14.Өндөр хатагтай

2K 187 18
                                    

Rachel's P.O.V

Нүдээ нээх үед би урьдын адил хэн ч үгүй өрөөнд ганцаараа сэрлээ. Тэр дахиад намайг орхиод явждээ. Би нүдээ анин түүний дулаахан энгэрт дахин тэврүүлж буй мэтээр төсөөлөх төдийд л нүүрэнд минь инээмсэглэл тодроно. Түүнийг явхаасаа өмнө духан дээр минь үнссэн гэдгийг би мэдэж байна. Гэвч түүний тийм их гунигтай байсан нь санааг минь зовоож байлаа.

Тэр өдрөөс хойш гурав хоног өнгөрсөн ч тэр дахин ирсэнгүй. Тэр үргэлж л ойлгомжгүй байх юм. Би түүний хувьд ер нь хэн юм бэ? Гадаа будрах цасан ширхэг яг л миний сэтгэлийг илтгэх мэт дэндүү замбараагүй бас ойлгомжгүй харагдана. Би чимээгүйхэн л гадаахыг ажиглан сууна.

Аавынхаа өрөөнд ороход тэр урьдын адил хэвтэж байлаа. "Та минь хэзээ сэрэх бол? Би үргэлж дэмий зөрүүдэлсээр таньтайгаа байх хугацаанаасаа хэтэрхий ихийг алдчихаж уучлаарай ааваа" би аавынхаа гараас атган зөөлөн шивнээд өрөөнөөс гарахад хаалганы цаана харшын үйлчлэгч охин ямар нэг зүйл хэлэх гэж байгаа бололтой зогсоно

"Ямар нэг юм болоо юу?

Охин "Тийм ээ хатагтай Ча туслах тантай уулзахаар ирсэн байна" гэж хэлэн бөхийгөөд намайг дагуулан Ча туслахын урд ирлээ

Ча туслах нэг л санаа зовиносон харцаар намайг хэсэг ширтсээр ам нээв

###

Рахел Ча туслахын машинаас буусан дариудаа л ухаангүй хүн шиг гүйсээр оршуулах ёслолын танхимд ирэхэд хаа сайгүй л уй гашууд автсан хүмүүс харагдана. Суннигийн ээж охиныхоо зургыг тэврэн уйлах ба нөхөр нь түүнийг тайвшруулан тэврэнэ.
Ча туслах Рахелд бүхнийг хэлсэн. Учир нь Жонгүгийн ирсэн тэр шөнө Сунни нас барчихсан байсан юм. Рахел цугалсан хүмүүс дундаас Жонгүгийг хайн ийш тийш алхана. Гэвч ёслолийн өрөөний ард Суннигийн зургийг ширтэн ямарч царайны хувиралгүй суух Жонгүгийг хараад Рахелийн нүднээс нулимс тасралтгүй урсаж эхлэв. Жонгүг бүхнээс залхсан мэт царайлна.

Рахел хацраа даган урсах нулимсаа арчаад хөлөө зөөж ядан алхсаар Жонгүгийн урд өвдөглөн суугаад түүнийг тэвэрлээ. Жонгүг Рахелийн үсийг зөөлхөн илбэх ба түүнийг өөртөө улам илүү наан тэвэрлээ.

Рахел Жонгүгийн энгэрт шигдэн "Дахиж ганцаараа шаналах хэрэггүй. Одоо би чиний хажууд байх болно" гэж шивнэлээ.

The Melt Project [COMPLETED]Where stories live. Discover now