8.Дуртай болхоор...

2.2K 229 34
                                    

Сэрүүлэгний аяанд үнэхээр тайван сэрэх ба яагаад ч юм өнөөдөр сэрүүлэгний дуу нэг л дотно мэдрэмж төрүүлнэ. Дээш өндийн орны буланд суухдаа толинд өөрийнхөө тусгалыг харан өчигдрийн Жон мөсийн нааж өгсөн наалтыг гараараа илэн галзуу хүн шиг л ганцаараа инээсээр хойш орлуугаа унан дэрээ нүүрэндээ наагаад хөлөө тийчлэн
ориллоо. Тэгээд дахиад л босон угаалгийн өрөөнд орон шүдээ угаан зогсохдоо толинд "уучларай залуу энэ чинь миний эмэгтэй гэнэт зогсоосон бол нөхөн төлбөр өгөх болохоор миний өмгөөлөгчтэй холбогдоорой" гэж нэг хөмсгөө өргөн Жон мөсийг дуурайгаад сойзоо тавиур дээрхи саванд яг л Жон мөс шиг хийгээд угаалгын өрөөнөөс гарлаа.

Өнөөдөр би үнэхээр сонин байна. Магадгүй энэ ханиадны дараах солиорол байх!

Өглөөний цайгаа ууж дуусаад биед эвтэйхэн өмд дээгүүрээ улаан хүрэн өнгийн сул цамц өмсөн үсээ дээш нь шууж боогоод толинд харахад би үнэхээр эмэгтэйлэг харагдаж байлаа.

***

Жон захирал долоон цагт ир гэсэн ч өчигдөр орой Тэхён гэгчээс утсанд минь ирсэн зурвасаас болж би ажил дээрээ зургаан цагт ирэх шаардлагатай болсон юм.

:Ким Тэхён байна. Маргааш өглөө 10н цагт ажил дээр чинь очино. Сайхан амраарай :]

Жон захиралыг ирээгүй байх гэж бодон өрөөнийх хаалгыг түлхтэл онгорхой байсанд дотогш орвол тэр ажлынхаа ширээг дэрлэн унтаж байлаа.

"Хмм шөнөжин ажилжээ!

Би өөрийн өмсөж ирсэн гадуурх цуваараа түүнийг хучин ширээн дээрхи болон газраар бутарсан, базсан цаас элдэв зүйлсийг цэгцлэв. Тэр үнэхээр их ажиллах юм. Би доош суун газар унасан цаасыг авахдаа түүний царайг анх удаа л ойроос ажиглав. Ширээ дэрлэн унтаж байгаа нь яг л жаахан хүүхэд шиг харагдах ба тэр үнэхээр царайлаг юм. Хэтэрхий гаж хэдий ч би хүний хамрыг ажиглах дуртай. Жон захирлын хамар үнэхээр төгс юм. Би хийж байсан зүйлээ ч мартан хэр хугацаа өнгөрснийг анзааралгүй түүнийг ширтэв.

"Чи үнэхээр гаж юм" гэх хоолойнд гэнэт л ухаан ороход Жон мөс нүдээ анисаар "Намайг ингэж ширтээд байвал өнөөдрийн ажил чинь цуцлагдах байх"

"Ю-юу х-хэн чамайг ширтсэн юм. Тэгээд ч яахараа цуцлагддаг юм

Ахх ичиж үхэх нь тэгээд ч яахараа ажил минь цуцлагддаг юм. Хэний хүслээр? Би энэ ажлыг хийж байж л буцаж загварын тасагт орж ааш муутай чамайг харахгүй амар тайван байх байтал!

The Melt Project [COMPLETED]Where stories live. Discover now