8-р хэсэг. Найз залуу

3K 172 5
                                    

Уг өгүүллэг нь зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан болно.

~~~~~~~

Би утасныхаа дуунд цочин сэрлээ. Би өчигдөр шөнө гэртээ орж ирээд буйдан дээрээ унтсанаа таг мартчихаж. Миний нуруу тухгүй унтсанаас болж чилж бас миний 2 хөлний завсар хорсож байлаа. Би утсаа авах гэсээр байтал утас дуугарахаа болчихов. Утсаа нээгээд харахад хэдэн арван зурвас, дуудлага ирсэн байлаа. Бүгд л ганцхан хүнээс ирсэн. Ким Жэжүүнээс. Би зурвасуудаа нэг нэгээр нь уншиж эхэллээ. Бүгд л адилхан утгатай Чи хаана байна? Утсаа аваач! гэсэн зурвас байлаа. Тэр ч намайг өөрийг нь орхиод явсанд нилээн уурлаж байгаа бололтой. Би өчигдөр шөнө түүнийг надад урам хугарсныг мэдэж байлаа. Би утсаа ахиад дуугарахад цочсондоо унагаах шахаад гүнзгий амьсгаа аван утсаа авав.

"Энэ новшийн хаалгаа онгойлгоодох! Тэгэхгүй бол би эвдээд орно шүү!!!" Чичирсэн хөлөө чирсээр арай гэж нэг хаалгаа нээхэд хөмсгөө зангидсан Жэжүүн урдаас минь муухай хараад зогсож байлаа. Тэр цагаан майк бас энгийн жинс өмссөн байлаа. Хар үүрээр ингэж төгс харагдах чинь хууль бус шүү Жэжүүн..

"Чи энд юуга-.." миний үгийг гүйцэд сонсолгүй тэр шууд намайг үнсээд авлаа. Тэр зөөлнөөр биш ширүүнээр үнсэн миний уруулыг хазаж эхэллээ. Тэр үнсэхээ болиход миний амнаас "Намай уучлаарай" гэсэн үгнээс өөр юу ч гарсангүй.

"Тийм үү? Би санаа зовж үхэх гэж байлаа. Би өглөө босоод чамайг миний хажууд байхгүй байгааг мэдээд галзуурах шахлаа! Чи намайг тэгж орхихдоо юугаа бодож байсан юм?!"

"Чи онгон байсан болохоор ингээд байгаа юм уу?" гэж тэр арай тайвнаар хэллээ.

"Том хэрэг шүү тийм биз? Би онгон бас туршлагагүй байсандаа уучлалт гуйя. Чамайг ингэж их уурлуулсанд бас уучлаарай. Чиний урмыг хугалсан бол бас уучлаарай."

"Чи юугаа солиороод байгаа юм бэ?" гэж тэр ууртайгаар үсээ хойшлууллаа. Чөтгөр аваг. Тэр уурлаж байхдаа хүртэл төгс юмаа. "Би уурласан тэр үнэн. Гэхдээ чамд биш. Би чамаас эхлээд асуух ёстой байсан. Асуугаагүйдээ өөртөө уур хүрсэн юм. Чи өчигдөр шөнө чамайг онгон гэж мэдээд чамайг ямар их өвтгөснөө ойлгоод надад ямар санагдаж байсан гэж бодож байна?! Би чамайг өвтгөсөн Буён. Чиний анхны шөнийг тийм болгосонд намайг уучлаарай. Намайг үнэхээр уучлаарай." Би зүгээр л түүн лүү ширтээд л байлаа. Би одоо л бүгдийг ойлгож байна. Тэгэхэд би тэнэг юм шиг тэр намайг сонирхохоо болиод намайг хална гээд бодож л байдаг. Би түүнийг надад ингэж их санаа тавьдаг гэж мэдээгүй...

Ким захирал ба би ... Where stories live. Discover now