7.Solve or Date?

2K 232 21
                                    

Rachel's P.O.V

Хаалганы хонх дуугарах чимээнд сэрэхэд бие минь халуу шатсан хэвээр байсанд арай л гэж босон хөлөө зөөж ядсаар хаалганы зүг алхлаа. Ийм орой байрны эзнээс өөр ирэх хүн байхгүй юмсан. Ахиад л ус алдсан юм болов уу гэж бодон хаалгаа тайлахад төсөөлж ч байгаагүй хүн нүдний минь өмнө зогсож байлаа.

"Жонгүг!

Тэр нэг гараараа утсаа оролдон харин нөгөө гараа халаасандаа хийн зогсохдоо үнэхээр царайлаг харагдаж байлаа. Тэглээ гээд ямар нэмэр байх билээ? Ааш нь адсага л гэсэн үг.

Намайг хачин царайлсаар зогсоход тэр намайг хаалгаа онгойлгосоныг анзаарсан бололтой миний зүг хараад:

Жонгүг:-мэдсэн юм аа

Би түүний урдаас дахиад л чанга найтаалган "юу мэдсэн гэж?

Намайг ийн асуухад түүний хийсэн үйлдэл намайг шоконд оруулж орхив. Тэр духан дээр минь гараа тавиж үзээд дараа нь нэг гараас минь атгах нь тэр.

Жонгүг "Ерөөсөө болохгүй юм байна. дагаад яв

"Яах гэ~

Жонгүг "Чимээгүй дагаад яв! Чи үнэхээр ядаргаатай юм

Муу хогын мөс! Намайг дандаа л ядаргаатай гэх юм. Өөрөө л манайд ирсэн биздээ?

Намайг түүнийг дотроо хараан араас нь даган алхаж байтал бид аль хэдий нь Жон мөсийн машины урд ирсэн байлаа.

***

Эмч: "Эрт ирсэн чинь сайн байна шүү. Та даарснаас болоод багахан ханиад хүрсэн байна. Энд бичсэн эмнүүдийг уугаад даарахгүй байвал удахгүй зүгээр болно оо.

"Баярлалаа

Тэр намайг эмнэлэгт авчирна гэж төсөөлж ч байсангүй. Түүнийг надаар ажлын өрөөгөө цэвэрлүүлж энэ тэндхийн тоос арчуулж зовооно гэж бодсон юм. Учир нь тэр надтай хэзээ ч хүн шиг харьцаж байгаагүй. Үргэлж л ажилдаа төвлөрөн бичиг цаасаа оролдож намайг хүн гэж тоож ч хардаггүй. Харин тоос шороо бохир зүйлсийг харахдаа надаас илүү хэрэгтэй хүн байхгүй мэт л нэрийг минь дуудна гээч!

Намайг эмчийн өрөөнөөс гарахад Жонгүг миний асран хамгаалагчын хуудсанд гарын үсэг зуран зогсож байлаа. Харин дараа нь тэр сувилагчын авчирж өгсөн эмний нэртэй цаасыг аван миний зүг чиглэж алхсаар хажууд минь ирэн нэг гараас минь атган эмнэлгийн эмийн сан руу явж эмийг минь авахдаа яг л жоохон хүүхэдээ дагуулж яваа ээж шиг л аяглаж байлаа. Түүний энэ үйлдлүүд нь үнэхээр эв хавгүй харагдах ба би өөрийн эрхгүй л түүнийг ширтэн алхана.

The Melt Project [COMPLETED]Where stories live. Discover now