2. Үзэсгэлэн

232 44 10
                                    

Би үзэсгэлэнтэй.

Үнэндээ надад хий хоосон хийрхэл, хүмүүсийн хоосон магтаалаас өөр юу ч байхгүй. Нялх байхаасаа л өнчин өссөн би гэдэг хүн. Айлд зарцлагдаж, эсхүүл гудамжинд гуйлга гуйсаар өдийг хүргэсэн. Асрамжийн газар ч тоож аваагүй юм намайг.

Одоо? Харин одоо би тансаг харшид суудаг. Надад сохорсон баян залуусын бэлэг сэлтийн зөвхөн талаар нь л авч дөнгөсөн шүү.

- С-сайн уу Согжин аа?

Бас л нэг дагуул.

- Сайн уу?

Гэхдээ тэр хөөрхөн юм. Чамд жаахан илүү үйлчилгээ үзүүлж болох л юм царайлаг аа.

Би өөрийн ялдам инээмсэглэлээ тодруулан толгойгоо гилжийлгэв. Түүний нүд гэрэлтэж, хацар нь тоор адил улайжээ. Гар нь зогсолтгүй салганаж надад сөгдөн мөргөхөд бэлхэн байв.

- Би ч-чамд хайртай.

Өнөөх л утгагүй үгс. Надад итгээрэй. Дөнгөж эрийн цээнд хүрч буй би энэ гурван үгийг хэдэн зуун удаа сонссон.

- Магадгүй хоёулаа дараа уулзаж болох л юм хөөрхөн өө.

Өчүүхэн сээтгэнэлт минь түүний зүрхийг дэлбэлэх мэт оволзуулж байгааг би мэдэж байлаа. Огиудас хүргэм юм. Тэр өөрийгөө надад тохирохоор төгс нэгэн гэж бодож.

Гэрийнхээ хаалгыг татаад орохоосоо өмнө одоо ч үүдэнд байгаа залуу руу ирмэв. Тэрээр ухаан алдахад бэлэн харагдана. Харин түүнийг миний анхаарлыг өчүүхэн ч татаж чадаагүй үзээрийн амьтад бүрхжээ. Ийм л инээдтэй оршихуй юм хүн гэдэг.

Маргааш нь би өөрийн задгай эдлэнгийн үүдээр гармагц шоронд өлгөж чанасан толгой намайг угтав. Тэрээр миний өчигдөр уулзсан царайлаг залуу байлаа. Түүний ам томоо ангайж зовхи нь анигдсан ба пэмбийж хавдаад цус дүүрсэн олгой адил харагдах ажээ. Энд тэндгүй шарсан махны үнэр үнэртэж би бөөлжих шахав.

Миний анхаарлыг татахыг хүссэндээ үргэлж дагаж байдаг нэг дагуулдаа түүнийг буулга гэж тушаалаа. Тэр эсэргүйцсэнгүй.

Хүний чанасан толгой, гавлын ясан хундага, шинэхэн зүрх. Бусдаас нь илүүрхэж харьцвал түүнийгээ хөнөөчихдөг тэнэг амьтад.

Би үзэсгэлэнтэй. Өөрийнхөө тусгалыг хэзээ ч харж байгаагүй ч үүнийг баттай хэлж чадна. Би үзэсгэлэнтэй.

𝓣𝓱𝓮 𝓑𝓮𝓪𝓾𝓽𝔂Where stories live. Discover now