⚠NINETEEN⚠

415 53 17
                                    

"Тэр машин цагдаагийн машин биш байж" хэмээн хэлэхэд Тэхён сандарсаар утсаа гаргаж ирэн Намжүүн руу залгана.

"Тэр утсаа авахгүй байна!"

"Новш гэж!"

Юнги хараал урсгасаар үсээ зулгаахад Хусог хөмсгөө өргөн,

"Тэгээд тэр үймээн дунд бидний хайгаад байсан алуурчин байсан хэрэг үү?" гэж асуухад Жимин,

"Тэр Жонгүг рүү дайрсан." хэмээн хэллээ.

Бүгд Жонгүг рүү харахад Жонгүг санаа алдан толгой дохилоо.

"Тэгэхээр тэр хурдан зугтдаг эр алуурчин байж ээ?"

-

За Жонгүг... Бидэнд хугацаа алга. Тэр алуурчин хаана байна?

Юнги утсандаа ирсэн дуудлаганд хариу өгөөд тасласан даруйдаа урдаа суух Жонгүгаас асууж эхлэв.

- Юу болсон бэ?

- Намжүүний сууж явсан машин дундаасаа салаад явчихсан гэнэ. Тэгэхээр тэр алуурчны гарт орсон байж магадгүй. Чам руу дайрсан гэсэн биз дээ? Чи хаана байгааг нь мэдэж л таараа.

Бусад нь Юнгигийн үгийг сонсоод гайхан Жонгүг рүү харцгаахад тэр хоёр гараа өргөөд,

- woo woo woo!, би яаж мэдэх юм бэ? Үнэхээр би хаана байгаа, хаашаа очихыг нь ч мэдэх юм алга.

- Алуурчин алуурчныгаа мэдэхгүй байна гэдэг ч худлаа даа!

Тэхён дундуур нь шургахад Жонгүг түүн рүү муухай харан,

- Би үнэхээр мэдэхгүй ээ.... Яахав өөрийнх нь эзэмшлийг бол мэднэ гэж хэлснээ гэнэт чимээгүй болчихов.

- Юу толгойнд чинь ороод ирэв? Хэлээч!

Юнги мөрнөөс нь зулгаахад тэр "ганцхан минут" гэх мэт долоовор хуруугаа дээш мэдэгдэхүйц өргөв.

- Тэр намайг алах гэсэн ч чадаагүй. Оронд нь Намжүүнийг гартаа оруулсан гэхээр... Яах аргагүй өөрийнхөө газар луу л явах юм байна. Тэгээд биднийг дарж авах санаатай байгаа юм байна!

Түүний үг бүх хүнийг бодолд автуулж орхив.

- Түүний гэх хичнээн хүн байдаг юм?

- Мэдэх юм алга аа. Би зүгээр л хөлсөөр ажилладаг хүн. Тэрний хамтрагч биш!

- Тэгээд яагаад чамайг алах гээд байгаа юм?

Хусог асуухад Жонгүг санаа алдан,

- Тэр бол хэрэгт өөрөө л албаар ул мөр үлдээдэг. Өөрөө дандаа хүмүүсийг хөлсөлж буу зэвсгүүдээ бэлдүүлээд дараа нь бэлдүүлсэн хүнээ өөр хүнд мөнгө өгөөд алуулчихдаг тийм л хүн. Гэтэл би тэр Нанаг алсан ч өөрөө та нарын гарт орчихсон шүү дээ! Тэгэхээр намайг алвал түүний тухай өөр нотолгоо байхгүй болно.

Сокжин Жимин хоёр Жонгүгийн яриаг ойлгохын тулд хэдэн минут зарцуулах хойгуур бусад нь яах тухайгаа ярилцаж эхлэв.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jan 11, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

✖BULLETPROOF SQUAD✖Where stories live. Discover now