⚠SIXTEEN⚠

206 28 4
                                    

Машин хөдлөхөд доторх уур амьсгал нэг л хөлдсөн юм шиг санагдаж байлаа. Учир нь бүгд Юнгигийн хажууд гавлуулсан байдалтай суух Жонгүг рүү харцгааж байсан юм.

"Над руу харахаа больцгоохгүй юм уу?"

"Муу дүр эсгэгч!"

Хусог түүн рүү байж болох хамгийн жихүүцсэн харцаараа харах нь Жонгүгийн инээдийг хүргэсэн бололтoй хөнгөн хөхөрнө.

"Чи инээж байна уу! Яаж инээж чадаж байна аа муу новш!"

Суудал дээрээ тогтож ядан сууж байсан Хусог уурлан Жонгүг рүү дайрах гэхэд бусад нь болиулж амжив.

"Цагдаагийн хэлтэс дээр очвол бусад цагдаа нарт чи ч новш болж харагдана даа."

Жонгүгийн үгэнд бүгд нэг зүйл санасан бололтой "Нээрээ тийм шүү дээ" гэж хэлцгээж эхлэхэд Тэхён машинаа замын хажуугийн зогсоолд түр зогсоолоо.

"Ажил руу явах юм бол Хусогт бас аюултай юм байна шүү дээ."

Юнги хөмсгөө зангидан хэлэхэд Намжүүн эрүүлээ илсээр,

"Тэгвэл одоо хайчих уу?"

Тэдний яриаг сонсож байсан Хусог хөмсгөө өргөн,

"Юу вэ? Түрүүн Тэхён ажил руугаа явж байсан юм уу!"

Хусог ширэв татан Тэхён руу харахад арагш тэдэн рүү хараад яах тухайгаа бодож байсан Тэхён хурдхан урагш харж, Хусогийн аймшигтай харцнаас салж чадав.

"Эд нар ийм тэнэг шд!"

"Өөр очих газар санаанд бууж ирээгүй юм чинь дээ..."

Тэхён урдаас тайлбарлахад Хусог ууж байсан sprite-нхаа савыг түүн рүү шидчих нь тэр.

"За больцгоо! Хаана очиж болох уу нэг газар боддоо та нар."

Юнги Хусогийг суудалд нь түлхэж суулгаад хэлэхэд Тэхён арагш хараад,

"Манайд очвол-"

"Юу гэхэв ээ!"

"Больж үз Тэхён!"

Хоёр мөрдөгч нэг хулгайч гурав зэрэг чанга хэлэхэд Тэхён ийм хариу авна гэж бодоогүй бололтой нүд нь томорсоор урагш харлаа.

"Очиж болохуйц ганц л газар байна."

Намжүүн хөмсгөө зангидан ихэд чухал хэлэхэд бүгд түүнээс "Ямар?" гэж асуув. Харин тэр машинд байх хүмүүс рүү нэг харснаа,

"Саун!"
                                 ___

Долоон залуу долуулаа саунд сууцгаана.

✖BULLETPROOF SQUAD✖Where stories live. Discover now