1-р хэсэг. ҮНСЭЛТ

5.6K 265 8
                                    

"Буён, Маргааш болох уулзалтыг цуцалчихаарай. Маргааш компаний шинэ захирал ирнэ. Чи мэдэж байгаа биз дээ?" гэж Юунху инээмсэглэн асуулаа.

"Тиймээ эрхмээ мэдээж сонссон" гэж  хэлээд бөхийлөө. Юунху бол миний мэдэх хамгийн нөхөрсөг бөгөөд сэтгэл татам, бусадтай эелдэг харьцдаг дарга байлаа. Би энэ компанид ажиллаад 2 гаруй жил болоод 6 сарын өмнө тушаал дэвшиж Юунхугийн нарийн бичиг нь болсон юм. Гэсэн ч би түүнийг их сургуульд байхаасаа мэддэг байв. Учир нь миний хамгийн сайн найз болох Минагийн найз залуу нь Юунху бөгөөд тэд үерхээд 3 жил гаруй хугацааг үджээ.

"Буёнаа, чи Мина руу сарнай явуулчих. Би одоо хуралдаа орлоо" Гэж Юунху хэлэхэд нь түүнрүү инээмсэглээд
"За, Эрхэмээ" гэлээ.
Хаанаас ийм төгс залуу олох вэ?

Уул нь Мина ч гэсэн энэ компанид ажилладаг боловч компаний гэрээнд зааснаар ажилчид хоорондоо болзох эрхгүй учраас Юунху, Мина 2 баригдвал 2уулаа ажилгүй үлдэх учраас нуудаг байлаа.

"Ёоё цочих гэж!" гэж утсаа дуугарахад цочин орилов.

"Өөө, Яас-"..

"Буён, тэр хачин новш намайг ингээд хаясанд итгэж чадахгүйнээ" гэж утасны цаанаас эгч уйлах нь сонсогдов. Өөө бурхан минь ингэхийг нь яг мэдээд байсан юмаа.

"Би таньд наадах чинь новшийн амьтан гэж хэлээ биздээ? Бас та тэрэнтэй 2хон сар үерхчихээд ингэж уйлаад байхдаа яадаг юм?!"

Тэр улам их уйлаад "Тийм л дээ Гэхдээ би яг үхлээ..."

Би залхсан өнгөөр "Миний ой санамж зөв бол та өмнөх үерхсэн хүмүүсдээ ч яг ингэж хэлж байсан. За больдоо энэ ямар дэлхийн төгсгөл бишдээ!"

"Заза, Буёнаа, тэгвэл өнөө орой 2уулаа гадагшаа гарч жоохон ууцгаахуу?"

Ахх түүнд татгалзаж чадсангүй! Татгалзах шаардлага ч байсангүй

Орой нь

Эгч намайг чирсээр шөнийн клуб руу орж ирэх нь тэр.

"За, хөгжилтэй байлдаа Буёнаа"  гээд нэг зүйл өглөө.

Новш гэж. Гээд заваан гашуун амтанд нь нүүрээ үрчийлгэв. Ямар новшоо надад уулгачиваа! гэв гэнэт халуун болоод явчих чинь

Сүүлдээ хэдэн хундага ууснаа мартчихсан согтож байсан болохоор угаалгын өрөө арай гэж нэг юм олж нүүрээ хүйтэн усаар угааж байхад хаалга онгойх чимээгээр гайхан эргэж харахад

Өөө бурхан минь, Хар дурламаар нүд, бага зэрэг буржигар алтлаг өнгийн үс, өндөр бие, царайлаг, өмнө нь хэзээ ч харж байгаагүй залуу зогсож байлаа.

Ким захирал ба би ... Donde viven las historias. Descúbrelo ahora