Leader /11-р хэсэг/

Start from the beginning
                                    

Сэхүн: За тэгвэл нарны эртэд явцгаах уу даа?

Бид төв сургуульд 1 цаг гаруй явж байж хүрч ирсэн юм. Төв сургууль нь маш том хэмжээтэйгээс гадна бүтэн 61 давхар барилга юм. Сургуулийн дотогш ороход бидний сургуулийн байгууламжаас тэс ондоо загвар шийдэлтэй, орчин үеийн техник технологижсон, маш цэвэрхэн орчин угтан авлаа.

Фрэнк бидэнд сургуулийн зөрчиж болохгүй хэдэн чухал дүрмүүд болон сургуулийн байгууламжийн шийдэл, анги танимуудыг тайлбарлан зааж өгсөн юм. Харамсалтай нь хэт шинэ орчинд орж ирсэн бид тэрний ярьсан юм байтугай өөрийг нь ч анзаарсангүй.

Бэкхён: Вуааа энэ газар үнэхээр янзтай юм аа. Энэ доторх тохижуулалтыг нь хар л даа.

Сэхүн: Гэтэл манай сургууль хуучны цайз хэрэм шиг хоцрогдсон загвартай байх гэж.

Чанёол: Сургуулийг ийм болгочихвол ч.

Би: Үнэхээр харцаа салгаж чадахгүй нь. Энд тэндгүй шинэ шинэ загварын төхөөрөмж, тохилог сандал буйдан. Хамгийн чухал нь шив шинэхэн цус үнэртэж байна.

Жонён: Цус аа?

Би: Аанхан. Уг нь би хэзээ ч ингэж цусанд татагдаж байгаагүй юмсан. Гэхдээ энэ үнэр.

Фрэнк: Тэр машинаас цусыг үнэгүй авч хэрэглэж болно шүү!

Би: Юу? Нээрээ болох юм уу?

Фрэнк: Мхн.

Хөөрч баярласан би тэр машин луу явах гэтэл Бэкхён намайг зогсоон " би явж авчихаад ирье" гээд гүйж одов.

"За та бүгдийн өрөөний чинь карт" гээд Фрэнк бидэнд их л гоёмсог зүйлс өгцгөөв.

Бэкхён шинэхэн ууталж савласан цус гарандаа барьчихсан нааш сарвайгаад: Юүна энэ.

Би нүүрэндээ инээмсэглэл тодруулан: Баярлалаа Бэкхёнаа.

Бэкхёнаас цусаа авчихаад хажуу тийш харвал Чанёол Бэкхёнийг их л ууртай байрны ширтэж байв.

Сургуультайгаа танилцчихаад өрөөндөө орлоо. Өрөөндөө нэг л хүн байдаг нь намайг их баярлуулсан юм. Учир нь хоёр хоёроороо орох байсан бол би энэ аашны тулам Жонёнтой хамт орох байсан хэрэг. Ядаж энэ 10 хоног тэрнээс хол байх болсон нь их сайхан баярлууштай үйл явдал байлаа.

Тог тог тог

Би: За түр хүлээгээрэй.

Хаалгаа тайлан харвал Чанёол инээмсэглэн "би орж болох уу?"

《ЗОГССОН》✝Академи: Онцгой цустан✝Where stories live. Discover now