21. Хүсэл

88 23 2
                                    

Нэг ч үг үл дуугарах бөгтөрийг залуу эр сонжин харахаас өөрийг хийж үл чадна. Түүний амнаас хайртынх нь нэр л гарахаас биш тэр хэдэн зуун асуулт асуухыг хүсч байлаа.

Хаашаа явж байгаагаа, түүнийг юу хүлээж байгааг бас үхсэн үзэсгэлэнг, горхины дагиныг хаана байгааг нь асуухыг хүсч байв.

Амандаа бувтнаж авиа гаргахаас хэтрээгүй Намжүн салгалж хөлөрсөн хоёр алгаа нийлүүлэн салны нойтон модон дээр өвдөглөөд залбирч эхлэв. Зөвхөн хайртынхаа нэрээр залбирлаа уншиж атгасан гараа духандаа наан аниргүй хонгилыг шивнээгээр дүүргэв.

Цогцоснууд асар чимээгүй хөвөлдөж, утаа савсан, Карон нэг хэвэндээ салыг түлхсээр явах уйтай дүрд бувтнах Намжүн л ганцаар амьд мэт санагдах аж.

Энэ ч худлаа, тэр үхчихсэн шүү дээ.

Үхлийн бурхнаас амь гуйсан Намжүн зөөлөн толгой cэгсэрсээр нүдээ нээн хэт удаан сууснаас цус боогдож эрвэгнэсэн хөлөө жийн байрандаа суулаа.

Эл хуль харах зүйл ч үгүй чийг даасан энэхүү хонгил нь доод ертөнцөд хүрэх хаалга ажээ. Намжүн энэ талаар уншиж байснаа санагалзав.

Карон үхэгсдийг зөөж хувь тавиланг нь даатган үлдээхэд тэд сүнс рүү чинь тольдоод чиний хаачихыг шийдэх болно.

Гэхдээ тэр чинь бурханы үйлийг гүйцэлдүүлэгч элч шүү дээ. Ганц Зевс ч бус бусад бурхдын завхай явдлыг тэр л нуудаг байсан...

- Чи хүсэл тээж явна.

Кароны хахирган дуу Намжүний чихийг зүсэн сонстовол тэрээр дороо цочин золтой л цөөрөм рүү уначихсангүй.

- Дагина аварч, бурханд тусласан чи Элайзиум-д очих нь гарцаагүй.

Би диваажинд очих юм бол тэр...Тэр минь яах болж байна вэ?

- Согжин.

Карон эргэн өнөөх хөшинг байрандаа оржээ. Хонгилд удаан суусны илрэл бүхий бөгтийж тахийсан нурууных нь яс дуугарч эвхэрсээр хад чулуу болох эгшинд тэрээр хонгилын төгсгөлд ирэв.

Түүнийг тас харанхуй угтах агаад хаа нэг гэрэл бүртэлзэх нь хүрэн улаан болруудаас л гарах аж. Энд тэнд хөсөр хаягдсан анар жимсний муудаж буй үнэр хамар сэтлэх шахаж хонгилын найз болох Карон хэдий нь өөрийн замыг хөөжээ.

- Ойрт

Түүний чихэнд ийнхүү шивнэх шиг болоход Намжүн хөлөө зөөсөөр хар хүрэн шороон дээгүүр туучин гурав алхахад түүний нүдний өмнө хэн нэгний гуталны өлмий тулав.

𝓣𝓱𝓮 𝓑𝓮𝓪𝓾𝓽𝔂Where stories live. Discover now