6.Дахин нэг их зант

2K 245 9
                                    

Rachel's P.O.V

Нүдээ нээн харвал эмнэлгийн цагаан орон дээр ганцаараа хэвтэж байлаа.

"Баярлалаа ч гэж хэлэхгүй явчихжээ! Ахх муу их зант хүн хүйтэн бороон дунд бараг л өргөх нь холгүй эмнэлэгт авчирж байхад. Ямар хүний үнэргүй амьтан бэ?

Орноос дээш босох үед бие минь халуу шатан толгой хатгуулан өвдөж нэг л сонин байх ба утсаа гарган цагаа харвал:

"Эээ бурхан минь өдрийн 3 цаг!
Өнөөдөр амралтын өдөр байсанд бурхандаа талархъя! Гэхдээ яагаад ч юм их зантад санаа зовохгүй байж чадахгүй юм. Тийм хүйтэн хөндий хүн яагаад тэгтлээ өрөвдөлтөй байдалтай байсан юм бол?

Утас дуугарах хангинасан чимээ элдвийг эргэцүүлэн толгойгоо гашилган суух надаас бүхнийг саринуулж орхив.

Цочисондоо зүрхээ дарсаар утсаа гархахдаа Их Зант гэх бичигийг хараад гайхаж орхилоо. Учир нь тэр хэзээч надруу залгаж байгаагүй ба өнөөдөр амралтын өдөр тул тэр надруу залгаад байх шаардлагагүй. Би хоолойгоо засан:

"За Юн Рахел сонсож бай~

Хоолойгоо засан байж эмэгтэйлээр хэлэх үгсийг минь түүний хүйтэн хоолойгоор хэлсэн хэдхэн үгс зогсоож орхив.

Жонгүг:"Гучин минутын дотор ир!

"Уучлаарай арай л амжихгү~" ахиад л хэлж дуусахаас өмнө утас тасарсанд уур минь хүрэн
"Галзуу новш минь би яаж амжих юм!" гэж эмнэлийн булан бүрт сонсогдохоор чанга хашигчлаа.

Би өөрийн ямархуу байгааг ч харах сөхөөгүй эмнэлгийн хаалгыг хүчтэй саван гарахдаа шуудхан л такси зогсоон ажилруугаа хөдөллөө.

***

"Ахаа арай хурдан явж болохгүй юу?

:-уучлаарай бүсгүй энд их түгжрэлтэй байна шүү дээ

Аль хэдий нь арван минут өнгөрсөн ч түгжрэлээс болоод эмнэлгийн урдаас ч хоолдоогүй тул би зүгээр л санаа алдсаар таскинаас буулаа. Хар хурдаараа гүйсээр арай л гэж компаны хаалгаар ортол надад ердөө хоёрхон минут л үлдсэн байлаа. Их зантын өрөө 9 давхарт. Тэгэхээр цахилгаан шатаар хангалттай амжих юм байна гэж бодсоор намайг урагш алхтал цахилгаан шатанд хүн сууж байгаа харагдлаа.

Би хөлсөө арчин "Хүлээгээрэй" гэж хашгичсаар өнөөх залуугын урдаас нь гүйж байтал тэр залуу урдаас минь нэг л хачин инээмсгэлсээр хаалга хаах товчин дээр дарж орхив.

The Melt Project [COMPLETED]Where stories live. Discover now