19.Мөс Рахел

1.5K 162 13
                                    

Хусогийн нүднээс нулимс урсан "Гуйя Рахел. Нүдээ ань" гэхэд Рахелийн нүднээс нулимас урсан толгойгоо сэгсрэнэ. Хусог өвдөлтөндөө багахан ярвайсан ч зүгээр мэт харагдахыг хичээн "Рахел ядаж миний төлөө үүнийг хийгээч" гэж бүх хүчээ шавхан хэлэхэд Рахел бүүр ч ихээр ихэр татаж байлаа.

Хусог энэхэн мөчид ч өөрийнх нь төлөө уйлж байгаа бүсгүйд санаа зовж ахиад хэдхэн хоромч болтугай түүнийхээ төрхийг харц салгалгүй ширтэхийг хүсэх ч түүний зүрх сэтгэл хэмжээлшгүй ихээр өвдөж байлаа.

Рахел ихэр татан уйлах хэдий ч Хусог түүнээс хичээнгүйлэн гуйсан тул нүдээ зөөлхөн анихад Нам захиралын туслах гартаа байсан урт төмрөө далайн Хусогийн толгой дундуур цохин газарт унагалаа. Рахел нүдээ нээхээс айж нээлгүй тэвчихийг хүссэн ч нүдээ нээх үед залуу дахин төмрөө далайн Хусогийг цохих гэтэл Рахел сандалтайгаа хамт Хусогийн дээр унан түүнийг хамгаалах үед хүнд төмөр Рахелийн ар дагзанд хүчтэй буух аж. Хэдий Рахел Хусогыг хамгаалж амжсан хэдий ч хэтэрхий оройтсон байлаа.

Рахелийн гар хүлээснээсээ багахан суларч бүлээхэн нулимс урсах Хусогийн хацрыг зөөлхөн илэхэд Хусог хүчтэй ханиалгаж байсан ч Рахелийн зүг гараа сунган хацрыг нь илээд "Зү-гээр үү?" гэж арай ядан асууна. Рахел толгой дохин "Зүгээр ээ" гэж зөөлхөн шивнэхэд Хусог "Ашгүй дээ" гэж хэлэн инээмсэглэлээ.

Рахелийн хацрыг илэх Хусогийн гар суларсаар газарт унах үед Рахел ч мөн түүний дээрээс хүчээ алдан уналаа.

Харин Нам захирал утсаар ярих ба одоо ч Жонгүгийн байгаа газрыг олж чадаагүйдээ бухимдана. Тэр утсаа газарт хүчтэй шидсээр Рахел болон Хусогийн дэргэд ирэхэд түүний туслах түүний урд сөхрөөд "Уучлаарай захиралаа бүсгүй гэнэт л" гэж ээрч мууран үгээ ч гүйцээж амжаагүй байтал Нам захирал түүний нүүрийг хүчтэй цохин унагалаа.

"Муу арчаагүй новш! Юн Рахелд хүрч болохгүй гэж хэлсэн биздээ!

Нам захирал бухимдангүй шилэн хүзүүгээ барин зогсоход үүнтэй зэргэцэн цагдаагын машины дохиолол дуугарч агуулахад тусгай хүчнийхэн орж ирэн тэднийг бүслэн авч цагдаагын ахлах болох Ча Жинсү Нам захиралын гарыг гавлан өөрийн үнэмлэх болон баривчлах зөвшөөрлөө үзүүлээд "Таныг хүний оюуны өмчийг хууль бусаар өөрийн нэр дээр завшсан болон, Бүтээл өмчлөгчийн гэр бүлийг хөнөөсөн гэж үзэж байна. Мөн хэд хэдэн төрлийн хууль бус наймаа мөн хүний амь хөнөөсөн хэргээр баривчилж байна. Бидэнд таныг буруутгах хангалттай нотлох баримт байгаа учир таны амнаас гарах үг бүр шүүхийн өмнө таны эсрэг ашиглагдах болно"...

The Melt Project [COMPLETED]Where stories live. Discover now