13. Эх дагины үг

128 31 12
                                    

Согжин тусгалаа усанд ширтсээр л өдрийг барав. Түүний эх үхсэн амьд нь үл мэдэгдэн газар хөсөр хаягдсан агаад түүний дээр зуны ялаа, батгана эргэлдэх авч залуу эр тоосонгүй.

Эхийнх нь дагзан харалдаа улаан нялга болж хар хөрс нь цусанд нэвчижээ. Хөөрхий эмэгтэй сулхан амьсгал сульдах зүрх хэзээ мөдгүй зогсоход бэлхэн...

- Согжин аа!

Сөөж амьсгаа болсон хоолой түүний нэрийг давтан давтсаар хажууд ирэв.

- Согжин аа, Согжин аа... Согжин аа

Түүний нэрнээс өөрийг юу ч үл хэлсэн тэрхүү залуу эр хаанаас гарч ирсэн хийгээд хэн болох нь үзэсгэлэнд огт хамаа байсангүй.

Гагцхүү амьсгалыг нь булаах үзэсгэлэнг улайж, цус хурсан нүдээрээ цоо ширтэх ажээ.

- Согжин...

Түүний мөрнөөс угзрах гарыг ч үл тоон тэр усан бүрхүүлний цаад дахь үзэсгэлэнтэй нүднээс харцаа салгасангүй.

- Согжин!

Харин нөгөө талд Намжүүн хөөрхий амьсгаатай төдийхөн хэвтэх эмийг олж харав. Цайсан үзэсгэлэнтэй царайг нь харсан тэрээр айж гайхах зэрэгцэн яагаад танихгүй эмэгтэй дурласан залуутай нь дэндүү адилхан байгааг гайхаж зогсов.

Хөгшин эмэгтэйг тэрээр гар дээрээ хөнгөхөн өргөж тосгон зүг хурдлалаа. Хэдий хайртыгаа тэнд тийм байдалтай үлдээх хэтэрхий аюултай ч энд эх дагины амь яригдаж байна шүү дээ!
Намжүүн энэ эмэгтэйг хотыг хангадаг бяцхан горхины савдаг гэдгийг мэдэж байв. Тэр бас эх дагина үгүй бол горхи ширгэж тосгон даяар харангатаж үхэхийг мэдэж байлаа. Басхүү Намжүн бурхдын төлөө ажилладаг байсан тул дагинас, хагас бурхад, савдаг, элч нарын амийг аврах ямар их буян гэдгийг мэддэг байв. Магадгүй энэ үйлээрээ тэр эх тэнгэр Герагийн түүнд шившсэн хараалыг буцааж Согжинийг өөрийн болгож болно шүү дээ.

Энэ бүхнийг тэр хэдхэн хормын дотор ойлгоод, гарсан боломжийг тас атгачихсан овсгоотой нэгэн ажээ.

Хар эрчээрээ хурдалж байхдаа тэрээр амь нь шавхагдаж буй дагиныг анзаарсангүй.

Хөөрхий бүсгүйн махан бие шингэж тоос болж байлаа. Намжүүн анзаараагүй хэвээр...

Эх дагина эцсийн хүчээ шавхан нүдээ нээгээд өөрийг нь өргөж яваа цусны хатсан мөр бүхий хоёр гарыг олж үзэв. Гэнэт гаран дахь нь хөнгөрөөд ирсэнд Намжүүн гайхаж нүднийхээ булангаар эх дагины царай руу харвал түүний нулимстай нүд нээгдсэн байлаа.

Залуу эр тэр дариу зогсож хөгшин эмэгтэйг шинэхэн тайрч давирхай үнэртсэн модны тайрдас дээр суулгалаа.

- Согжин, тэр авар. Согжин, Согжин!

Хоёронтоо хайртынх нь нэрийг дуудаад ухаан алдсан эх дагиныг Намжүүн дахин өргөж уулын уруу бүр эрчтэй гүйж эхлэв.

Тэрээр тарчлаант хашхирааныг сонсох хүртлээ бүхнийг үл тоон чавхдуулсан ч тэрхүү орилоон хэтэрхий аймшигтай бас танил байсан нь түүнийг зогсоход хүргэв.

Тархи бөгөөд уруулнаас нь ганц л үг давтан давтан гарсан нь "Согжин" байлаа

A/n: Сайхан амраарай💙

𝓣𝓱𝓮 𝓑𝓮𝓪𝓾𝓽𝔂Where stories live. Discover now