1. 49

484 57 15
                                    

- Гуйя Согжин.

Сонссон хэнбугайн ч өрийг өвтгөм чичирхийлсэн хоолой хадан хавцал дундуур эзнээ алдсан гөлөг мэт улин эргэлдэх салхинаас тод ялгаран аниргүйг эвдэв.

- Юуг гуйж байгаа юм чи надаас? Биеийг минь үү? Сэтгэлийг минь үү?

Хоёр дахь хоолой шивнэв. Гэвч хүнгүй хавцалд цуурайтан тодорсоор хашхираан мэт сонсогдоно.

- Чамайг хүсэж байна. Надад өөрийгөө өгөөч? Би чамд-

- Битгий худал хэл!

Эхний үлбэгэр аядуу хоолойг таслан Согжин гэх залуу эр ийн захиргаадав.

- Хайр гэнээ? Шог юм! Өчүүхэн мэдрэмж төдийд хууртаж хайр гэж нэрийдэх чинь хэтэрхий хуумгай хэрэг.

Үл мэдэг мишээл залуугийн уруулд тодорно. 'Хайртай' гэх үгийг тэр магадгүй тоолж барамгүй удаа сонсож байсан бизээ.

- Б-би баталж чадна. Чамд хайртай гэдгээ батлана!

Сарны бүүдгэр туяанд залуу хүү ноорхой өмднийхөө хармаанаас үзүүртэй хутга гаргаж ирэв. Энэхэн цаг мөчид тэрхүү хоёр хоолойн эзнээс өөр хүн тэнд үл оршино.

- Үхэж айлгах нь уу?

Хоёр дахь хоолой инээдээ нууж ядан хэллээ. Тэр басаж байлаа. Ядмагхан аргыг нь тэр басаж байв.

- Үл тоож байна уу? Хараач Ким Согжин миний хайрыг? Би чамд хайртай. Чамд хэтэрхий их хайртай болохоор үхсэн ч чадна.

Ядмаг хоолой хүчирхэгжин, эрч хүч, сэтгэл хөдлөлөөр дүүрэх эгшинд хоёр дахь хоолой тас хийн хөхрөв.

- Ха-ха-ха. Бүр сэтгэл хөдлөчихлөө. Тэгээд зүсээч.

Сүүлийн өгүүлбэрээ тэрээр бараг л шивнэж хэлсэн ба хоолрйнд нь өрөвдсөн хайрласан, санаа зовсон шинжийн дусал ч үл сонсогдов.

Залуу хүүгийн гарыг даган цус урсана. Харин холгүй мөнгөлөг мэс ногоонтож бараантах хөрс, өвснөөс ялгаран гялтганаж байлаа. Бяцхан цусан шалбааг гутлыг нь шүргэх үед л хоёр дахь хоолойн эзэн ухаан оров.

- Чамд одоо ч итгэхгүй байна.

Хөрж амжаагүй цогцос түүний зүг цоо ширтсэн хэвээр хөшчээ. Арьс нь цайж, гар нь гал мэт дүрэлзсэн улаан цусаар будагдсан байв.

- Нэг инээдтэй зүйл нь би чиний нэрийг ч санахгүй байхад чи миний төлөө амиа зольчихлоо. Дөчин есдөх цогцос. Надад дурласан дөчин есдөх азгүй амьтан чи байлаа.

Цогцсын эрүүг базлан ийн хэлэхдээ тэрээр жигшсэндээ ярвайв. Цогцосны харцан дахь хайр бөхөөгүй байсан нь түүнийг жигшүүлсэн хэрэг.

Үүнээс цааш махчин шувуудын хоол болох тавилантай цогцосыг Согжин тойрон гараад гэр лүүгээ зүглэв. Тэрээр өөртөө бардана.

Надаас болж дөчин есөн хүн үхсэн.

Миний үзэсгэлэнд сохорсон дөчин есөн хүн тэнгэрт хальсан.

Би бол бурхан!

Ганцхан инээмсэглэхэд бүхэл ертөнц өлмийд минь сөгдөнө.

Нэг л удаагийн үл тоолт минь чамайг өөрийгөө алахад хүргэнэ.

Афродита хүртэл үзэсгэлэнд минь атаархаж хилэгнэнэ.

Дахин хэлье.

Би бол бурхадын бурхан.

Дуу аялан явах тэрээр саяхан амьд хүний үхлийн шалтгаан болчихоод байгаа ч түүнийгээ хумсны толион чинээ тоосонгүй.

𝓣𝓱𝓮 𝓑𝓮𝓪𝓾𝓽𝔂Where stories live. Discover now