8. Цуурай

155 31 8
                                    

Бурхдын бурхан авч Зевс тийм ч ариухан биш ажээ. Олон хүүхэд эмстэй зугаацан явдаг түүнийг үл тэвчих эхнэр болоод эгч Гера нь ч тэр хэрээр хорсол тээдэг байж.

- Эх тэнгэр минь, та хүлээгээч ?

Гера өөрийг нь саатуулах залуу эрийг дахин үг хэлэхээс өмнө алгадаж амжив. Түүний авааль нөхөр дахин энд тэнд заваарч явахад тэр энд шалиг нөхрийнхөө тавьсан хорхой шавжинд сатаарч байдаг...

Тэрээр дотроо тээсэн бүх хорслоо залуу эрийн нүүрэнд буулгасан нь эм хүний гарны улаан хүрэн ором болж үлджээ.

- Зам зайл!

Гэр бүлийн бурхан гэх, эх хүний бурхан гэх... Хардалт эх тэнгэрийг сохолжээ. Хайр өршөөлийг үл мэдэх болтол нь сохолсон аж.

- Хонгор хатан минь, та бүү бухимдаач? Түүний оронд Аполло эзний ятгын аяыг сонсоцгооё. Артимес тэнгэрийн сум тавихыг үзэцгээе. Таны ах Посейдоны орноор зочилцгооё. Дионосусын дарсыг амтлая.

Залуу эр залирхагаар ийн шивэгнэж хатнаас итгэлийг нь хүртэх гэж оюуныхаа хэрээр хичээв.

- Чиний уран үгийг сонсож ханалаа. Үүнээс цааш, үлдсэн амьдралдаа чи хэн хүний үгийг давтаж хэлээсэй. Цээжинд чинь асан тэр уран үгс чинь хийсэн одоод хүний цуурай болж, цуцаж залхаад үхэж далд ороосой!

Хардалтандаа шатсан эх тэнгэр түүнийг дахин нэг алгадаад зөрж өнгөрөв.

Гурван өдөр торгоож дөнгөсөн юмсан... Азгүй байна даа Намжүүн минь, азгүй байна.

Дахин хэзээ ч ярихгүйтэй адил болсон тэрээр айж балмагдсангүй нь арай ч хараачихгүй байлгүй гэж найдсных байлаа.

Залуу эр хөлөө зөөж ядан бурхдын бурханд өөрийнхөө бүтэлгүйтлийг хэрхэн тайлбарлахаа толгойгоо гашилган бодно. Нэг зүйл сүвлэхгүй бол гашилах толгой ч үгүй болно гэдгээ тэр мэдэж байлаа.

Тэрээр хөгшин улиасны үндэс мэт зэгэл өнгийн үснийхээ завсраар гараа гүйлгэн газар ширтэж явав.

Удалгүй түүнийг чихийг зүсэн алдаж агаар зүссээр зэвэн оройтой модон сум хажуу модны холтсыг хоёр хагалж их биенд нь бат зоогдлоо.

Түүний ард дэхийж цаашлан давхих танил дуу сонстов.

Гөрөөс...

- Новш!

Хонхны жингэнээн мэт уянгалаг хоолойгоор дэндүү муухай хараал тавих нь Намжүүнд таалагдсангүй.

Хоолойн зүгээс хөнгөн, эрч хүчтэй алхаа наашлан наашилсаар түүнд харагдахаар ойрхон боллоо.

Түг... түг... түг

Цээжинд нь нэг зүйл булиглан цохилж, эх тэнгэрт алгадуулахдаа ч мэдэрч үзээгүй тийм их айдас, түүнээс дутахгүй догдлол төрч, сэрвээнийх нь үс өрвийнө.

Түүний дотроос нэг зүйл
"Энэ үзэсгэлэнд сөгдөн мөргө, Хайрлан дурла, жарган цэнгүүл!" гэж хашхирна.

Түүний харсан оршихуй үзэсгэлэнтэй ажээ. Хэдий эр хүн эр хүнээ үзэсгэлэнтэй гэхэд зохимгүй боловч өвдөг сөхрөм ийм гоод үзэсгэлэнтэй гэхээс өөр үг үл тохирно.

Залуу эрийн жавхаа гэрэлтсэн, ёроолгүй мэт хар нүдэнд өөрийнхөө тусгалыг олж хараад Намжүүн дурласнаа мэдлээ.

Алмайрч зогссон түүнийг Согжин хялайсан ч үгүй. Зөрөн өнгөрч сумаа суга татав. Хаанаас ч юм гарч ирсэн энэ новш байгаагүй сэн бол тэр цус харах байжээ. Улаан үзэсгэлэнтэй цус буганы нэвт сүлбүүлсэн нарийн хүзүүнээс оргилуур мэт ундарч бор арьс нөмрөгийг нь шинээр будаад, татвалзах хөлөөрөө шороо самардаж олз болсноо мэдэхдээ самуурсан нүд нь бүлтэгнэнэ. Хэчнээн сайхан байх байсныг бодоод Согжин хараал тавив.

Тэр сайхан таашаалыг тэр биеэр эдэлж, нүдээр үзэж чадсангүй.

Амьтны цус хүний цус... адилхан л улаан тийм биз?

Мэргэн санаа олсон мэт мушилзаад залуу эр тас гөлийсөн Намжүүн рүү эргэв.

Тэр дурлажээ. Гарцаагүй...

Согжин түүн рүү зөөлнөөр дөхөнгөө эелдгээр мишээв. Намжүүний зүрх энэ бүх гайхамшигийг хүлээж авч тэссэнгүйдээ хатгуулан өвдөв.

- Уучлаарай би төөрчихлөө. Зам заагаад өгөхгүй биз?

Намжүүнд түүний юу хэлж байгаагаа анзаарах сөхөө байсангүй.

Сайхан хоолойтой юм.

- Биз?

Бодсон хэлсэн хоёр нь зөрсөнд Намжүүнд хөмсөг зангидав.
Эх тэнгэр үнэхээр... түүнийг хараачихсан гэж үү?














𝓣𝓱𝓮 𝓑𝓮𝓪𝓾𝓽𝔂Where stories live. Discover now