20-р хэсэг. Сара

1.3K 142 3
                                    

Уг өгүүллэг нь зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан болно.

~~~~~~~

Эхний сар их хэцүү байсан. 2дох сар үнэхээр тэвчээр шалгасан сар байлаа. Одоо түүнийг харахад ганцхан сар л үлдлээ. Энэ хэдэн сар миний төсөөлж байснаас ч удаан өнгөрсөн юм. Бид 2 интернэтээр бас утсаар ярьж байгаа ч энэ бүхэн надад хангалтгүй санагдаж байлаа. Би түүнийг санаж байна. Одоо Жэжүүн ирэхэд бүхэл бүтэн 27 хоног дутуу байна.
Би ажлаасаа эрт таран гэртээ ирээд хийх юмгүй суваг солин зурагт үзсээр залхан унтраагаад эгч рүүгээ харахад тэр гарах гэж байгаа бололтой.
"Та хаачих гэж байгаан? Таныг ажилгүй гэж бодсон юмсан?" Би түүнийг инээхэд нь гадарлалаа. Тиймээ тэр хүнд дурлачихаж. Тэрийг нь би хэн гэдгийг мэднээ.
"Дунхэд миний мэндийг дамжуулчхаарай."
"Мэдээж " гэж хэлээд намайг үнсчихээд гараад явлаа. Одоо би гэртээ ганцаараа үлдсэн болохоор Юу хийхээ мэдэхгүй хэсэг юм бодож суусны эцэст би унтахаар босож, унтлагын өрөөндөө орох гэж байхад гэнэт хонх дуугарах нь тэр. Би эгчийгээ юмаа мартчихаж гэж бодон хаалга нээхэд. Би шоконд орлоо. Тэр энд юугаа хийж яваан бэ?!
"Сайн уу? Нарийн бичиг минь? Намайг санаж байгаа биздээ?" гэж манайд орж ирэн зэвүүн инээдээрээ инээлээ.
"Маш сайн санаж байна. Сара."
"Сара Ким гээч."
"Миний мэдэхийн чи захирлаас салчихсан санагдах юм." гэж би түүн лүү муухай харан шүдээ зуун хэллээ.
"Тиймээ, миний хуучин нөхөр минь нарийн бичигтэйгээ унтаж байгааг мэдээд би ирсэн юм. Энэ чинь компаний дүрмийг зөрчиж байна гэсэн үг биздээ?"
Мэдээд байсан юм. Тэр энэ бүхнийг хийжээ.
"Чи юу хүсээв?"
"Чи миний хүсэж байгаа зүйлийг өгч чадах юм уу? Хонгор минь. Би өөрийнхөө зүйлийг буцааж авмаар байна. Тэр бол Жэжүүн."
"Тэр чинийх биш Сара." гэж хэлэхэд тэр миний өөдөөс инээгээд
"Жэжүүн хүнтэй тийм удаан зууралдаад байдаг хүн биш. Тэр нэг мэдэхэд л чамайг орхиод өөр хүүхэнтэй унтаад явж байх болно. Тэр үед чи түүний араас уйлаад үлдэх болно гээд боддоо." Тийм юм хэзээ ч болохгүй. Яаж тэр зэвүүн амнаасаа ийм үг гаргаж чадаж байна!!!
"Тэр хэзээ ч надад тийм зүйл хийхгүй."
"Үгүй дээ хонгор минь тэр тэгнэ. Тэр өдөр болгон надад хайртай дуртай гэж хэлдэг байсаан. Гэхдээ одоо хар л даа тэр намайг орхиж яваад өөрийнхөө ажилтантай орооцолдоно гэж хэн төсөөлхөв дээ."
"Одоо надад хэлээч.. Миний хуучин нөхөр орондоо сайн байгаа биз?" би гараа атгаад түүнийг цохиход бэлэн байлаа. Тэвчээртэй байгаарай...
"Чи Жэжүүнд тэр зургийг явуулсан тийм үү?"
"Ямар зураг? ӨӨ нээрээ тийм шдээ." гэж хэлээд зургуудыг гаргаж ирээд
"Энэ үү? Надруу энэ зургуудыг өчигдөр хэн нэгэн явуулсан. Би тэр хүнийг хэн гэдгийг мэдэхгүй ч надтай адилхан та 2ыг салгах зорилготой юм шиг байна лээ."
"Чи яагаад ийм зүйл хийж байгаа юм бэ?" миний хоолой зангирч хөл сульдаж байлаа.
"Энэ их энгийн. Би зүгээр л Жэжүүнийг буцааж авмаар байна. Хэрвээ чи тэгж чадахгүй бол би энэ бүх зургуудыг цацаж орхино шүү. Тэгээд чи хүссэн хүсээгүй түүнээс салж ажлаасаа халагдах болно. Гэхдээ чи ажлаасаа ядаж халагдахыг хүсэхгүй байгаа биздээ?. Энэ янзаараа Жэжүүнтэй заваараад байх юм бол чамайг захиралтайгаа сээтгэнэсэн болохоор энэ зургуудыг компаниар дүүрэн тараачихна шүү." гэж хэлээд хаалга саван гарч явлаа. Би шалан дээр сөхөрч суугаад уйлж эхэллээ. Надад юу тохиолдоод байнаа. Миний утас дуугарахад би цочин арай гэж босон утсаа авлаа. Жэжүүн...
"Сайн уу.." гэж би аяархан хэллээ.
"Сайн уу? Хонгор минь Өдрийг яаж өнгөрөөв дөө."
"Сайхан... сайхан өнгөрөөсөн."
"Чамайг удахгүй харна гэхээр тэсэж чадахгүйнээ.."
"Би ч гэсэн.."
"Чи зүгээр үү? Чиний хоолой тийм ч сайхан сонсогдохгүй л байна шүү! Өвдчихөө юу?" гэж санаа зовсон байдалтай асуухыг нь сонсоод би улам бүр уйлж эхэллээ.
"Би зүгээрээ Жэжүүн.. зүгээр л чамтай утсаар ярьж байгаадаа баярлаад л.."
"Би ч гэсэн... Чамайг санаад галзуурахнээ."
"Жэжүүн?"
"Яасан хонгор минь?"
"Над дээр эргээд ирээч." би яагаад ч юм энэ үгийг хэлчихлээ.
"Удахгүй ээ. Буён удахгүй.." гэж тэр санаа алдан шивнэлээ.
"Баярлалаа."
"Хонгор минь ямар нэг зүйл болсон бол надад хэлээч дээ."
"Юу ч болоогүй ээ. Би зүгээр л чамайг санаад байна."
"Би ч гэсэн. Чиний инээмсэглэл, Чиний үнсэлт, Чиний тэврэлт, Чиний уруул, Чиний бие гээд бүх зүйлийг чинь галзууртлаа санаж байна." Бурхан минь тэр ийм зүйл яриад байх юм бол би улам бүр уйлаад байх нь байна шдээ. Гэв гэнэт Сарагийн хэлсэн үг бодогдож эхэллээ. Нэг л өдөр тэр чамайг орхиж явахад чи уйлаад үлдэх болно. Жэжүүн жинхнээсээ намайг хаяад явчихвал яах болж байна? Тэр надаар зүгээр тоглож байсан бол яах уу?
"Буён байна уу?"
"Байнаа. Би одоо орондоо орлоо. Маргааш ярий."
"Ойлголоо хонгор минь"
"Сайхан амраарай Жэжүүн."
"Чи ч гэсэн хонгор минь. Маргааш уулзий."
"Ойлголоо." Юу юу гэнээ?! "Чи сая юу гэсэн бэ?" гэхэд тэр зүгээр л инээгээд
"Сайхан амраарай хайртай шүү." гэж хэлээд утсаа салгалаа.
Бурхан минь тэр сая юу гээд хэлчихвээ?...

---MN4EVER---

Ким захирал ба би ... Where stories live. Discover now