3-р хэсэг. Ноён Үзэсгэлэн гоо

3.1K 194 1
                                    

Уг өгүүллэг нь зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан болно.

~~~~~~~

Өчигдөр шөнө би тэрнийг бодсоор унтаж чадахгүй баахан хөрвөөлөө. Тиймээ тэр хүн. Хамгийн сэтгэл татам залуу болох миний дарга, Ким Жэжүүн. Тэрний өчигдөр хэлсэн үгнүүдийг нь толгойноосоо гаргаж чадахгүй нь. Тэр намайг сонирхдог. Яагаад би гэж? Миний бодлоор тэр надаас илүү том хөхтэй, том бөгстэй, илүү гуалиг охидуудтай л зугаацдаг гэж бодсон юмсан. Би тийм ч баян биш тэгээд яагаад тэр намайг ингэж их сонирхоод байгаа юм бол? Эсвэл тэр тоглоом хийж байсан байх тийм биз?

Новш гэж. Тэр эвлүүлэхэд хамгийн хэцүү тоглоом байх.

Би өглөө ажилдаа явахаар гэрээсээ гарлаа. Уул нь жирийн өдрүүдэд би автобусаар л явдаг л даа. Гэхдээ энэ удаад гэрийн үүдэнд Audi Бурхан минь! бас энэ хачин хар хувцастай залуу чинь хэн бэ? Тэр өөрийнхөө нэрийг Чанмин гэлээ. Тэр Жэжүүний хувийн жолоочоор ажилладаг бөгөөд Жэжүүн түүнд намайг ав гэж тушаасан байжээ.

Би тэр машинд нь суун Жэжүүний гэрийн үүдэнд ирэхэд миний зүрх хүчтэй цохилж эхлэв. Новш гэж! Хаалгыг нь тогшоод амьсгаагаа барин хүлээж байхад хаалга онгойход Миний хамгийн түрүүнд олж харсан зүйл бол нүцгэн бас нойтон цээж. Чөтгөр ав! Жэжүүн. "Өө бурхан минь!" гэж би өөрийн эрхгүй уулга алдлаа. Тэр гайхаж бас инээмсгэлээд гарыг минь бариад "Чамд ч гэсэн өглөөний мэнд, хатагтай Квон." Бидний харц тулгарлаа. Тэр миний өөдөөс тэнэг хүн шиг л инээмсгэлэж байв Яаж чадаж байнаа. Би шууд л доошоо харах гэтэл түүний нүцгэн цээж харагдлаа. Бантсандаа шал рүү харах гээд бурхан минь таашаан хэсгээрээ уясан жижэгхэн алчуур тийшээ харсандаа бүр харамсаад буцаад л Жэжүүн рүү харахаас өөр сонголт байсангүй.

"Чамайг өглөө харах сайхан байна шүү Хатагтай Квон." Солиотой юм. Юу гэнэ үү?

"Амм... Таны өнөөдрийн хамгийн эхний уулзалт 10 цагаас болно. Бас таны гарын үсэг зурах хэрэгтэй хэд хэдэн цаас байгаа." Би хэдий сандарч үхэх гэж байсан ч ажлаа хийх гэж оролдлоо.

"Б..б..би таныг машин дотор чинь хүлээж байя " гэж бараг шивнэх шахам хэллээ.

"Чи өглөөний цай уухгүй байсан юмуу? Хатагтай Квон?" Tэр юу хийгээд байна даа.

"Би аль хэдийнээ кофе уучихсан захирлаа."

"Өглөөний цайндаа зөвхөн кофе ууна гэдэг болохгүй зүйл Буён. Орж ирээд юм ид." гэж хүйтэн өнгөөр хэллээ.

Ким захирал ба би ... Where stories live. Discover now