Өөр нэг Исхис?/8-р хэсэг/

2K 226 13
                                    

Би: Э-энэ хангалттай биздээ! Тэгэхээр гуйя бидэнд туслаач.

Ичмээр байгаа ч гэр бүлдээ хайртай учраас тэднийг алдмааргүй байгаа болохоор бардам зангаа хаяж анх удаа өвдөг сөгдсөн минь энэ.

Чанёол том нүдлэн: Жинхэнээсээ сөгдчихөж байгаа юм уу?

Би гараа зангидан доош харан сууна.

Чанёол гэнэт тас тас хөхрөн инээж эхлэв. Би гайхан түүнрүү харвал тэр хэт их инээсэнээсээ болж гарсан нулимсаа арчин надруу хараад: Хха жинхэнээсээ сөгдчихөж байгаа юм уу? Ёоо хха арай ч ингэнэ гэж бодсонгүй. Хүн тоглож байхад.

Би муухай харан босож ирээд эмзэг газарлуу нь өшиглөчихөв. Тэрний царай нь мэнчийж улайсан байв.

Би: Oops Зүгээр тоглосон юмсан.

Чанёол арай гэж ам нээн: Ингэж тоглоно гэж юу байсан юм? Өвдөж байна шдээ.

Би: Хариутай бол бариутай байх аа. Чи л эхэлсэн хохино.

Чанёол: Туслахгүй гэж мэдээрэй.

Би: Тэгж л байхгүй юу чамаас хавь илүү хүн олоод авчихна.

Чанёол өвдөлтөндөө ярвайсаар: Тийм хүн харамсалтай нь байхгүй л дээ.

Би: Гхх хэдэн зуугаараа байгаа болохоор санаа зоволтгүй.

Тэрэнлүү нэг муухай хараад өрөөлүүгээ буцлаа.

Өрөөндөө орж ирэхэд Жонён дуу сонсон тайван гэгч нь сууна. Орлуугаа зүглэн явж байтал ааш муут Жонён дуудах нь тэр.

Жонён чихэвчээ аван: Чи надад доороос ус аваад ирээч.

Би: Өрөөний ус цэвэршүүлэгчээс хийгээд уугаач дээ.

Жонён нүдээ эргэлдүүлээд: Би иймэрхүү ус уудаггүй л дээ. Бүрэн цэвэрлээгүй ч юм билүү. Тийм болохоор ундааны машинаас ус аваад ир.

Тэр ингэж хэлээд надруу мөнгөө сарвайлаа. Дуртай дургүй нэг юм мөнгийг нь шүүрч аваад муухай царайлсаар доош буулаа.

Ундааны машинд мөнгөө хийн усыг нь аваад явах гэж байтал хэн нэгэн нь дуудав.

Би: Чи чинь Минжи?

Минжи: Мөн мөн Минжи гэдэг. Чи цус сорогч Юүна биз дээ?

Би толгой дохин: Тийм ээ.

Минжи: Танилцсандаа таатай байна. Ммм ингэхэд чи усаар яах гэж байгаа юм? Тэнд цус байна шдээ.

Би: Аан би уухгүй ээ. Нэг дарангуйлагч хатантны зараалд явж байна.

Минжи тас тас инээгээд: Дарангуйлагч Хатан?? Хха Жонён уу?

《ЗОГССОН》✝Академи: Онцгой цустан✝Where stories live. Discover now