⚠ONE⚠

1.1K 89 10
                                    

"3 хэлтэсийн мөрдөгч Ким Намжүүн, Ким Тэхён нар яг одоо хурлын танхимд ирнэ үү!"

Өрөөний дээд буланд байрлах тоосонд дарагдсан цагаан хоолой царгин дугарч, ойлгогдох төдий гарсан нэрээ сонсоод Намжүүн овоолон тавьсан их бичиг цаасныхаа араас хэрэм шиг цухуйхад кофены ачаар л унтчихгүй хэд хоног явсан түүний нүд улаанаараа эргэлдэн сүүмийж үс нь арзайн хааш яаш болсон байлаа.

Зарлагчаар дахин тэднийг дуудахад тэр сандран нөгөө талд унтах Тэхён руу хоосон кофены аяга шидэн сэрээхийг оролдтол нөгөөх нь бүх цочсондоо хойш саван хөлөө гозолзуулсаар унаж орхив.

"Яаж байгаа муу-!!"

"3 хэлтэсийн мөрдөгч Ким Намжүүн, Ким Тэхён нар яг одоо хурлын танхимд ирнэ үү!"

Намжүүн "Энэ... мань хоёрыг дуудаад байна тийм үү?"

"Бид хоёрыг дуудмааргүй л юм даа? Түргэн хоолонд явуулах гэж байгаа юм болов уу?"

"За арай үгүй байлгүй дээ."

Тэд ийн гайхшран ярилцсаар хурал болж буй том танхим руу яаран явцгаав. Хаалга татан ороход хэдийн эхэлсэн байх ба яриаг нь тасалсанд ахлах тэдэнрүү онцгүй харц шидлэн,

"Хурдан сууцгаа" гэв. Тэхён Намжүүн хоёр нэгэнрүүгээ харалцсаар салан явцгаав. Хурал эхлээд удаж байсан тул аятайхан суудлууд хэдийн эзнээ олж Намжүүн хоосон суудалд суухын тулд хүмүүсийн урдуур хөл дээр санаандгүй гишгэн хамаг хараалыг нь идсээр явна.

Гай болж ямбтайгаараа алдартай нарийн бичгийн өсгийтэй гутлан дээр бүтэн улаараа гишгэчихэв. Эмэгтэйн царайнд хормын дотор уур савсаж толио тас хийтэл хаан Намжүүн рүү,

"Хөөш муу дөрвөн нүдэт минь!! Аятайхан замаа хараад явахгүй бол хумсны хутгаар наад жижигхэн төмсөгийг чинь таслаж орхино шүү!!"гэхэд Намжүүн цочирдон эр хүний байгалийн зөнгөөрөө хоёр хөлөө хавчин зогсох ба үүнийг сонссон эргэн тойрных нь инээлдэнэ.

Урдаа байх хавтаст хэргийг нээн тэрээр ахлахын үгийг тогтоон сонсохоор хичээж эхэллээ.

'Хохирогч Им. 33 настай, ганцаараа амьдардаг. Өчигдөр буюу 5 сарын 30ны өдөр оройн 21 цаг 56 минутын орчимд гэрийнхээ ойролцоо толгойн дундуураа буудуулсан байдалтай олдсон. Сэжүүр болохоор нотлох баримтууд одоогоор олдоогүй байна. Тэр хавиар камерууд бүгд ажиллаж байсан ч буудсан этгээдийг яг хаанаас нь буудсаныг сайн олж чадахгүй байгаа."

✖BULLETPROOF SQUAD✖Where stories live. Discover now