12.Үнэн

1.7K 212 30
                                    

Rachel's P.O.V

Тэкжү гуйсан тул бид гадуур зугаалахаар болов. Би сүүлийн хэдэн сар зүгээр л өөрийгөө гэртээ хорьчихсон. Би шүүгээгээ нээн хамгийн сайхан гэж бодсон даашинзаа сонгон үсээ дээш нь шууж янзлаад нүүрээ хөнгөхөн будан өрөөнөөсөө гарахад Тэкжү инээмсэглэн зогсож байлаа.

"За дүү минь өнөөдөр ямар төлөвлөгөөтэй байгаа юмбэ дээ" би түүний үсийг сэгсийлгэн асуулаа.

Тэкжү үснээсээ миний гарыг аван өөрийгөө сугадуулаад: "Өнөөдөр би бүдүүлэг Рахелийг буцааж авчирмаар байна" гэж хэлэн инээмсэглэлээ.

***

Бид гадуур хамтдаа зугаалан цагыг зугаатай өнгөрөөх хэдий ч би инээмсэглэхээс өөр зүйл хийж чадахгүй байлаа. Зүгээр л бүх эрч хүч минь замхарчихсан юм шиг.

"Бүх зүйлд хязгаар гэж байдаг. Хэрэв чи үргэлж ийм хөдөлгөөнтэй байх юм бол бүх эрч хүч чинь дуусаад том болохоороо уйтгартай нэгэн болно шүү дээ" Бага байхад ээж минь намайг бусдын дэргэд даруухан байлгахын тулд үргэлж ингэж хэлдэг байсан юм. Магадгүй энэ үнэн байсан байх. Тэгээд л одоо эрч хүч минь дуусчихсан бололтой...

Бид хооллох үед Тэкжү ямар нэг зүйл ярих боловч бүгд чихний минь хажуугаар урсаж байлаа

Тэкжү:-Рахел?

"Мм

Тэкжү санаа алдан:-чамд хэцүү байхад хүчилсэнд уучлаарай. Чамайг хүсвэл одоо гэртээ харьцгаая даа

***

Урьдын адил цонхоороо ширтэн сууна. Дахиад л хэдэн өдөр өнгөрсөнг мэдэх юм алга. Гэхдээ би өнөөдөр энэ бүхэнд цэг тавихыг хүсэж байна. Мэдээж би чадахгүй...гэхдээ хичээх болно. Би дээш гарч өрөөндөө ороод хананд өлгөсөн болон өрж тавьсан Жонгүгийн бүх зургыг цуглуулан шүүгээндээ хийлээ. Бас зурагын бүх хэрэгсэлээ авч ил зуухандаа хийв. Одоо сэтгэл минь дээрдэх болов уу?
Би юу ч бодохыг хүсээгүй тул зүгээр л дулаахан хөнжилөө шигдэн нүдээ анилаа.

Утас дуугарах чимээнд сэрвэл аавын минь туслах залгаж байлаа.

###

Онгоц газардсан дариуд Рахел хамаг хурдаараа яарсаар эмнэлэгт ирэхэд түүний аав эмнэлгийн цагаан орон дээр ухаангүй хэвтэж байлаа.

The Melt Project [COMPLETED]Where stories live. Discover now