4.Танил зүүд

2.2K 241 16
                                    

Энд тэндгүй л уран зураг үнэт эдлэлээр дүүрсэн чамин тансаг барилгын нэгэн өрөөнд суух хоёр хүн царайны хувиралгүй ба чанга хашигачих чимээгүй нам гүм ярилцаж гадна хаалгыг нь хар хослол өмссөн хэд хэдэн залуус хамгаалан зогсоно.

Өмнө нь суух настай эрийн хэлсэн үгийг урд нь суух залуу дуулгавартай гэгч нь сонсож толгой дохин үе үе хариу хэлнэ...

Rachel's P.O.V

Ганцхан жил дутуу байхад ингээд халагдсандаа итгэж чадахгүй нь. Энэ дэлхий бүхлээрээ Юн Рахелийн эсрэг байх тийм үү? Гэртээ орж ирэхэд аль хэдий нь харанхуй болсон байсан тул зүгээр л утсаа аван Тэкжүруу залгалаа. Тэкжү бол миний тайвширал.

"Тэкжүүү

Тэкжү-"Ийм орой яагаад залгасан юм?

"Би үнэхээр ямарч чадваргүй хүн бололтой. Чамд үлгэр дурайлал үзүүлж чадахгүй муу эгч байгаад уучлаарай

Тэкжү хэсэг чимээгүй байсны эцэст
"Чи мэдэх үү? Би чамаар бахархдаг" гэх нь тэр.

"Яагаад бахардаг юм? Бидний үеэлүүд бүгд л ямар нэгэн шагнал авч үргэлж л эцэг эхийнхээ бахархал нь болдог байсан. Гэтэл би хэрэг төвөг тарьж зөвхөн зөрүүд илжиг шиг л байдаг шүү дээ.

Тэкжү: Үгүй дээ Рахел! Хамаатны хүүхдүүд бүгд л эцэг эхийнхээ хэлснээр утсан хүүхэлдэй шиг байдаг байсан. Гэхдээ чи тэднээс өөр. Чи үргэлж л өөрийнхөөрөө байх нь зөв гэдгийг баталдаг.

"Хөөх дүү минь сэтгэлээ нээгээд байна уу даа.

Тэкжү: "би тоглоогүй ээ. Бусад хүмүүс чамайг юу гэх нь хамаагүй. Учир нь чи л өөрийгөө хамгийн сайн мэднэ шүү дээ.

"Чи надад үргэлж ингэж хэлдэг байсан. Чамайг сэтгэлээр унаад гараа хумихаад сууна гэж бодохгүй байна.

"Юн Тэкжү чи ч үнэхээр том болжээ. Миний ах гэсэн ч болохоор байна.

Тэкжү: "Аав чамайг үргэлж ажиглаж байгаа Рахел. Хоолоо сайн идэж дуулаахан хувцаслаж байгаарай. Түүнд хүчтэй гэдэгээ харуулах хэрэгтэй тийм биздээ мм?

"Заа Тэкжү ахаа.

Би утсаа таслаад ахиад л санаа алдан суулаа. Би үргэлж л хэн нэгний хувьд урмыг нь хугалсан нэгэн байхаас залхаж байна. Юу ч хийхийг хүссэн бүтэхгүй юм.

_________________________________________________

Аянга цахилгаантай бороо орсон шөнө унтлагынхаа өрөөнд цусандаа будагдан хэвтэх эцэг эхийгээ нүд салгалгүй харан цурхиран уйлах бяцхан хүү гартаа ямар нэг зүйлийг тас атгасан харагдана...

The Melt Project [COMPLETED]Where stories live. Discover now