25-р хэсэг. Бүх зүйл

597 57 3
                                    

Уг өгүүллэг нь зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан болно.

~~~~~~~

Би Жэжүүнтэй уулзахаар гарах гэж байтал хонх дуугарч дурангаар харахад Жэжүүний аавын туслах болох хүн зогсож байлаа.
"Ноён Ким таньтай уулзахыг хүсэж байна. Хатагтай Буён." Надад энэ бүхнийг зүүд гэж хэлээч!!! Бурхан минь миний хөл салгалж байна. Яагаад Жэжүүний аав надтай уулзахыг хүссэн юм бол? Жэжүүн бид 2ыг мэдчихсэн юм байхдаа.
"Би одоо удахгүй гарлаа." Би өрөөрүүгээ орон цүнхээ авлаа. Би одоо яах вэ? Жэжүүн рүү залгах уу? Би түүнлүү гарахаасаа өмнө богинохон мсж бичээд үлдээлээ.
Танай аав чинь бүгдийг мэдчихэж бид одоо яах вэ? Би аль хэдийн Жэжүүний аавын гэрийн урд ирэх нь тэр. Би Жэжүүний аавтай ганцаарчилж уулзах гэж байна! Бурхан минь надад туслаач! Би гэрт нь ороход гэрийн үйлчлэгч намайг нэг өрөөний гадаа хүргэж өгөв. Би хаалга тошин түүний өрөөрүү ороход тэр хийж байсан юмаа орхиод надруу харан
"Чи тэгэхээр нөгөө нарийн бичиг байхнээ?"
"Тиймээ эрхэмээ."
"Суу л даа." би сандран сандал дээр сууж
"Ta энэ компанид хэр удаан ажиллаж байгааг чинь мэдэж болохуу? Хатагтай Буён." гэж хэлээд тэр шүүгээнээсээ дугтуйтай зүйл гаргаж ирлээ. Өө бурхан минь! Би яагаад ч юм энэ дугтуйн дотор юу байгааг гадарлаж эхэллээ. Бурхан минь миний зүрх амаар гарахнээ.
"3 жил болж байнаа. Эрхэмээ."
"3 жил юм биздээ. Гэхдээ би танийг компаний дүрмийг мэддэг гэж бодсон юмсан. Та компаний нэг дүрмийг зөрчснөө сайн мэдэж байгаа биздээ?"
"Намайг уучлаарай эрхэмээ, Би мэдэж байгаа ч би танай хүүд үнэхээр хайртай эрхэмээ."
"Хайр гэнээ? Түүний юунд нь хайртай юмбэдээ? Мөнгө? Байр суурь? Эд хөрөнгө?"
"Би мөнгөнөөс болоогүй ээ эрхэмээ, би таны хүүг гудамжинд байсан ч гэсэн үерхсээр л байх болно." гэж үнэнээ хэллээ.
"Тэр гудамжны хүн биш энэ компаний өв залгамжлагч. Бас та энэ компаний жирийн нэг ажилтан тэгээд ч болоогүй компанийхаа дүрмийг зөрчиж байдаг. Та өөрийнхөө сонголтыг хий л дээ. Компаниас гар эсвэл миний хүүг тайван орхи."
"Би компаниас гарах болно гэхдээ таны хүүгээс салж чадахгүйээ." Уйлж болохгүй шүү уйлж болохгүй!
"Чи миний хүүд тохирох хүн биш. Чи тэрний юунд нь болоод байгаамбэ? Мөнгө үү? Чи хэдийг хүсээд байгаа юм ? Би одоо шууд өгий." миний нүднээс нулимс урсаж эхэллээ.
"Уучлаарай эрхэмээ. Гэхдээ мөнгө бүхнийг шийддэггүй юм. Та мөнгөөр бүхнийг удирдаж чадахгүй шдээ эрхэмээ."
"Чи намайг мэддэг юмшиг битгий ярь"
"Би таны талаар мэдэхгүй ч Жэжүүний талаар мэднээ. Жэжүүн таныг түүний амьдралын бүх зүйлийг мөнгөөр шийддэг болохоор дурамжхан байдаг."
"Чи яаж тэгж хэлч чада-.." гэж хэлэхэд Жэжүүн өрөөнд орж ирэн аавруугаа муухай хараад над дээр ирэн миний гараас бариад
"Явцгаая."
"Бид ярилцаж дуусаагүй байна." гэж түүний аав хэллээ. Жэжүүн аавыгаа тоолгүй намайг сандлаас босгоод явахаасаа өмнө аавынхаа урд очоод
"Ахиж түүнээр оролдоод үзээрэй. ААВАА." гэж шүдээ зуун хэлэхэд
"Чи нэг муу хачин хүүхнээр аавыгаа соличихож байгаа юмуу?! Жэжүүн! Тэр хэн ч биш шдээ! Чи түүнээс илүүг олж чадна."
"Тэр миний бүх юм.!" гэж хэлээд тэр намайг чирсээр гарч ирэн бид түүний гэрлүү явцгаалаа. Би түүний гэрт орж ирээд тэсэхгүй уйлж эхэллээ. Бурхан минь!
"Чшшш одоо тайвширдаа.. Би энд байна. Би чамайг хамгаалах болно. Би чамд хайртай. Би чамайг өвтгөх зүйл хийлгэхгүйээ ойлгосон уу?"
"Би ч гэсэн чамд хайртай." Би түүнтэй хамт байхад юунаас айх юм бэ? Би түүнд итгэж байна.
Намайг өглөө босоход Жэжүүн миний хажууд байхгүй байлаа. Би босоод түүнийг хайж эхэллээ. Угаалгын өрөөнөөс усны чимээ дуулдахад би түүнийг усанд орж байна гэж таамаглалаа. Тэр уснаас гарч ирээд өглөөний цайгаа ч уулгүй туслахтайгаа уулзахаар гэрээсээ гарав. Би Жэжүүний гэрт өглөөний хоолоо идчихээд гэртээ орж ирээд сууж байтал хонх дуугарах нь тэр.
ӨӨ тэр ямар новшоо хийж яваам бэ?!
"Чи юу хүсээд байгаа юм бэ?! Сара! Жэжүүн манайд байхгүй ахиж ирэхчгүй бид 2 өчигдөр салчихсан Одоо баярлаж байна уу?!"
"Юу? Би чиний худлаа үгэнд чинь итгэнэ гэж бодоо юу? Би тийм ч тэнэг биш шүү хонгор минь."
Тиймээ чи тэнэг биш чи зүгээр л галзуу.
"Чи надад итгэх итгэхгүй чинь хамаагүй гэхдээ би үнэнээ л хэлж байна."
"Чи намайг итгэнэ гэж бодоо юу? Би чамайг миний Жэжүүнтэй үерхэхээ болчихсон гэж сонсоод чамаас тийм хурдан салчих юмшиг байнауу?" Миний Жэжүүн гэнүү? Зайлж үз өлөгчин минь! Жэжүүн бол минийх!!!
"Юу гээч? Чамтай ингэж зууралдаж байх зав надад алга чи зүгээр л эндээс зайлаад өг. Би чамаас илүү чухал ажилтай байна."
"Чи бас юу гээч? Чи энэ бүхнээс зугтаж чадахгүй новш минь!. Хэрвээ чиний хэлж байгаа чинь үнэн бол надад л сайн биз!"
"Өө бурхан минь!Чи хэрвээ Жэжүүн дээр очоод нийлий гэж гуйх гэж байвал цагны гарз хонгор минь. Тэр чамшиг мөнгө хүссэн эргүү өлөгчинтэй хэзээ ч буцаж нийлэхгүй л болов уу?" гэж хэлэхэд тэр уурлан миний үснээс зулгаах гэхэд нь би бултаж амжлаа. Би түүнийг надруу ахиж дайрахыг нь хүлээж байгаад түүний хамрыг цохичихов.
тэр цус гоожиж буй хамраа барин"Муу янхан минь чи намайг яачихваа?! Өөө бурхан минь!"
Би түүний хамрыг хугалсандаа итгэж чадахгүйнээ! ХАХАХА их өвдөж байгаа бололтой шүү!
"Чамаас би хариугаа авах болно доо! " гэж хамраа барьсаар гараад явлаа.
ХА! Буёнд +10 оноо харин эргүү Сарад 0 оноо бас хугарсан хамар. Хэн намайг зодолдож чадахгүй гээв?
Жэжүүн надруу залгах нь тэр
"Байн уу хонгор минь?"
"Мхн.. Жэжүүн чи сая юу болсонг таахгүй дээ!"
"Юу болсон юм бэ? Ямар нэг юм болоо юу?!"
"Ха! Танай хуучин эхнэр чинь манайд ирсэн!"
"Тэр өлөгчин бас яах гэж ирээв?"
"Тиймээ. Тэр ирчихээд надтай хэрэлдэх гэж оролдсон тэгээд би түүний хамрыг нь хугартал цохичихсон хахах."
"Үнэн үү? Хаха гэхдээ тэр чамайг гэмтээгэгүй биз? "
"Үгүй ээ... санаа зовох хэрэггүй дээ.."
"Буён.. би чамд хайртай шүү.. ажил гарчихлаа орой уулзий."
"Би ч гэсэн.." гэж хэлээд утсаа тасалахад хонх дуугарлаа. Хэн юм бол?
"Хатагтай Буён танд шуудан ирлээ." гэж хэлэхэд нь би хаалгаа тайллаа. Бурхан минь юу болоод байнаа! Намайг хаалгаа тайлахад хав харанхуй бүрхэн авлаа.
Жэжүүний хойд аав....
Яагаад ийм олон зүйл зэрэг болоод байгааг гайхаж бас айж байна. Харанхуй байна ...
Би айж байна... харанхуй байна..
Жэжүүн надад туслаач....

---MN4EVER---

Note: Hii dear readers kkk Одоо 4хэн хэсэг ороод дууслаа шүү

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jul 12, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Ким захирал ба би ... Where stories live. Discover now