14. Эрүүл ухаан

120 31 12
                                    

Цаашлан одох хөлийн чимээг өчүүхэн ч тоолгүй Согжин тусгалаа ширтсээр өдрийг барав.

Салхи хүчтэй үлээж түүнийг хүйтэн агаараараа хацар нүүрийг ороолгох ба ухаан орохыг гуйж буй мэт исгэрэн гаслана.

Түүний гэдэс хоржигнон дуугарч, усгүй удсанаас уруул нь үнсэн саарал болж омголдон хатжээ. Салхинд ч үл анивчих нүдний цөцгий нь улайн хэд хэдэн газарт цус хурсан байв.

- Таныг үнсэхийг зөвшөөрөөч?

Согжин зэгэлтсэн хахирган хоолойгоор ийн хэлээд бөхийж тусгалын уруулд хором бүрт ойртоно.

Хоёр биес огтолцох тэр мөчид залуу эр нүдээ чин сэтгэлээсээ анин диваажинг мэдрүүлсэн үнсэлтийг хүлээвч Лэйриопын хүйтэн, цэнгэг ус уруулыг нь шүргэх төдийд тэрээр татвас хийн цочиж нүдээ дахин томоор нээв. Уужрах төдийхөн чийг авч байсан нүднүүд нь дахин аймшигтай аргаж анивчихыг тушаах ч Согжинд үүнийг анзаарах сөхөө байсангүй.

Согжин дахин өөдөөс нь ширтэж байгаа тэр нэгэн рүү гараа огцом сунгаж Лэйриопын усан гадаргыг нэвтлэн цөөрмийн ёроолд хүрчээ.

Хүний зөөлөн арьс биш нойтон ус, хүйтэн хайрга мэдрээд хийсээд одчихсон байсан эрүүл ухааны өчүүхэн хэлтэрхий эзэндээ ирэв.

- Та... та чинь бодит биш юм байна.

Өнөөх голын цаадах эр ч түүнээс харц үл салган хөдөлсөн чиг бүрт нь дагаж татвагнахыг харсан Согжин одоо л нэг ухаарах шиг...

Түүний дурласан тэр үзэсгэлэн тэр өөрөө байжээ.

Хэзээ ч бүтэшгүй хайр, өөрийгөө хайрлах хайр...

Тэр өөртөө дурлажээ. Тэр өөртөө галзууртлаа дурлажээ.  Эхийгээ үхэл рүү нь түлхэтлээ дурлаж... Хамаг биеэ хөшиж чилтэл, нүдний цөцгийгөө цусанд будтал дурлажээ.

- Гуйя, үгүй гэж хэлээч дээ. Миний буруу гэж хэлээч? Ядаж толгойгоо дохь хонгор минь гуйя...

Согжин шаналж гансрахдаа чангаар орилов. Тэр сая л хамгийн хэрцгий үнэнийг олж мэдсэн билээ. Үнэн түүнд хэт хүнд тусч эргэн ирсэн өчүүхэн ухааныг нь ч няц дарлаа.

Зүрх зүсэм чанга орилоонд тэртээх хэрээ, уулинууд үргэн нисч өчүүхэн жижиг хорхой шавж ч айн зугтав.

Орилоон цуурайтаж их ойн зүг тарсан ч хашхирааны эзэн эргэн ус руу тас гөлрөн сууж байлаа. Тэр итгэхийг үл хүсэв.

Хүн юу хүснэ түүндээ итгэдэг нь жам ажээ...

𝓣𝓱𝓮 𝓑𝓮𝓪𝓾𝓽𝔂Waar verhalen tot leven komen. Ontdek het nu