⊗ Арван гурав дахь түлхүүр ⊗...

By Be2togetherfics

123K 8.8K 393

Орчин үеийн Солонгос бүхэлдээ хаант засаглалтай ба ард түмэн нь өөрийн гэсэн онцгой чадваруудтай. Ан Эра-д нэ... More

⊗ Арван гурав дахь түлхүүр танилцуулга ⊗
♔ Chapter 1 ♔
♔ Chapter 2 ♔
♔ Chapter 3 ♔
♔ Chapter 4 ♔
♔ Chapter 5 ♔
♔ Chapter 6 ♔
♔ Chapter 7 ♔
♔ Chapter 8 ♔
♔ Chapter 9 ♔
♔ Chapter 10 ♔
♔ Chapter 11 ♔
♔ Chapter 13 ♔
♔ Chapter 14 ♔
♔ Chapter 15 ♔
♔ Chapter 16 ♔
♔ Chapter 17 ♔
♔ Chapter 18 ♔
♔ Chapter 19 ♔
♔ Chapter 20 ♔
♔ Chapter 21 ♔
♔ Chapter 22 ♔
♔ Chapter 23 ♔
♔ Chapter 24 ♔
♔ Chapter 25 ♔
♔ Chapter 26 ♔
♔ Chapter 27 ♔
♔ Chapter 28 ♔
♔ Chapter 29 ♔
♔ Chapter 30 ♔
♔ Chapter 31 ♔
♔ Chapter 32 ♔ Epilogue

♔ Chapter 12 ♔

3.2K 237 3
By Be2togetherfics

Эра толгой дохин модруу ойртлоо.

Эра: Энэ модны хойно нуугдаж байгаарай. Хэрэг болвол би бүгдэнг чинь дуудах болно, амлаж байна.

Лэе хөмсөг зангидна. Тэр тосгон руу ганцаараа орохыг хүссэнийг нь мэдэж байгаа ч, яагаад өөрсдийг нь нуугд гэсэнийг ойлгохгүй байлаа. Эрагийн царайг хараад жийрхсэн ч, тэр олон юм ярихыг хүссэнгүй. Эрагийн жүжиглээд байгаа нь л түүний санааг зовооно.

Лэе: Бид яагаад нуугдана гэж?

Эра санаа алдан уруулаа хазаллаа.

Эра: Зүгээр л хэлснээр минь хий, надад итгэ.

Итгэ.

Тэд юу гэдэгийг нь мэдэхгүй ч итгэж эхэлж байлаа. Магадгүй учир нь тэд түүнтэй хамт байх ёстой юм шиг санагддаг болохоор. Яагаад ч юм тэд түүнд амиараа дэнчин тавин итгэх ёстойгоо мэддэг, хэдий тэр өөрийн амиа хамгаалахдаа тааруу хэдий ч.

Каи толгой дохин инээмсэглэлээ.

Каи: Тэгнээ, нүүна.

Эра түүн рүү хараад инээмсэглэлээ.

Эра: Баярлалаа одоо явлаа.

Тэд толгой дохьлоо. Түүнд тэд итгэж байгаа мэт санагдана.

Эра тосгоны зүг явлаа. Тэр болгоомжтой эргэн тойрноо ажиглан явна. Тэр явсаар хамгийн сүүлийн модыг өнгөрөн жаварт хучигдсан тосгонд орж ирлээ. Түүнд хүмүүсийн живэр авир хийн ярилцах нь сонсогдож эхэллээ. Тэр хүмүүсийн яриаг сонсон, тэр ухаангүй байгаа хүйтэн хүүг олно гэж найдна.

??: Тэд тосгоныг жаварт хучигдахыг болиулахын тулд түүнийг булшлана гэсэн.

Эра хөмсөг зангидлаа.

"Гэхдээ тэр одоо ч амьд байгаа. Тэд амьдаар нь булшлах гэж байгаа юм байхдаа?"

Түүний нүд нь томорлоо. Түүнийг бусдыг нь сэрээхэд тэд амьд байгаа мэт харагдахгүй байсан. Тэгээд л түүнийг хүмүүс булшилах гэж байгаа байх нь. Түүнийг ямар нэг увдисасаас болоод ийм байгааг мэдэхгүй болоод л. Эра хувцасаа янзлаад гүн амьсгаа авлаа. Түүний гар хөл даарч байна. Тэр хүмүүсээс болгоомжлон тосгон дотор яаравчлан явна. Тэр ийш тийш харан сүрлэн байшингийн хойно нуугдлаа. Тэр түүнийг олохыг хичээх ч таамаглаж байгаа ганц ч газар алга. Тэр улам тосгоны төврүү ойртоно.

??: Би түүний биеийг талбай дээр тавьсан байгаа гэж сонссон.

Гэх үг Эрагийн анхаарлыг татлаа. Зүүн тийш харвал хоёр залуу хоорондоо ярилцаж байна. Тэр тэдний зүг алхан анхаарлыг нь татлаа, тэгээд гараа зөрүүлэн үрэнгээ худлаа ханиана.

Эра: Эрхэмээ, би хаанаас гадуур хүрэм авч болохуу?

Нэг залуу нь жуумалзан түүнийг дээрээс нь доош харлаа.

??1: Хүсвэл манай гэрт нэг илүү байгаа шүү.

Эра түүнийг дотроо ёжлоно. Харин нөгөө залуу нь түүнийг тохойлдон уучлалт хүслээ.

??2: Манай найзыг уучлаарай,

Эра толгой сэгсрэн инээмсэглэлээ.

??2: Тогсоны талбай дээр олон дэлгүүрүүд байгаа. *гээд зам дагуу заалаа* Чигээрээ явж байгаад баруун эргэхэд болно.

Эра толгой дохьлоо. Нөгөө найз нь илүү сайхан сэтгэлтэй юмаа. Эра нөгөө хоёр луу бөхийн талархлаа.

Эра: Баярлалаа.

Тэдний заасанаар явсаар тэр гол талбайд ирлээ. Эрагийн хүлээж байсан зүйл. Хоолны наймаачид энд тэнд байна. Тэр хүрэм зарж байгаа дэлгүүрүүдийг мөн харна. Дараа нь нүд нь нэг зүйл дээр туслаа. Шонгоос гинжлэгдсэн нэгэн хүү. Түүнээс цус шүүрч байна. Толгой нь доош хаягдсан. Амьд гэх ямар ч шинж алга. Биенийх нь эргэн тойрон хөлдүүс болчихсон гинж биеийг нь ороосон байдалтай байлаа. Зэвсэглэсэн гурван харуулууд түүнийг манаад зогсож байна.

Тэд түүнийг яаж олсон юм болоо, бас яагаад гинжлэгдчихсэн байгаа юм бол?

Эра ойролцоо нь явах нэгэн хөгшин эмэгтэйгээс очин түүний тухай асуулаа.

Эра: Хатагтай, яагаад энэ хүү шонгоос гинжлэгдчихсэн байгаа юм болоо?

Нөгөө хөгшин эмэгтэй түүн рүү гайхан харна. Эрагийн нүд бага зэрэг томорлоо.

Эра: Б-би юу гэх гэсэн гэхээр, би энэ тосгоныг өнгөрч яваад тэгээд түүнийг х-харсан юмаа.

Настай эмэгтэй Эраг нимэгхэн хувцасласан байгааг анзаарчээ. Тэр шогшрон түүнд авсан хүрмээ өглөө.

??: Залуу бүсгүй минь, сайн дулаалах хэрэгтэй шүү. Чи хөлдөж үхэхийг хүсээ юу? *гээд настай эмэгтэй загналаа*

Түүний зүрхэнд дулаан мэдрэгдэх шиг боллоо. Тэр хүрмийг аван настай эмэгтэйд талархлаа.

??: Энэ хүү энд ирээд хэдэн долоо хонож байгаа. Магадгүй сар ч байх. Манай тосгон миний санахаар маш удаан ийм хүйтэн байна. Зун ч бай, хавар ч бай. *гээд толгой сэгсэрлээ* Яагаад гэдэгийг олуулахаар хүмүүс явуулаад энэ хүүг олсон юм. Тэр энэ хүйтэн байгаагын шалтгаан. Тэд түүнд маш олон зүйл хийх гэж хичээсэн, гэмтээх гэж, алах гэж. Гэвч тэр аль хэдийн үхчихсэн харагдсан. Магадгүй тэр үхчихсэн болохоор энэ хүйтэнийг ялгаруулаад байгаа байх.

Эра ойлгон толгой дохьлоо.

Эра: Тийм байхнээ, баярлалаа.

Нөгөө хөгшин эмэгтэй толгой дохин цааш явлаа. Эра талбайг анхааралтай ажиглан, яаж бусдыг гэмтээлгүй түүнийг авахаа бодно. Одоо хүртэл түүний толгойд муу совин татсаар байлаа. Яагаад гэдэгийг мэдэхгүй юм. Хүн бүр л сайхан харагдаж байна, тэр гэрт нь очихыг санал болгодог эрэгтэйгээс бусад нь.

Эра болгоомжтойгоор талбайн гол руу алхлаа. Тэр хайрцагаа хүрэмнийхээ доор далдлан өөр лүү нь харах нөгөө гурван харуулууд руу хараа салгалгүй алхана. Эра инээмсэглээд хамгийн өндөр нэгнийх нь хажууд очлоо.

Эра: Эрхэмээ, би энэ хүйтэн цаг агаарын асуудлыг шийдэж чадна гэж бодож байна.

Хамгаалагч хөмсөгөө өргөн түүн рүү харлаа. Тэр түүнрүү ширтэн удалгүй сэлэм гаргаж ирээд түүн рүү чиглүүллээ. Эра хойш нэг алхлаа.

Эра: Э-эрхэмээ.

??: Бас юу хийх үлдээв? Энэ хэдэн жилийн турш түүнийг хэн ч зогсоож чадаагүй. Чи хэн бэ, шулам уу?

Эрагийн нүд нь томорлоо. Шуламууд алагдсан шүү дээ. Шулам болсон гэмтэй хэн ч газар дээрээ алуулах ёстой. Эра бүслэгдсэнээ мэдэн гараа өргөлөө.

Эра: Үгүй ээ, би б-

??: Батла л даа.

Хамгаалагч түүн рүү ойртон сэлмээ хүзүүнд нь тулгалаа. Нөгөө хоёр хамгаалагч ч ойртлоо. Талбай дээр дэлгүүр хэсж явсан хүмүүс бөөгнөрөн тойрон зогсож эхэллээ. Эра одоо ямар нэгэн зүйл хэлэхгүй бол үхэх нь.

Эра: Та яаж батуулмаар байгаа юм?

Хамгаалагч жуумалзан: Надад ямар хүч чадалтайгаа хэл бас түүнийгээ харуул.

Эрагийн нүд дахин томорлоо. Тэр завьжаа хазлана.

Юу ч байж болно гэхдээ энэ.

Тэр хэнд ч өөрийн чадлын тухай хэлж байгаагүй. Энэ нь түүний ахыг алсан бас магадгүй эцэг эхийг нь. Тэр өөрийн хүч чадлаас айдаг. Тэр үүнийг хэр хүчтэй гэдэгийг таамаглаж байгаагүй, мэдэхийг ч хүсээгүй.

Эра: Б-би

Тэр ийш тийш харна. Гэвч харуул. Тэр жуумалзан инээлээ.

Харуул: Ноёд хатагтай нараа! Энд, бидний өмнө, шулам ирээд байна.

Хүн бүр л дуу алдлаа. Харуул шуудхан Эрагийн хүзүүнд сэлмийг ахин ойртууллаа. Тэр сандран хайрцагаа тэврэнэ. Эра гүн амьсгаа аван нүдээ аньлаа. Харуул ч түүнээс сэлэмээ салган дээшлүүлээд ганц доош явуулан алахад бэлэн далайн зогсоно. Эра нүдээ нээн ухасхийн хөдлөөд нэг хамгаалагчийнх нь сэлэмийг булаан авлаа.

Нөгөө харуул түүнийг алах гээд чадсангүй, уурсан орилно. Эра ухаангүй байгаа залуу дээр гүйн очоод гялсхан зүүлтийг нь оллоо. Тэр инээмсэглэн зүүлтийг хайрцагтай нийлүүлэхэд хайрцагаас гэрэл гарлаа. Гэхдээ шинэ энерги биш нурууг нь зүсэх мэдрэмж түүнд мэдрэгдлээ. Харуул түүнийг хутгалчихаж. Эра дуу алдан түүний нүдэнд нулимс хурлаа. Нөгөө хүү ч удалгүй ханиалган аажмаар нүдээ нээлээ.

Тэр гинжлэгдсэн байгаагаа мэдээд гайхан нүд нь томорлоо. Тэр Эраруу харна.

Залуу: Чи хэн бэ?

Эра инээмсэглээд сэлмээ атгалаа.

Эра: Би чамайг гинжнээсээ өөрөө салчихна гэж найдаж байна.

Залуу гайхан хөмсөг зангидна.

Залуу: Ю-юу?

Харуул буцаан сэлмээ татан авлаа. Эра эргэж харан түүний зүг сэлмээ чиглүүллээ. Харин залуу түүний цус болсон нурууг харан нүд нь томроно. Тэр гурван хамгаалагчтай тулалдаж эхлэн, тосгоыхон бүгд гэрлүүгээ үймэлдэн гүйлдэцгээнэ. Залуу доош гинжлүүгээ харлаа. Тэр үүнээсээ мултрахыг оролдсон боловч чадсангүй. Тэр санаа алдан нүдээ аньлаа. Түүний эргэн тойронд хормын дотор хөлдөм хүйтэн боллоо. Тэр булчингаа чангаллаа.

ТҮСС!

Гинж тасран түүний хөл дээр уналаа. Тэгээд тэр түүнийг сэрээсэн охин руу эргэн харав.

Эра нэгнийх нь сэлмийг хаан, нөгөө сэлэмгүй хамгаалагчийг нь цааш өшиглөлөө. Хойно нь зогсож байсан хамгаалагч хутгаа далайн гарт нь том шарх үлдээлээ. Эра хашгирахгүйг хичээн уруулаа хазна. Тэр нааш цааш хөдлөн тэднээс бултана.

Тэр гэнэтхэн хамаг биеийн халуунаа алдчих шиг санагдлаа. Шүд нь тачигнана. Тэр сэлэмнийхээ ишээр нь нэг харуулыг нь цохин унагалаа. Нөгөө харуул уначихаад, нөгөө хоёр луугаа дэмий уурлана. Тэд түүнрүү дайрлаа. Гэтэл нэгэн өндөр бие орж ирэн түүний өмнө хөндөлсөн зогслоо. Эра түүнийг дахин гэмтээх нь гэж бодон дуу алдлаа. Гэвч юу ч болсонгүй.

Тэр хүйтэнээс болон бие нь чичрэн, цус алдана. Нуруу нь маш хүндээр өвдөх мэдрэгдэнэ. Залуу түүнрүү эргэн хараад ширтлээ. Түүний зөөлөн, дулаахан бор нүд нь түүний гаргадаг хүйтэнээс ялгаатай юм. Залуу зүгээр л түүний нүдрүү харан санаа алдана

Залуу: Чи хэн бэ?

Эра хүчээр инээмсэглээд түүнийг давуулан харлаа. Гайхмаар юм, түүнрүү дайрч байсан хоёр залуу тэр дороо хөлдчихөж. Тэр санаа алдаад буцаад залууруу харав.

Эра: Эра *гээд түүний гар дээр зөөлөн уналаа.

Continue Reading

You'll Also Like

2.1M 162K 36
No descriptions here
263K 21.6K 55
What's going on with savage male empress Ru Ru from heaven ? MAHARVERSE SEASON 2|| START DATE - June 26 2023 END DATE - May 9 2024
770K 31.1K 50
ဒုတိယအကြိမ် ပြန်တင်ခြင်း....