⚠TWO⚠

474 76 9
                                    

"ОЛЛОО!! ШАТНААС ТҮЛХЭЭД УНАГАЧИХЪЯ!!"

Тэд зэрэг хэлсэндээ цочирдоцгоон хэдэн хором нэгэнрүүгээ хоосон харцаар ширтсэнээ заяаны андууд гэдгээ ойлгосондоо ч тэр үү, эсвэл зүгээр л аятайхан санаа олсондоо ч тэр үү огт баярлах шалтгаангүй зүйл дээр хоёр талаас орилолдон орж ирж тэврэлдээд бөөн сүр дуулиан болов.

"Гэхдээ яаж??"

"Ард байдаг ослын шат камергүй байдаг шд. Тэнд л түлхээд унагаачихъя!" Намжүүн ёжтой жуумалзсаар хэлэхэд,

"Чиний толгой ч муу зүйлдээ их сайн ажиллах юм аа"

"Засс! чи хамт санаа гаргачихаад! Хэрээ хэрээнийхээ харыг гайхна гэхчээр!"

Тэхён түүний сүүлийн эшлэлд нүд нь томорч,

"Чи намайг хар гэх гээд байна уу!"

"Үгүй ээ хэн тэгсэн юм бэ!!"

"Тэгээд хэрээ гэдэг чинь юу гэж байгаа юм!! "

"Ээ! мартаа март!"

--

"Тэгэхээр! юуны түрүүнд маш болгоомжтой байх хэрэгтэй" Намжүүн нарны шилээ янзалсаар хэлэхэд Тэхён нүдээ эргэлдүүлэн,

"Чи энэ хар шөнө наад шилтэйгээ яаж ирсэн юм?"

"би энд ирэх гэж бүхэл бүтэн..." тэр хэсэг эрүүгээ имэрсээр,

"Ямартай ч... тоогоо алдчихжээ. Гэхдээ шонгийн мод мөргөж, урдах хүнээ харалгүй мөргөөд, траншаны нүхэнд унан байж ирсэн. Тийм учир миний үгийг дуугүй сонсоодох!"

Тэхёныг толгой дохиход тэр нүдний шилээ тайлан, ширээн дээр тавив. Гэтэл яг шилний хүрээгээр Намжүүний нүдэнд хар хөх туяа татчихсан байх нь тэр.
Тэхён инээхгүйн тулд тэвчиж ядан, уруулаа дотор талаас нь хазлана.

"Тэгэхээр хоёулаа У болон Ким мөрдөгчийг хувааж аваад гэмтээцгээе! Шатаар түлхэнэ үү туулгаар хордуулна уу өөрсдөө л мэдье!"

Намжүүн ухархайн дээрээ хоёр хуруугаараа даран санаа алдахад Тэхён гараараа нүүрээ даран тайвшрахыг хичээнэ.

"За за би ойлголоо. Маргааш гэхэд бүх зүйл okey болно" хэмээн инээх ярихын завсараар хэлээд хаалгаар гүйх шахам гарах Тэхёныг Намжүүн гайхан харж байгаад толгой сэгсэрнэ.

"Ийм ч тэнэг хүнтэй хамтрах гэж..."

--

"Жунин! Жунин!"

Тэхён олон хүний дундаас түүнийг дуудан хашхирч, түүний нүдэнд өртөхөөр үсчин цовхчиж байгааг Жунин харчихаад нүдээ эргэлдүүлэн бушуухан эргээд явах гэтэл гай болж Тэхён түүний хажууд хэдийн ирчихэв.

✖BULLETPROOF SQUAD✖Where stories live. Discover now