Академи /2-р хэсэг/

2.7K 224 4
                                    

Дахиад л нэг хичээлийн өдөр.

Өчигдөр хэсэг уйлж суусан болохоор өглөө нүд гэж авах юм байхгүй байлаа.

Би: Хайран нүд минь. Хүн харахын аргагүй болчихож.

Доод давхараас ээж: Зэло ирчихлээ. Хурдан буугаарай.

Би: ЗАА ОЧЛООДОО ОЧЛОО

Би формоо өмсөөд хөлөө чирэн доош буулаа.

Зэло: Сайн уу?

Би үг дуугарсангүй цүнхээ тэрэнлүү шидээд гэрээс гаран цааш алхлаа.

Зэло хойно өөрийнхийгөө болон миний цүнхийг үүрэн алхана.

Зэло: Юүна??

Би: Яав аа???

Зэло: Наад нүд чинь яачихсан юм. Уйлаа юу?

Тэр алхаагаа түргэсгэн миний урд ирээд өөрлүүгээ татаж харуулаад: Тийм байна шд. Яагаад уйлсан юм??

Би тэрний гарыг цохин холдуулаад: Чамд хамаагүй ээ.

Зэло: Юу хамаагүй гэж хамаатай байлгүй яадаг юм?? Яасан юм? Юу болсон юм?

Би дуугаа өндөрсгөн: МИНИЙ ХЭРЭГТ ОРОЛЦОХОО БОЛЬ.

Зэло намайг ууртай байгааг маш сайн ойлгосон болохоор дахиж дуугарсангүй хойно санаа алдан алхана.

Зохиолчийн талаас

Зэло Юүна хоёр хар багын найзууд. Юүна эрэгтэйлэг болохоор хэн ч түүнд ойртох гэж зүрхэлдэггүй. Харин Зэло л ганц түүнд ойртож чадсан нэгэн.

Юүна жирийн нэгэн гэр бүлд төрж өссөн ч тэрний нүд онцгой. Жирийн үед зүгээр ч гэлээ тэрнийх бусад цус сорогчид шиг улаан өнгөөр хувирдаггүй. Тэр байтугай цус уухгүйгээр хэдэн ч сар байж чаддаг.

Иймээс л Юүна өөрийгөө үзэн яддаг. Өөрийгөө бохир цус сорогч гэж боддог болохоор тэр шүү дээ!

/Бохир цус сорогч-Хагас цус сорогч/

Энэ үед өөр нэгэн газар

?: Залуу эзэнтээн та үнэхээр итгэлтэй байна гэж үү?

Залуу эзэнтэн: Мэдээж. Тэр зургаан онцгойчуудын нэг. Би бүрэн итгэлтэй байна.

?: Хэрэв тийм бол ямар хүчтэй гэж?

Залуу эзэнтэн: Би тэрнийг хэлж мэдэхгүй ээ! Миний бодлоор цус сорогч юм чинь хүн эсвэл чөтгөр байх.

?: Хамгийн сайн эсвэл хамгийн муу нь гэсэн үг үү?

Залуу эзэнтэн: Тийм л бололтой.

《ЗОГССОН》✝Академи: Онцгой цустан✝Where stories live. Discover now