Төгсөлт/4-р хэсэг/

2.2K 225 16
                                    

Төгсөлтийн үдэшлэг гэж догдолсоор хар үүрээр босчихов.

Би орон дээрээ хөрвөөсөөр: Хайран нойр минь эргэж унтъя.

Хэдий унтахыг хүсэж эргээд хөнжилдөө шургасан боловч нойр маань зугтчихсан бололтой.

Би: Аашш ямар эрт сэрчихэвээ??

Нойрмог амьтан угаалгын өрөө орж хүн болж аваад доош буувал гэрийнхэн маань хэдийн ажилдаа явжээ.

Гал тогоо орвол ширээн дээр хоол бэлдээд тавьчихаж. Хар өглөө хоол хийгээд намайг сэрэхээр хөрчихнө гэж боддоггүй юм байхдаа хэмээн гайхсаар хажууд нь орхисон захиаг уншвал:

Чамайг төгсөлтийн үдэшлэг гээд догдолсондоо эрт сэрэхийг чинь мэдэж байгаа болохоор хоол хийгээд тавьчихлаа. Амтархан идээрэй. Төгсөж байгаад чинь баяр хүргье!

Аан нээрээ тийн өнөөдөр Юүка гэртээ ирж байгаа шүү! Өдөр хавьцаа ирнэ. Та хоёр битгий гэр дэлбэлчихээрэй!
                                   -Хайрт ээжээс нь

Би: Юүка???!!!!!!!! Юүка ирж байгаа юм уу? Тийм ээ УРАА

Юүка бол миний төрсөн дүү. Тэр үнэхээр хөөрхөн хөвгүүдийн эрлэг. Гэхдээ тэр надаас нэг зүйлээрээ тэс ондоо. Би эрэгтэйлэг бол тэр эмэгтэй хүн гэдэгийг жинхэнэ утгаар нь үзүүлэнэ дээ! Тэгсэн ч гэлээ бид хоёул хоёулаа санаа нэгтэй дүрсгүй гарууд. Нэг өрөөсөн дугуй маань буцаж ирж байгаа болохоор үнэхээр баяртай байна. Ингээд манай дөрвөн дугуй бүрдлээ. Нөгөө хоёр дугуй нь ойлгомжтой биз дээ ^_~

Баярласан чигээр "Ляляля" гэж амандаа аялсаар ширээн дээрээ суун хоолоо амтархан иднэ. Өглөөнөөс авхуулаад эрч хүч ороод сайхан байлаа.

Би хоолноос халбагдан авч амандаа хийгээд нүүр дүүрэн инээмсэглэн: Үнэхээр амттай байна. Ээж аргагүй л шилдэг нь.

Энэ байдлаар хоолоо идэж дуусгачаад аяга тавгаа угаан буйдан дээрээ тухаллаа. Зурагтын суваг солин олигтой зүйл гарахгүй байгаад нь бага зэрэг эгдүүцэн сууна.

Би: Яагаад ганц ч олигтой юм гардаггүй байна аа?!! Ааахх юу хийх вэ??

Хийх зүйлээ олж ядан сууна. Минут тутамд хөргөгч онголзуулж, орон дээрээ үсрэн, утсаараа оролдож байлаа.

*Дин дон дин дон*

Би: ОЧЛОО!!

Энэ яг Юүка байх хэмээн бодсоор хаалгаа тайлвал үнэхээр тэр дүрээрээ өөдөөс арзайталаа инээсээр: Сайн уу? Юүна!

《ЗОГССОН》✝Академи: Онцгой цустан✝Where stories live. Discover now