Leader /11-р хэсэг/

1.4K 171 12
                                    

"Сэрээч ээ! Хөөе!! Гахай нохой шиг. Ёстой нээрээ!! ХӨӨӨӨШ!!"

"Яав аа? Унтъя л даа. Нойр хүрээд байхад" гээд хөнжилдөө шигдэв. Харамсалтай нь хонгорхон хөнжилтэйгөө тийм ч удаан байсангүй. Тэрнийг минь хуу татаад авчих нь тэр ээ.

Би уурлан босож ирвэл ааш муут шулам: Ашгүй нэг босов уу? Хурдан өөрийгөө бэлд онгоцноосоо хоцорлоо.

Би цагаа хараад: Бурхан минь гэж. Эрт сэрээхгүй яасан юм?

"Би зөндөө л дуудсан даг. Чи л сэрэхгүй байсан болохоос" гэж хэлээд цаашаа яваад өгөв.

Дуртай дургүй орноосоо босоод өөрийгөө бэлдэж гарав аа.

Би үнэндээ яг одоо хэтэрхий нойрмог байна. Тиймээс онгоцонд суугаад амар жимэр газар ханатлаа унтах минь.

Онгоцонд

"АААААААААА!!"

Би: Ямар хүүр нь вэ? ХӨӨШ ЧИМЭЭГҮЙ БАЙГААД ӨГӨӨЧ УНТМААР БАЙНА!

Чанёол: Бэкхён гуай! Энд хүн унтаж байгааг харахгүй байна уу?

Бэкхён өршөөл эрсэн байдлаар: Уучлаарай Юүна ^○^''

"Ингэхэд та хоёр яагаад ийм эвтэй байгаад байгаа юм? Нэгнийгээ үздэггүй хүмүүс чинь" гэж Сэхүн жогтой харцаар бид хоёрлуу харлаа.

Жонён: Харин би ч гэсэн гайхаад л байна.

Би, Чанёол: ТИЙМ БИШ ЭЭ!

Сэхүн нэг хөмсөгөө өргөн: Биш юм бол тэгээд юундаа сандарцгаагаад байгаа юм?

Чанёол: Х-хэн сандарсан юм?!

Тэр цаана Бэкхён зүгээр юм шиг царайлан сууж байв ч бага зэрэг хөмсөгөө зангидан бид хоёрыг нэгд нэгэнгүй ажиглаж байлаа.

Үйлчлэгч: Уучлаарай зорчигчидоо суудалдаа суухыг хүсье! Онгоц тун удахгүй газардах гэж байна.

Бүгд эргэн суудалдаа суун чимээгүй болцгоолоо.

Америк

Би: Вуаа ирчихлээ гэж үү?

Бэкхёний нүд нь гэрэлтэн: ИРЧИХЛЭЭЭЭЭ!!!

"Үнэхээр гайхалтай юм" хэмээн Жонён өөртөө шивнэх шахам хэллээ.

"Уучлаарай та нар сонгогдсон сурагчид мөн үү?" гээд нэг жентелмен ах соёлтой нь аргагүй асуув.

Чанёол: Тийм ээ мөн байна. Та төв сургуулийн төлөөлөгч үү?

Жентелмен ах: Өөрийгөө танилцуулахыг минь зөвшөөрнө үү? Намайг Фрэнк Эйкор гэдэг. Фрэнк гэж дуудаарай. Та бүгдийг төв сургуульд байх хугацаанд замчилж хөтөч болох болно оо.

《ЗОГССОН》✝Академи: Онцгой цустан✝Where stories live. Discover now