6-р хэсэг. Татгалзахын аргагүй санал

2.8K 173 2
                                    

Уг өгүүллэг нь зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан болно.

~~~~~~~

Өглөө хажууд минь Жэжүүн унтаж байгаа байх гэж бодон догдлон сэрэхэд би түүний орон дээр ганцаараа хэвтэж байлаа. Тэр Жэжүгээс Сөүлд ирчихээд надтай уулзах цагаа товлоод бичиг үлдээсэн байв.

Би түүнд тийм харилцаатай болцгооё гэж зөвшөөрснөөс хойш тэр над руу залгахгүй, зурвас ч бичихгүй байв. Би түүнийг намайг аль хэдийн сонирхохоо больсон гэж бодож эхэлсэн юм. Гэтэл өнөө өглөө надад түүнээс зурвас ирэх нь тэр.

Орой хоолны өмнө Чанмин чамайг очиж авна. Сайн ярилцья. Чамайг бодлоо өөрчлөөгүй гэж найдаж байна.-

Түүний бичсэн зурвас нь энгийн байсан ч намайг догдлуулахад хангалттай байлаа. Уффф Ким Жэжүүний нөлөө гэж..

Би хувцасаа сонгох гэж нилээн юм боллоо. Гэвч би сонгож чадахгүй болохоор аргаа бараад эгчээсээ гуйхаар шийдсэн юм, яагаад ч юм би гэв гэнэт түүнийг өөрийнхөө хувцаслалтаар татахыг хүссэн юм. Өөө бурхан минь, Би ийм зүйл дээр ч муу шүү!

"Юу болоов?" гэж эгч сониучирхан асуулаа "Юу ч бишээ. Ажлынхантайгаа л хоолонд орох гэсэн юм."

"Уучлаарай дүү минь, Гэхдээ би чиний наад үгэнд чинь итгэх юм шиг байна уу?"

Түүнийг хуурах бараг л боломжгүй зүйл. Магадгүй эгч нарын зөн билиг? Мэдэхгүй юм даа.. "Би...болзоотой юм шиг л байна?..."

Түүний нүд нь гялалзан орилож босож ирээд "Ашгүй нэг юм! Тэр азтай залуу чинь хэн юм? Тэр ямархуу вэ? Царайлаг? Тачаангүй? Хэл л дээ!"

Ингэхийг нь мэдээд байсан юмаа! "Би хэлж чадахгүй нь ээ. Гэхдээ жоохон асуудалтай харилцаа л даа..."

"Яасийн?.. Байзаарай! Тэр гэрлэчихсэн юмуу? Чи чинь хүний нууц амр-.."

"Юу?! Үгүй ээ!! Та юу яриад байгаа юм бэ!"

"Тэгвэл чи тэрнийг ямархуу хүн гэдгийг хэлчих л дээ?? " Төгс? Дэндүү царайлаг? Халуухан? Тачаангүй? хммм...

"Хммм... тэр зүгээр л бусдаас өөр. Гэхдээ мэдээж сайн талаараа л даа"

"Чи түүнд аль хэдийн дурлачхаа юу??" Эгчийнхээ хэлсэн үгэнд миний нүд томроод толгойгоо сэгсрэн

"Тийм бишээ. Тэр надад таалагддаг ч би түүнийг илүү их мэдэж авах хэрэгтэй байх."

"Тийм шүү... Одоо нааш ир! Чамайг хөөрхөн болгоцгооё!" Оройны 6 цагаас өмнө эгч минь намайг хувцаслаж дууслаа. ӨӨӨ... Сайн уу танихгүй хүн минь? Энэ чинь би мөн үү? Миний үсийг дээшээгээ шууж, хар богинохон даашинз өндөр өсгийт өмсгөж, бас нүдийг минь бага зэрэг будсан байлаа.

Ким захирал ба би ... Where stories live. Discover now