⊗ Арван гурав дахь түлхүүр ⊗...

By Be2togetherfics

123K 8.8K 393

Орчин үеийн Солонгос бүхэлдээ хаант засаглалтай ба ард түмэн нь өөрийн гэсэн онцгой чадваруудтай. Ан Эра-д нэ... More

⊗ Арван гурав дахь түлхүүр танилцуулга ⊗
♔ Chapter 2 ♔
♔ Chapter 3 ♔
♔ Chapter 4 ♔
♔ Chapter 5 ♔
♔ Chapter 6 ♔
♔ Chapter 7 ♔
♔ Chapter 8 ♔
♔ Chapter 9 ♔
♔ Chapter 10 ♔
♔ Chapter 11 ♔
♔ Chapter 12 ♔
♔ Chapter 13 ♔
♔ Chapter 14 ♔
♔ Chapter 15 ♔
♔ Chapter 16 ♔
♔ Chapter 17 ♔
♔ Chapter 18 ♔
♔ Chapter 19 ♔
♔ Chapter 20 ♔
♔ Chapter 21 ♔
♔ Chapter 22 ♔
♔ Chapter 23 ♔
♔ Chapter 24 ♔
♔ Chapter 25 ♔
♔ Chapter 26 ♔
♔ Chapter 27 ♔
♔ Chapter 28 ♔
♔ Chapter 29 ♔
♔ Chapter 30 ♔
♔ Chapter 31 ♔
♔ Chapter 32 ♔ Epilogue

♔ Chapter 1 ♔

6.1K 298 2
By Be2togetherfics

Эра түүний гарт байгаа цус болсон хайрцагийг ширтээд зогсож байлаа. Нулимс хацрыг нь даган урсаж тэр хайрцаг дээр дусална. Түүний нуруунд гүн шарх үүсэн цусаар будагдсан байна.Өвчин биеийг нь тамлан, тэр харанхуй гудамжинд суусаар л. Тэр яг юу хийхээ мэдэхгүй байлаа.

"Чи тэднийг олох ёстой. Т-тэр 12 хүмүүс чамайг хамгаалах болно. Т-тэд чамайг т-түлхүүрийг олоход т-туслах болно. Г-гуйя, Эра, хүчтэй байгаарай. Б-бид чамд хайртай"

Энэ үгнүүд Эрагийн ээж түүний өмнө үхэхдээ хэлсэн хамгийн сүүлийн үгс байсан юм.

Эра өвдөлтөө үл тоон хайрцагийг өөртөө наан тэвэрлээ.

"Ээжээ, ааваа" гээд аяарханаар шивнэв.

Түүний эцэг эх нь түүний нүдэн дээр хэрцгийгээр хөнөөгдсөн. Алуурчид цагаан, цэнхэр хувцас өмссөн байсан. Энэ нь түүний уурыг хүргэнэ. Тэр цагаан цэнхэр хувцас өөрийн улсаасаа урвам мэдрэмжийг төрүүлнэ. Хааны ордныхон л цагаан, цэнхэр хувцас өмсдөг. Аав ээж нь өөрсдийнхнөөрөө алуулчихлаа шүү дээ.

Хайрцаг, энэ яагаад тийм их чухал юм бэ? Ээж нь нэг удаа энэ хайрцагт түлхүүр бий гэж аавд нь хэлэхийг тэр сонссон, гэхдээ юун түлхүүр? Төөрөгдөл, үзэн ядалт, бас маш их хүсэл тэмүүлэл түүний биеийг бүрхэж байна. Ээж яагаад түлхүүрийг нь олохыг хүссэн юм бол хэмээн төөрөлдөж, эцэг эх минь хоёулаа үүнээс болж алагдсан болооор үзэн ядаж, тэд үүний төлөө л энэ дэлхийд удаан амьдарч чадаагүй гэхээр олохыг тэмүүлж байна.

Гудамжаар салхи үлээн түүнийг дагжин чичрүүлнэ. Тэр хайрцагийг тэврэн улам ихээр нулимс дуслуулна. Салхи дахин хүчтэй үлээлээ. Үс нь түүний нүүр лүү үлээгдэн шавхуурдана. Салхи зогсон, Эра руу салхилахаа болих нь түүнээр тохуурхах мэт. Тэр хойш хана налан суувал түүний нурууруу буудсан шарх түүнд сануулах мэт дахин хүчтэй өвдөнө.

Эра: Аа....*гээд нүдээ анин дуу алдлаа*

Гурав дахь удаагаа сахи хүчтэй үлээлээ.

"Одоо яв"

Хөл гар нь дааран биржийгээд эхлэв. Түүний богинохон үс нь хүзүүн дээрх сарнайг нь шүргэнэ. Айдас үймээн түүнийг бүрхэнэ. Салхи, түүнд хоёр үгийг шивнэн хэлэх шиг болно. Энэ түүнийг айлгаж байсан ч түүнийг сүрдүүлж чадахгүй гэдэгийг мэдэж байлаа.

"Одоо яв" гээд салхи давтан хэллээ.

Эра өөрийгөө хүчлэн босоод толгой дохьлоо.

"Надад хоёр давтаж хэлэх хэрэггүй"

Тэр эцэг эхийнхээ аймшигт үхэлийн өшөөг авахаар шийдлээ. Тэр ээж нь үхэхийнхээ өмнө хэлсэн зүйлийг нь хийхээр шийдлээ. Үхэлийн эрмэгт ирсэн ч бай хамаагүй тэр арван хоёр хүнийг заавал олох болно.

Тэр харанхуй тэнгэр лүү харвал сар тодоор гэрэлтэж байлаа. Тэр хотын захын гудамаас харанхуй ойн нэг захд гарвал айдасын газарлуу аваачина.

"Жаахан л хүлээчих. Би өшөөг чинь авах болноо ааваа ээжээ."

~~~

Эра орчин тойрноо ажиглах бөгөөд, аль нь баруун аль зүүн гэдэгийг ялгахааргүй байв. Тэр Солонгосын баруун талаар хиллэдэг далайн эрэгрүү явж байна. Бүх ганц ганц моднууд адилхан харагдана. Харанхуй бас аймшигтай мэдрэмж түүнийг хүрээлнэ. Хүйтэн манан дэгдсэн байна. Хэрээ шувуудын дуу, бөөн шуугиан ой дотор сонсогдоно. Хэдий навчтайгаа байгаа ч моднууд хүртэл тас хар харагдана. Навчис хүртэл сарны гэрлийг хаана. Энэ хачин газраас түүнийг гаргах ганц боломж нь сарны туяа.

Тэр цааш улам цааш алхсаар л, улам харанхуй болсоор л. Эра айж байлаа. Энэ ойд юу ч байж магадгүй. Махчин араатан хоолоо яаж барих вэ гээд ажиглаж байж болно. Хааны цэргүүд түүний хөдөлгөөн бүрийг харан дайрах тохирожтой мөчийг хүлээж байж болно. Эра зүүн гартаа хайрцагаа барин баруун гараараа хөлсөө арчина.

"Би хаана байна аа?" гээд амандаа аяархан шивнэлээ.

Алхсаар, алхсаар, алхсаар.. Тэр чимээгүйхэн болгоомжтойгоор үргэлжлүүлэн алхана.

"Надад өгөөч" гэх нэг хачин хоолой түүнд сонсогдов.

Эрагийн нуруугаар хүйт оргин айдас жихүүдэс төрнө.

"Хүзүүний зүүлт, надад өгөөч. Хайрцагийг надад өг. НАДАД ӨГ !"

Гэнэтхэн ой хав харанхуй болчихлоо. Эра нүдээ томруулан ийш тийш харах ба айдас нь улам их нэмэгдлээ. Эра зөв замараа гүйж байгаа эсэхээ ч үл мэдэн урагш хар эрчээрээ гүйлээ. Хүзүүнд нь байсан зүйл түүний гэдэс рүү цохьлоо. Тэр гялс аван цамцныхаа дотор тал руу хийлээ. Хүзүүний зүүлт...зүүлт... энэ бол түүний ээжийн өгсөн бас нэгэн чухал зүйл.

Тэр цагийн турш гүйлээ. Хөл нь хүчтэй өвдөн маш ихээр амьсгаадна. Тэр өвдөлтөө бас тэр хашгирах чимээг тоолгүй илүү хурдан өөрийгөө хүчлэн гүйнэ. Аль болох хурдан энэ ойгоос гарах хэрэгтэй. Энд удаан байлаа гээд сайн зүйл болохгүй. Эрагийн хурдан гүйх нь ойгоор нэг чимээ гаргана. Түүний нүдний үзүүрт гэрэл харагдан түүнд итгэл найдвар төрлөө. Түүний зүрх нь хүчтэй цохилон тэр улам хурдан гүйнэ. Хайрцагаа улам чанга тэвэрлээ. Тэр улам дөхсөөр түүний уруулд багахан инээмсэглэл тодроно. Тэр гэрэл гарсан газар ногоон зүлэг, үүлэрхэг цэнхэр тэнгэр, хүрхрээ, цөөрөмтэй газар байна. Эрад энэ бүхэн тус болох мэт санагдав. Тэр гүйсээр гүйсээр...

Хүчтэй цохилт.

Тэр модны тайрдас дээр унан нөгөө гэрэл гарч байсан газар луу өнхрөн уналаа. Тэ нуруугаараа буув. Түүний харсан зүг аажимаар цав цагаан болж байна. Тэр бэртсэнээсээ бас маш их ядарсанаа сая анзаарлаа. Өвчин нь түүнийг бүрхэн тэр ухаан балартлаа.

Continue Reading

You'll Also Like

2.2M 145K 60
ေမွာင္ခိုစီးပြားေရးေလာကမွာ နာမည္တစ္လံုးနဲ႔ ေအာင္ျမင္ဆဲ စစ္သခင္ဆိုသည့္သူ။ စစ္သခင္ဟာ ခ်မ္းသာတာနဲ႔အမွ် ေမာက္မာသလို လူမႈဆက္ဆံေရးလည္းအေတာ္ေလးည့ံတယ္။ အခ်စ္...
169K 3.8K 33
"..ဒီမှာ ကိုလူချော..." "..ဗျာ..." "..ကျွတ်...အဲ့ဒီလိုခေါ်ပြန်ရင်လည်း ဦးလေးကြီးနာမည်က တင်စီးလိုက်တာ..စံမကြိုက်ပါဘူး..." "ကို.ဖြုတ်ပြီးခေါ်.." "ဟင်.. အ...
730K 32.1K 86
ဉီးရွေးချယ်မှုသေချာပြီးဟုတ်။ဉီးရွေးချယ်မှုသေချာပြီးဆိုရင်လုံးဝနောင်တမရနဲ့နော်။ကျွန်တော်တို့ဒီနေ့ကစပြီးဘယ်တော့မှမသိခဲ့သလိုဘဲနေကြမယ်။ထွဋ်ဝဏ္ဏဉီးနဲ့နှော...