19. Бөгж

95 31 9
                                    

Хөвсгөр хөнжил шинэхэн жүрж, уман үзэм тэргүүтнийг энгэртээ тэвэрч яваа залуу эр байдгаараа хурдлах ажээ. Түүний үс салхинд намилзан торго даавуугаар хийсэн нөмрөг нь сэвшээ салхинд дэрвэлзэнэ.

Байдгаараа гоёж гоодсныг нь хуруун дахь нарийн сийлбэртэй бөгж түүнтэй хослох хүзүүн зүүлтнээс нь харж болох аж. Бурхадын бэлгийг өнөөдөр л анх удаа зүүж буй нь энэ бөгөөд хүзүүнээс нь дүүжлэгдэх зүүлтний дотор буй хос бөгжийг хайрлангуй харж явлаа.

Өөрөө нөгөө хосыг нь зүүж яваа нь ч учиртай аж. Тэр гэрлэх санал тавих гэж байлаа. Амьд үхдлээс гарыг нь гуйх гэж буйдаа догдлон дэгдэх тэрээр Лэйриоп горхины салаанд ирээд таг гацав.

Үргэлжид тунгалаг байдаг голын өнгө хувирч хүрэн бор болсон байх ба айж ч амжаагүй байхад нь Согжины сэмэрхий цамцны тасархай түүний хажуугаар чимээгүй урсан өнгөрөв.

Гар дахиа газар чулуудчихаад тэнхээ мэдэн гүйж Лэйриопын эхэд ирлээ.

Түүний харсан зүйлийг дүрсэлж дөнгөх ч мэдэрсэн аймшигийг нь би өгүүлж чадахгүй билээ...

Согжины сууж асан газар хэсэг шаргал цэцэгсийн мандал ургасан бөгөөд эмзэгхэн иш нь сэрүүн салхинд найган түүнийг уриалан дуудах аж. Цэцэгсээс харцаа салган горхи руу харах төдийд түүний бүхэл биеийг айдас бүрхээд авчих нь тэр.

Согжины танигдах аргагүй болж, хөөсөн бие Лэйриопын усан мандал дээр хөвж явав. Хайрга чулуунуудаас болж тосгон руу урсчихаагүй хайртынх нь бие муудаж ялаа батгана шавжээ. Аниж ч амжаагүй хоёр нүд нь гөлийж., арьсных нь хээ бүр товойн живж үхснийг нь илтгэх шиг ам нь хагас ангайжээ.

Үхсэн могой үүрнээсээ шагайж мэт хар хэл нь үл ялиг цухалзах ба арьс нь цайж, үзэсгэлэнт царай нь харахын эцэсгүй жигшим болсон байв.

Намжүны нүд нулимсанд бүрхэгдэж хахаж цацан байж түүн рүү дөхөв. Хэдий тархи нь итгэмээргүй байгаа ч түүний зүрх сэтгэл мэдэж байсан юм, энэ цогцос бол түүний хайрт гэж....

- С-Согжин?

Уруулнаас нь энэ үг давав уу үгүй юу тэрээр газар сөгдөж Лэйриопын эх рүү үсрэн орлоо. Эрүү цээж татах тогтсон хэсэг усыг гатлан хөвж буй өмхийрсэн биеийн хөлнөөс татан эрэг рүү гарах гэсэн ч дэвтсэн цогцосны мөч тэр даруй тасран унав.

Хүрэх төдийд л мултарч унах арьсыг нь аль болох гэмтээхгүйг хичээн уранхай өмднөөс нь татаж цэцгийн мандал руу чиглэв.

Нулимсандаа хахаж цацан бүхэл биеэ нь чичирхийлэх тул сэлэхэд улам л хэцүү болж байлаа...

Согжиныг хоёр гар дээрээ өргөн цэцэгс дээр хэвтүүлэв. Түүний чамин хувцсанд хайртынх нь гуужсан арьс наалдаж гар болоод нурууны хэсэг мах нь тасарч унасан байхыг хараад түүний дотор муухайрч нүд нь харанхуйлна.

- С-Согжин!

Гуйя сэрээч дээ.

Сэгсрэх бүрт хэсэг хэсгээр биенээсээ салах ялзарсан махыг залуу эр тоосон ч үгүй үргэлжлүүлэн чангаасаар байв.

Сэгсэрсээр байвал сэрчихнэ хэмээх өчүүхэн найдвартаа хууртан хоёр тийш эргүүлэх ч Согжин амилсангүй...

Энхрий цэцэгс түүнтэй хамт гашуудаж буй мэт зөөлөн бөхийж, шувуудын жиргээн тасран тэртээ хон хэрээнүүд хашхиралдах аж.

Гуниг барагдтал биш юм гэхэд нулимсаа дуустал уйлсан тэрээр хүзүүнээсээ өнөөх зүүлтийг тайлан газар тавив. Зүүлтний дээр Үзэсгэлэн хэмээн нарийн сайхнаар сийлсэн бөгөөд дотроос нь оливийн модыг бэлгэдсэн хээ угалз бүхий чамин бөгж гарч ирэв.

- Согжин...

Надтай гэрлээч, Согжин?

Бөгжийг хавдаж бэлцийсэн ядам хуруунд нь зүүлгэх гэсэн багтсангүй тул чигчийд нь зүүн өөрийн хэмээн батлав.

Зөөлөн духан дээр нь үнсээд цогцсыг газар тавиад Намжүн босч зогсон хуйнд буй хутгаа сугалав.

Ангийн чинжаалд амирлангуй цогцос ойгоод өнгөрөхөд Намжүн инээмсэглэн хэвлий тушаа дүрж орхилоо.

Цус олгойдон урсаж Лэйриоп шинэ өнгөтэй болов...

А/n: 2...

𝓣𝓱𝓮 𝓑𝓮𝓪𝓾𝓽𝔂Where stories live. Discover now