24-р хэсэг. Бүх зүйл

526 47 3
                                    

Уг өгүүллэг нь зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан болно.

~~~~~~~

Би Жэжүүний ээжийн нөхрийг сүрдүүлэгч байсанд итгэж чадахгүй нь. Тэр их сайн хүн шиг харагдсан ч яагаад биднийг сүрдүүлснийг ойлгох юм алга. Би уул нь тэр хүнийг Жэжүүнд яг л өөрийн хүү шигээ ханддаг гэж бодсон юмсан. Кай түүнийг надад хэлэхэд би шоконд орчихсон. Гэхдээ дараа нь нотлох зүйлүүдийг харахад тэр хүн гэдэг нь тодорхой боллоо. Хамгийн том асуулт бол Тэр ийм зүйл хийснээрээ яах гэж байгаа юм бол? Тэр юу хүсээд байгаа юм бол?
Жэжүүний ээж бас дүүд санаа зовж эхэллээ. Мэдээж шдээ тэдэн рүү залгахад бүгд утас нь болохгүй. Тэр хойд аав нь ээжийг нь ямар их хайрладаг болохыг мэддэг ч энэ мэдээг сонсоод түүнд бүрэн итгэж чадахаа болилоо. Жэжүүн тэднийг олох гэж чадах бүхнээ хийж байв. Би Жэжүүнтэй эвлэрсэн эсэхээ сайн мэдэхгүй л байна тэр миний хэлсэн үгний дараа надтай ярилцах зав байгаагүй учраас одоогоор бүх зүйл тодорхойгүй байлаа. Гэхдээ би түүнийг намайг өршөөнө гэдэгт итгэлтэй байна. 2 долоо хоногийн дараа бид 2ийн үерхлийн нэг жилийн ой болно. Би Жэжүүнийг санаж байгаа эсэхийг мэдэхгүй л байна. Ойрд миний толгойд маш олон бодлууд эргэлдэж байлаа. Гэв гэнэт миний бодлыг тасалдуулан утас минь дуугарлаа.
"Байна уу?"
"Чи өнөө орой завтай юу?" гэж Жэжүүн надаас асуулаа. Тэр надтай уулзахыг хүсэж байна!
"Тиймээ. Би танайд очих уу?"
"Үгүйээ. Би танайд очно." гэж ширүүнээр хэллээ
"Би чамайг санаж байна Жэжүүн..."
"Орой уулзий." гэж хүйтнээр хэлээд утсаа тасалчихав. Тэр намайг ахиж хүсэхээ болчихсон бололтой. Тэр надаас салахын тулд өнөө орой уулзах гэж байгаа байх. Би өөрийгөө бэлдэж байлаа. Би уйлснаас болж хавдсан нүдээ нуухыг хичээж байлаа. Хэрвээ Жэжүүн намайг ингэж харвал тэр намайг өрөвдөх болно. Харин би өрөвдүүлэхийг хүсэхгүй байна. Би Жэжүүнийг манайд орж ирэхэд уйлахгүйг хичээж байлаа. Би түүнийг харалгүй 7хонолоо. Тэр тураад бас түүний царай нь цонхийчихсон байна.
"Зочны өрөөнд ярилций."
"Хайлт хэр явагдаж байна даа?" гэж би түүнээс зориг гарган асуулаа.
"Бид түүнийг Бусанд байгаа гэж тогтоочихсон. Одоо ямар зочид буудалд байгааг нь л олох хэрэгтэй байна даа."
"Тэд удахгүй олдох болноо. Жэжүүн битгий бууж өгөөрэй."
"Буён чамд төвөг удаж байгаад үнэхээр уучлаарай. Хэрвээ би чиний амьдралд орж ирээгүй байсан бол ийм зүйл болохгүй байсан юм."
"Юу гэсэн үг вэ?" Тэр яг юу хэлэх гээд байгаа юм бол?
"Би чиний өмнөөс компанид халагдах өргөдөл өгчихсөн. Би чамайг илүү цалинтай ажилд оруулчихсан."
Юу? Тэр намайг уучилж чадахгүй байсан юм бол ядаж компаниасаа хөөх шаардлага байсан юмуу? Тэгэхээр би түүний амьдралаас бүр мөсөн явж байна гэсэн үг байхнээ...
"Чи намайг тэгж их амьдралаасаа гаргахыг хүсээд байгаа юм бол ийм зүйл хийх шаардлагагүй байсан юм Жэжүүн. Чи яаж чадаж байнаа? Би мөнгөнөөс болоод чамайг орхичих юмшиг харагдаад байна уу? би тэр Софи шиг биш! Би чиний мөнгөнөөс болж чамтай үерхээгүй. Чи надаас салахыг хүсэж байвал яахавээ тэгж болно. Гэхдээ би компаниасаа гарч чадахгүй. Чи надад юу хийхийг минь заах эрх байхгүй шүү Жэжүүн!" гэж би хэлээд би уйлж эхэллээ.
"Чөтгөр ав! Би чамайг энд хамгаалахыг оролдож байна Буён! Би тэр нэг новшийн хойд аав юу хийх гээд байгааг мэдэхгүй байна! Би ээж, дүү, бас чамайг хамгаалахын тулд чадах бүхнээ хийж байна. Чамайг хэрвээ компаниас гарчихвал тэр биднийг салчихсан гэж бодоод ахиж тийм зүйл хийхгүй шдээ Буён! Чи яаж намайг чамайг хаяна гэж бодож чадаваа?! Би чамтай гэрлэх гэж байсан юм!" би амаа дарлаа. Надтай гэрлэнэ гэнээ?! Гэрлэх гэсэн үү? Надтай юу?! Бурхан минь.. Би түүний ингэж хэлэхийг нь сонсоод бүр ч ихээр уйлж эхэллээ. Би түүний хэлсэнд итгэж чадахгүй нь! Би өндийж босоод түүний өвөр дээр суун түүнийг үнслээ. Бурхан минь би амьдралдаа хэзээ ч хүнийг ингэж их хайрлаж үзсэнгүй!. Тэр намайг тэврээд хариу үнсэж эхэллээ.
"Би чамд хайртай. Энэ үгийг удааж хэлсэнд уучлаарай Гэхдээ би чамд маш их хайртай.." гэж би түүнд шивнэн хэллээ.
"Би ч гэсэн чамд маш их хайртай хонгор минь " гэж хэлээд ахин намайг хүчтэй үнслээ.
"Би чамайг надаас салах гэж байна л гэж бодсон.."
"Би чамайг хэзээ ч орхихгүй Буён...Чи ойлгож байнуу? Тийм зүйл хэзээ ч болохгүй. Зүгээр л надад итгээд миний үгэнд орооч.."
"Ойлголоо."
Би өглөө түүний биеэнд тэврүүлэн сэрлээ. Би өчигдөр Жэжүүнтэй цуг кино үзэж байгаад унтсанаа саналаа. Гэхдээ би тэр одоо надад хамаагүйээ би түүнтэйгээ цуг байна. Энэ л хамгийн чухал. Би түүнд улам бүр наалдан хэвтэхэд тэр
"Надаас татгалзаж чадахгүйнүү?"
"Чи хариултыг нь мэдэж байгаашдээ.."
"Тиймээ.Өглөөний мэнд.."
"Чамд ч гэсэн..." гэж тэр хэлээд намайг үнслээ. Бурхан минь цаг хугацаа зогсдог ч болоосой... Тэр удалгүй явахаар боллоо. Учир нь тэр манайд удаан байвал аюултай бас тэр ээж, дүү 2оо олох хэрэгтэй учраас түүнээс холдмооргүй байсан ч түүнийг явууллаа. Түүнийг манайхаас гарсны дараа миний утсанд түүнээс мсж ирлээ.
-Чи түүнтэй хамт байх богинохон хугацаа үлдлээ янхан минь. Би өөрийн гэсэн зүйлээ буцаад авах болно.- ХХХ гэсэн байлаа.
Софи... Гэхдээ би чамаас одоо айхаа болчихсоон...

---MN4EVER---

Ким захирал ба би ... Where stories live. Discover now