3. Байдаг л юм

205 45 7
                                    

Залхмаар... Бүгд л залхмаар санагдана. Гарын аясаар хуйлран гүйх гахайнууд, цонхны минь дор эргэлдэх хорхой шавжнууд, босгыг минь элээх шахдаг өвгөчүүл. Тэдэнд ямар ч үнэ цэн алга. Бахархлаа уландаа гишгэсэн хүний оронцогнууд.

Тэднийг жигшин нулимчихаад цонхноосоо холдов. Миний харшийн өнцөг булан бүрт гоё сайхан зүйлээр дүүрч алт эрдэнэс асгарна.

Эднийг ямар би идэх биш яах ч билээ дээ.

Хийх юм олдсонгүйд би дахин гадагш харав. Тэд гадаа бие биенээ уралцаж, дорд биеэ эрэмдэглэн байж миний нулимж орхисон тэрхүү хэсэг газрыг үнсэн долоож байлаа.

Ердөө л шүлснээс минь болж хүний цус урсаж байна шүү дээ.

Хааяа үзэсгэлэнтэй байх залхмаар...

Бичиг үсэг мэдэхгүй миний ганцаардсан өдрүүдэд хөгжим л хань болдог байлаа.
Намайг босоо ятга хэр хурдан сурсныг төсөөлөөд үз дээ? Гарцаагүй сод ухаантан гэж өнөөх өвгөчүүлийн нэг нь ам хуурайгүй магтаж байсныг би одоо ч санана. Харин хөөрхий өвгөн одоо булшиндаа хөрвөөж буй биз ээ.

Оюунаа хурцлан байж дахин эгшиг аялгууг харшаар нэг цуурайтуулахад миний өмнө нэгэн эр сорви шархаар дүүрсэн гартаа ганц сарнай атгачихаад зогсож байв.

Татаж түлхэх чавхдасны жингэнэсэн дуунаас гадна хүнд гутлын чимээ сонстсон тул би нүдээ нээвэл гадны хүнийг олж харах нь тэр.

- Энэ чинь харин шинэ зүйл байна шүү. За хэн гээч нь вэ чи?

Залхсан басхүү гайхширснаа нууж үл чадан түүнээс асуухад тэрээр юу ч үл дуугаран шаасан гадас шиг үл хөдөлнө.

Сээтэн зангаа хаясны минь учир юу гэвээс энэхүү залуу эр хэтэрхий үзээрийн амьтан ажээ. Бөгтөр нуруу, хавчиг мөр, алтан гадас шиг духан дундаа томоос том хар мэнгэтэй агаадтүүний нэг хөл нь нүцгэрч, тод хар хөөгөөр хучигдсан байлаа.

- Яндангаар орж ирээ юу? Сарнайгаа түргэн өгөөд зайлж үз. Би завгүй байна.

Босоо ятгаасаа хөндийрөн өнөөх үзлийн амьтнаас сарнайг нь шүүрч авлаа.

Өргөст сарнай түүний гарыг зүсэн надад ирсэн ч би үл тоов. Урдаа хүн үхэхийг харж суухдаа ч юм мэдрээгүй зүрх сарнайн зүсэлтийг хараад ч хөдлөхгүй л болов уу?

- С-согжин аа намайг сонсооч? Нө-нөгөө юу...

Би үгийг нь шийдэмгий тасалж дасал болсон үгнүүдээ хайр гамгүй чулуудлаа.

- Бас л өнөөх хайр уу? Зайлж үз царай муутаа. Цагийг минь битгий үр.

Өнөөх бөгтөрийг би гараа чичигнүүлэн байж ёслочихоод над руу нуруугаа ч харуулж зүрхлээгүйдээ араараа ухран гарч явахыг харлаа.

Маргааш хотоор нэг яриа дэгдсэн нь:

- Фермийн бөгтөр уулын мухарт нүүрэндээ шуудай углаад боож үхжээ  байв.

Яах вэ байдаг л юм.

𝓣𝓱𝓮 𝓑𝓮𝓪𝓾𝓽𝔂Where stories live. Discover now