16. Дөрөв

129 28 13
                                    

Согжин хэдэн өдөр хөглөрсөн өнөөх газраа сууна. Нуруугаа хачин эвгүй нугалж, өргөн мөрөө хавчин бүхэл жингээ гарандаа төвлөрүүлсэн тул түүний хоёр мухар аймшигтай өвдөж алга нь халцарсан байв.

Харин түүний доод хагас зүгээр л хэсэг мах болжээ. Бие, хэлбэр, мэдрэлгүй хэсэг мах...

Хэд хоног юу ч идэж уугаагүйгээс турж эцэн туйлдсан тэрээр магад үхэн үхтлээ энд суух биз. Цөцгийнд нь цус хурж, хэл нь хатаж хагарсан ба наранд аймшигтай түлэгдэж нуруун арьс нь салхи шүргэх төдийд гуужиж байлаа.

Түүний түлэгдсэн шархан дээр хорхой шавж овооролдох ч Согжин бүр хөдлөх ч гэсэнгүй. Түүний биеийг хүүрнээс ялгаж буй ганц зүйл нь зөөлөн амьсгаа ажээ.

Хүүр амьсгалдаггүй...

Намжүн нүдэндээ үл итгэв. Бараг хорхойн давхарга үүссэн нурууг нь хараад тэрээр хад чулуу гэж бодсон ч тэрхүү чулуу амьсгалах аж.

Үл мэдэг, сулхан амьсгал...

Намжүн гараа савчуулан шавсан жижиг өтнүүдийг үргээх бөгөөд түлэгдэж, хорхой шавжны өндөгөөр дүүрсэн нурууг нь үзээд эрхгүй айх шиг болов.

Үхлийн бурхан ч энэ үзвэрээс айн цочих нь гарцаагүй...

- С-Согжин?

Хүүр хөдөлсөнгүй. Гагцхүү зөөлөн амьсгаа авч гаргана.

Мөрөнд нь хүрэвч хариу үйлдэл байсангүйд залуу эр түүний нүүрийг өөр лүүгээ харуулаад сэртэсхийв.

Түүний хайртын тунгалаг нүдэнд цус харважээ. Хагас сохорсон ч Лэйриоп рүү зүтгэх хайртыгаа өрөвдөн тэрээр Гера эх хүртэл уярч хайлам өрөвдөлтэйгөөр мэгшүүлж Согжины нурууг тэврэнэ.

Түүнтэй таарсан харц, хайр сэтгэлийг нь булааж орхисон үзэсгэлэнг энэ амьсгалдаг хүүр гэвэл хэн ч итгэхгүй биз ээ.

Гэвч Намжүн сэтгэлийнхээ мухарт энэ Согжин мөн гэдэгт итгэлтэй байв.

Гоо үзэсгэлэн минь чамд юу тохиолдоо вэ?

Түүний нулимс улайж мах нь гарах шахсан нуруун дээр нь унахад цус, хэсэг арьсыг угаан мөр татуулан урссаар газар унана.

Яагаад Согжины хувцас урагдсан байгааг тэрээр үл ойлгов. Тэр тийм ч удаагүй шүү дээ. Энэхэн хооронд хэдхэн хором ч болоогүй гэдэгт тэр итгэлтэй байв.

Тэр мэдсэнгүй Лэйриопын дэргэд ганцаар өнгөрөөсөн нэг хором тал газрын нэг хоногтой тэнцдэг гэдгийг...

Согжин өөрөөр 4 хоног ингэж суусан аж. Хоол усгүй 4 хоног...

Түүний бие гарцаагүй өөрийгөө идэж буй.

Арай гэж нулимсаа аргамжсан Намжүн өөрийн өмдний шилбийг зад татан алчуур хийж голын эхээс холуур усанд дүрээд Согжины нурууг арчиж эхлэв.

Өт хорхойн өндөг салгахад амаргүй агаад хүрэх төдийд хууларч унах арьс нь түүнд тийм ч туслахгүй байлаа.

Хөшөө шиг суух түүний уруулд ус хүргэж уулгах гэсэн ч Согжин яаж залгидгаа ч мартчихсан байжээ.

Түүнд ус ч атугай өгөх гэсэн ядмаг хэдэн арга нь үр дүнгээ өгсөнгүйд тэрээр дахин уйлж Согжины нурууг тэвэрч суув.

Олимпус

Афродит өөрийн харж буй зүйлдээ сэтгэл ханан инээмсэглэнэ. Усны сараана цэцэглэх мэт үзэсгэлэнтэй инээмсэглэлийн цаана ямар адын хуял тачаал байгааг бурхад ойлгож байсан ч түүнийг зогсоох гэсэнгүй.

Зевс мэдэж байв. Ким Согжины өдөр ирснийг тэр мэдэж байсан юм. Маргааш эсвэл нөгөөдөр ялгаа үгүй тэр үхнэ...

- Чи яагаад ийм харгис юм бэ Афродит?

Уруулнаас нь давж агаарт замхарсан үгсийг нь хайр энэрлийн охин тэнгэр сонссонгүй. Харин түүний ах Хэйдис сонссон байлаа.

- Өнөөх дагина ирсэн.

Эх нь үхчихэж...

Зевс ийн бодохдоо гаслан санаа алдлаа.

Бурхад эргэн хос хоёр руу анхаарлаа төвлөрүүлэв.

А/n: 1k уншилттай болжээ~ Баярлалаа rêve ☺💜

𝓣𝓱𝓮 𝓑𝓮𝓪𝓾𝓽𝔂Where stories live. Discover now