирсэн шүү дээ."

"Хэн ч чамайг эрт ир гэж хэлээгүй. "

Жэнин миний ийм ааштай нийт 5 жил шахуу хамт байсан ч одоо хүртэл дасаагүй бололтой улам уурласан төрх түүнд илэрч

"Яг одоо явж шүршүүрт ор. Би энд хувцсыг чинь бэлдээд байж байя. Үгүй гэвэл би чамайг энэ түрээсийн байшингаас чинь хөөчихөж чадна шүү. " гэхэд нь би түүнрүү муухай хараад амандаа чимээгүй  "Муу баян охид " гэсээр алчуур аван , хэлсэн ёсоор нь шүршүүрт оров.

Би шампунь оруулахгүй хэмээн анисан баруун нүдээ жижигхэн нээн ханан дээр 7 цагыг заах цагруу харлаа.

Aжил эхлэх хүртэлх 3 цаг дутуу байв. Үнэндээ хэрвээ Жэнин эрт ирээгүй байсан бол би одоо ч хүртэл унтаж байгаад магадгүй гучин минутын өмнө нь л сэрэх байсан байх.

Нойроо харамласан уур минь улам хүрэхэд хурдхан үсээ угаан дуусгаад , алчуураар биеэ ороон том өрөөнд телевизор үзэн суух Жэнин дээр очив.

Жэнин намайг харан инээмсэглээд

"Сайн охин " хэмээхэд нь би нүдээ эргэлдүүллээ. Өглөөнөөс хойш ганц хийх зүйл минь энэ бололтой.

"Хүссэнээрээ л хэл."

"За алив. Одоо хувцсаа өмс. "

Жэнин ширээн дээр тавьсан хувцсыг эвтэйхэн авч миний урд тааруулан барилаа. Бариун хар юбка , сул урт цагаан цамц болон хар савхи.

Би итгэж ядсан байртай урд минь сэтгэл дүүрэн ширтэх Жэнинрүү хараад ,

"Чи хэт их компаны захирлын нарийн бичиг нь болдог кино үзчихээгүй биз?" гэхэд Жэнин сэргэлэн цовоо нүдээ бага зэрэг жижигсэгэн инээгээд

"Би хэзээ ч тийм кино үзэж байгаагүй." хэмээв.

"Би менежэр болох гэж байгаа болохоос зураг авалтанд орох гээгүй."

" Намайг мэдэхгүй байна гэж бодоо юу."

Миний ам бараг л зуйван хэлбэртэйгээр ангайн , би хэсэгтэй түүнрүү ширтэн харсан ч тэр үнэн хэлсэн байлаа.

"Чи хэр удаан наад царай муутай царайгаа надад харуулах гээд байгаа юм бэ."

Доод уруулаа хазлан , би хувцсыг эргүүлэн тойруулж ажингаа
" Надад байгаа царай минь л энэ. " гэхэд Жэнин надруу инээн буцан өөрийн авчирсан сэтгүүлээ харж эхлэв.

Мэдээж хүсч буй зүйлсийн минь хамгийн сүүлд нь л бариун хувцастай ажлынхаа анхны өдөрт очих байсан байх.

Жэнинд анх энэ байранд өөрийн цагийн ажил хийн олсон мөнгөөрөө орж ирсэн баяр хөөрөөсөө болоод түүнд өөрийнхөө илүү нэг түлхүүхийг өгч байсныгаа бодоход тэр үерүүгээ очиод өөрийгөө нэг тоосгоор цохиж авмаар санагдаж байлаа.

Би дотуур хувцсаа өмсөн цагаан сорочкон цамцыг өмсөн товчыг нь дөнгөж товчилж эхэлж байтал өрөөний цаанаас ,

"Болж байна уу ?" хэмээн Жэнин орилон асуухад өөдөөс нь би

"Амаа хамхи " хэмээн орилов.

Би цамцаа товчилж дуусаад , шилэн тирко өмсөн юбкагаа өмсөхдөө ийм хувцас өмсөөгүй хэр удсанаа бодосхийн , жоохон л хөдөлвөл юбканы доогуур хамаг юм харагдах гэж байгаа мэт санагдах нь тэр.

Үсээ сэнсдэн хатаагаад зүгээр л шулуун тавин , нүүрээ хөнгөхөн будаж байтал Жэнин гэнэт хаалга онгойлгон орж ирээд ,

"Өө , чи ашгүй нүүрээ будаж байсан юмуу? "

Би нүдээ будахдаа хамаг анхаарлаа хандуулсан байсан учир түүнд хариулах ч зав байсангүй. Харин Жэнин хажууд алхан ирж , үсийг минь оролдонгоо ,

"Чи хэзээ сүүлд үснийхээ жинхэнэ өнгийг гаргаж ирсэн бэ? Би чиний бүр бор өнгөтэй төрхийг чинь мартаж орхиж. Дандаа л өнгө өнгийнх байх юм "хэмээн миний 2 өдрийн өмнө будуулсан шар үсийг минь барин сүлжиж эхлэв.

Би контордож дуусан тольруу ойртон нүдээ хараад ,

"Бор үс чинь уйтгартай шүү дээ. "

Жэнин чимээгүй хөхрөн ,

"Тийм л байх даа. "

Тэрээр миний үсийг нухацтай сүлжиж эхлэхэд би уруулаа будсаар бид хоёр бараг зэрэг дуусав.

Би босч бүх юмаа хараад цүнхэндээ утас түрийвч гээд хэрэгтэй гэсэн зүйлээ бүгдийг нь хийхэд Жэнин цагаа хараад ,

"9:30 болж байна. Өглөөний цайгаа чи ууж амжихгүй нь ээ. "

Би гутлаа өмсөх явцдаа ,

"Зүгээр ээ угаасаа ууддаггүй " гэхэд Жэнин миний гуталруу харснаа

"Чи наадхаа өмсөхгүй шүү дээ "
хэмээн миний хар жижиг пүүзрүү минь заалаа.

Би гуталруугаа харан түүнрүү дахин хараад ,

"Тэгээд би юу өмсөх юм? "

Тэрээр буйдан дээр байсан хар уутнаас хайрцагтай юм гарган онгойлгоход дотор нь хар өнгийн өндөр өсгийт байв.

"Би ийм юм өмсөж чаддагүй шүү дээ."

"Чадах л болж дээ. "

Жэнин хүчлэн миний пүүзийг суглан авч эсэргүүцхийн завдалгүй өндөр өсгийтийг хөлөнд углачихав.

"Би яаж алхах юм бэ?"

Намайг түүнээс аврал эрсэн харцтай харан өрөвдүүлэх гэсээр байтал Жэнин надад цүнхийг минь өгөн гэрээс минь хөөн гаргаад

"Зүгээр алхадгаараа л алх. Би чиний гэрийг чинь янзалчих болохоор чи түрүүлээд явчих " хэмээн хаалга хаав.

Сүүлрүүгээ би өмнөх өдрүүд шигээ Жэнингийн ордон шиг том байшинд амьдарч байгаа билүү хэмээн бодно. Тэр биш би түүнийг гэрээсээ хөөх ёстой биш билүү.

Би удаан байгаад байж чадсангүй. Бөөн юм болж алхасаар таксинд суув. Аз болж гэр минь 1 давхарт байдаг учир нэг их алхаад байх хэрэг байсангүй.

Би машинд суусан даруйдаа нөгөө ахад цаасан дээр бичсэн хаягийг өгөхөд тэрээр уншсан даруйдаа асуулт асуулгүй машинаа хөдөлгөхөд би бага багаар дээшлэх бариун юбкаа доошлуулж бусад хувцсаа янзалсаар удалгүй өнөөх ах нэгэн газар ирэн зогсолоо.

"Дахиад л энэ хүмүүс бөглөрөө үүсгэчихлээ. "

Жолооч ах уурлан сигналаа дарахад би урд талын цонхоор хартал зам маш их хүнээр дүүрсэн байлаа.

Фестивал гэхэд нэг л биш. Учир нь тэд бүгд нэгэн өндөр байшинруу чиглэн алхаж орилолдох нь машин дотор хүртэл сонстож байлаа.

"Ахаа энд юу болоод байгаа юм? "

Би сониучирхан жолоочоос асуувал тэрээр цонхоор харсан чигээр

" Нэг юу билээ. Нэг хамтлаг бололтой 7 хоног бүр энд хүмүүс цугларч энүүгээр бөглөрөө үүсгэчихдэг. Чиний ирэх гээд байгаа газарт чинь л ийм их хүмүүс бөөгнөрч байна даа."

Айн? Миний буух гэж байгаа газарт уу?

Би гайхшран цонхоор дахин сайн ширтвэл

ийм байшин байх ба байшингийн урдаа Биг Хит Энтертайнмэнт хэмээн бичсэн байв.

"Эд тэгээд ямар хамтлаг юм?"

"БиТиЭс гэсэн байх аа.

Жолооч ах бодлогоширон хэлвэл би БиТиЭс нь Биг Хитийн дор гэж мэдсэнгүй. Би тэдний нэрийг телевизор цахим сүлжээ бүр гэрийнхээ урд талын ханан дээр хүртэл харж байсан ч яг ямаршуу хүмүүс байдгийг нь мэддэггүй байлаа. Жолооч ахад энд бууя хэмээгээд мөнгөө өгөн зам дээр буув.

Хүмүүс биш ээ бараг л дан охидууд байшингийн үүдийг хүрээлэн зогсох ба нэгэн хар том тэрэг ирэхэд өнөөх охидын орилоон улам чангарч эхлэлээ.

Тэдний орилолдоонд би цочин золтой л дороо үсэрчихсэнгүй.

Би үүдээр орж чадахгүй болохоор арын хаалга хайж үзсэн ч байсангүйд эдгээр охидын голоор чихэн орж барилгаруу орно гэдгээ мэдэв.

Цүнхээ чанга бариад өнөөх шамбааралдан орилолдох охидын голоор чихэж эхлэхэд бүгд уурладацгааж зарим нь түлхэж унагах гэж байсан ч аль аль талаас шахаж байсан учир газар унана гэдэг худлаа байлаа.

Хамаг хүчээ дайчлан чихсээр өнөөх охидын урд гарч ирэн ганц алхахын завдалгүй араас нэг хүн түлхэж би тэр чигтээ тогтож чадалгүй газар гараараа тулан унав.

"Яаая!"

Би унасан даруйдаа сандран газарт түшсэн алгаа харвал алга чулуун дээр тааран унаснаас багахаан зэргийн цус гарч байв.

" Зүгээр үү? "

Нэгэн эрэгтэй хүний хоолой ойртон намайг түшин босгоход би сүлжсэн байсан ч түрүүн боолт нь алга болж сул тавигдсан үснийхээ завсраар хэн хэлснийг харвал нэгэн бор үстэй харахад л нүдэнд дулаахан өндөр эрэгтэй байв.

Түүнийг намайг түшин , босоход туслахад ард байх охид бүгд нэгэн зэрэг орилолдон галзуурч байгаа мэт сонстлоо.

Бурхан минь тэд яагаад орилолдоод байгаа юм бэ?

Би боссон даруйдаа тэр эрэгтэйгээс гараа суглан авч алгаа хооронд нь үрэн гөвөөд хөлөө гөвөхөөр хартал гайхалтай , тирко урагдчихаж.

"Уучлаарай хатагтай та энд байж болохгүй. "

Костьюм пиджак өмссөн том биетэй хамгаалагч маягийн эрэгтэй над дээр ирэн мөрөөр минь түлхэж эхлэхэд би өөдөөс нь би энд ажилладаг хүн ээ гэж хэлэхийг хүссэн ч би хараахан ажилдаа ороогүй байлаа.

Би юу ч хариулж амжилгүй зүгээр л түлхэгдэн явтал өнөөх машинаас гарч ирсэн охидын орилолдож , унаж тусаад байгаа эрэгтэйчүүд урдуур алхан барилгаруу чиглэн өнгөрөхөд нэг бүдүүвтэр хоолой ийнхүү чимээгүй шивнэн хэлсэн ч надад яг л чихний минь хажууд хэлсэн мэт тод сонсогдлоо.

"Ядаргаатай юмнууд."

-----------------------------------------
Таалагдаагүй бол уучил. Анхны минь фанфик учир үгээр бариад идчихэв дээ. Гэхдээ та нар хөөрхөн юм чинь тэгэхгүй блгүй. ^_^

*say cheese
*chu 💋

Continue Reading

You'll Also Like

8.1K 522 50
Ахлах сургуульд эхэлсэн ч хаа хүрэх нь мэдэгдэхгүй адармаатай хайрын түүх. Casts: Kim Taehyung Park Chaeryoung
8.1K 230 15
life has been great and all , Daniel even found the love of his life and got married. however , what will happen when Daniel's son made Jaehye's dau...
29.5K 2K 23
Найз залуудаа хаягдсан шалтгаан нь хайртай айдолоо дэмжсэн нь. Үүнээс илүү нь маргааш нь тэр өөрийгөө хайртай айдолтойгоо нэг оронд сэрсэн. Хайртай а...
169K 7.8K 15
✎ markhyuck ! ☏ - in which mark accidentally discovers donghyuck's secret. started ↠ 2019.28.10 ended ↠ 2020.01.03