5. Захидал

175 36 16
                                    

Цэцэгчин эм үзэсгэлэнтэй залуу эрийн хойноос нулимс дуслуулан үлджээ. Гараа хэчнээн сунгав ч холдон одох үрдээ хүрсэнгүй.

Бүсгүйн царай туранхай, ядрангуй бодовч үс нь ундарч буй булаг мэт толгойн оройноос түрэн гараад дагзыг нь даган уруудаж нарийн хүзүүг нь ороон туранхай мөрөн дээгүүр нь асгарчээ. Саран авхайн туяа мэт мөнгөлөг өнгөтэй үснийх нь хэдэн ширхэг эмэгтэйн магнай дээр урсах хөлстэй нь наалдаж орхисон байв.

Цэцэгчин эмийн зовхи нулимсаа барьж ядах аж. Давсархаг шингэн харагдах орчиныг бүдгэрүүлж тэрээр хэсэг зуур сохорч орхилоо.

Булж хэзээ ч ил гаргахгүй хэмээн шийдсэн дурсамжууд нь гав гинжээ хэмх цохиод түүний тархиар наадаж байв.

- Гуйя, гуйя намайг зүгээр явуулчихаач дээ? Гуйя...

- Жирэмсэн гэдэг чинь юу гэсэн үг юм?

- Хүү чинь өөрийн тусгалдаа хоргодож үхэх тавилантай юм байна.

- Охин минь түүнийг амьдралаасаа арч.

- Гэхдээㅡ

- Чи чамайг хүчиндэж хүүхэд болгосон новшийн хүүхдийг өсгөх гээгүй биз дээ?

- Ээжээ?!

Анхны үг нь ээжээ байж билээ. Түүний үрийн анхны үр ээж байсан. Зөвхөн үрийнх нь амнаас гарах учиртай тэр нандин нэр, ганцхан түүнд зориулсан эрхэм нэр, түүний хөсөр хаясан нэр.

Цэцэгчин эм амаа таглан мэлэмрүүлнэ.

- Яасан ч сайхан залуу болсон юм бэ дээ.

Түүний нулимс шүүдрийн ус мэт тунгалаг агаад түүний сүвнээс гаран хэдэн зуугаар томрон хутгууртай ус асгаж буй чимээ, сүртэйгээр газар унах ажээ.

Түүний умгар байшингийн суурь асан лаг шаврууд одоо хаалга хэмээн нэрлэсэн сэтэрхийгээр урсан одож эм өөрийгөө хүчлэн байж нулимсаа аргамжив.

Энэ энгийн дэлгүүр бус элдэв шидтэй мухлаг юмсанж.

Үхэл нь ирсэн хүмүүст харагдаж үзэгддэг цэцгийн бяцхан хүлэмж агаад арилжигч нь тосгоноос холгүй урсах ижил нэрт горхины эх дагина ажээ.

Тэр сая өөрийн хаясан хүүдээ үхлийг нь атгуулчихлаа.

Сагс дүүрэн шар цэцэгс. Нэг ширхэг бол нэг жилийн дараа, хоёр бол хоёр улирлын дараа тамд очих учиртай. Гэвч бүхэл сагс цэцэг шүү дээ!

Эх дагина бүхнийг ойлгохдоо уулга алдаад амаа дарж хүчгүйдэн унав.

Эм дахин уйлж мухлаг шагайн чинээ усанд автав. Хөөрхий эх өөрийнхөө мөнх наснаас хэсэгхэнийг эмтлээд хүүдээ өгөхийг хүснэ. Өөрийнх нь оршидгийг ч үл мэдэх хүү дээ...

Эх дагина цаас, бэх өд аваад бурхдын бурханд захидал бичив. Хөөрхий хүүгийнх нь амийг хэлтрүүлэхийг гуйсан захидал, эгэл хүн болсон ч хамаагүй, үхэж үргэдсэн ч тоохгүй зөвхөн үрийнх нь амийг хэлтрүүлээсэй хэмээн мянга мянган удаа бичиж асаж буй лавыг дугтуйн дээрээ асаагаад тамгалав.

Захидал хормын төдийд агаарт уусан алга болж цэцэгч эмийг орь ганцааранг нь дахин үлдээв.


𝓣𝓱𝓮 𝓑𝓮𝓪𝓾𝓽𝔂Where stories live. Discover now