⚠EIGHTEEN⚠

221 33 2
                                    

Гудамжны наана машин хүчтэй тоормозлон шороо манаргасаар зогсоход дотроос нь таван залуу яарсаар бууж ирэв.

"Новш гэж! Жонгүг энд юу болоод байгаа юм бэ?"

"Би ч гэсэн мэдэхгүй байна аа. Санаж байгаагаар би чиний хэдэн мэдрэлүүдээс салалгүй нэг хонож байна."

Юнги буугаа салган гартаа барьж,

"Энэ тийм ч амар дуусахгүй бололтой. Би сая Намжүүний орилооныг сонслоо. Бүгд машинаас зэвсэг ав!"

Юнгиг хэлсэний дараа Намжүүний солонгорон солгойрсон хоолой дахин дуулдаад тэр их үймээн самууны дуунд нам дарагдан алга болов. Машины арыг онгойлгоход хантааз, гар буу, гав, бамбай зэрэг харагдана. Жонгүгийг буу руу дөхөхөд Юнги замыг нь таглаад,

"Гажуудсан зүйл хийвэл Нана шиг зүйл болж бас болно шүү. Бидэнд эрх нь бий"

"Чи чадахгүй ээ, Юнги"

Тэр гар буу мөн хантааз аван өөрийгөө бэлдэв. Харин Жонгүгийн наана Жимин чичрэн зогсож байлаа.

"Б-би заавал буу барих хэрэгтэй юу?"

"Чиний аюулгүй байдлын төлөө."

"aaghhhh"

Буунд хүрч ядах Жиминийг Юнги хүлээж тэсэлгүй наана байсан гар бууг аван цэнэглэж өгөөд гэрэнд хийж бүсэнд нь зүүж өгөв.

"Шаардлагатай үед гарга. Чи бамбай ав за юу."

"Хусог, чи чичрээд байгаа юм уу?"

"Үгүй ээ. "

Хусог шууд хариулсан ч харц нь тэнэж, мөн тэрээр хантаазаа буруу харуулаад өмсчихсөн байв. Юнги хүндээр санаа алдан, залуусын урд гарж зогсоод,

"Энэ томхон үймээнд биднээс амиа алдаж ч магадгүй. Тиймээс- ahh, Хусог уйлахаа боль. Тиймээс сэтгэлээ дээд цэгт нь бэлдэж зоригоо чангал. Ойлгов уу? Бас Жонгүг энэ завшааныг ашиглаад өөрийнхөө зугааг гаргана гэж бодож байвал горьдсоны чинь гарз шүү! Чиний наад нүүрний хувирал Жиминийг улам айлгаад байна. Жин! Одоо толинд харж байх цаг бишээ! Энэ нөхцөл байдал бол бидний өмнө нь туулсан тэр мөрдлөгө, саун, кафе, Тэхёний гэрт байсан нөхцөл байдлаас тэс ондоо гэдгийг ойлго! Энэ дунд бидний хайсан алуурчин ч байхыг үгүйсгэхгүй. Бүгд дор бүрнээ өндөр хариуцлагатай ажиллана шүү. "

Ингээд тэд дайны талбарлуу орлоо. Энд тэндгүй зодоон, хаа нэгтээ буун дуу гарж, хөл доор нь гал ассан аллагын талбарт тэд орж ирэх ба хамгийн түрүүнд Тэхён ба Намжүүныг хайн олов.

✖BULLETPROOF SQUAD✖Where stories live. Discover now