10.Loser

1.9K 223 13
                                    

Rachel's P.O.V

Сургуульд байх сүүлийн долоо хоног минь удахгүй дуусах нь. Дахин нэг сар сунгахыг хүссэн боловч Жон мөсийг багш найз бүсгүйтэйгээ хамт байхыг дахин нэг сарын турш харж тэвчихгүй гэдэгдээ мэдэрч байна. Яагаад тэднийг харахаар уур минь хүрээд байдгыг ойлгохгүй юм.

Одоо миний дэргэд хэн ч алга тийм үү?

-Гэр бүл

-Найз

-Найз залуу

Хэн ч алга!

Компаний урд ирэхэд төв хаалганы урд Хусог зогсож байлаа. Би түүнийг тоолгүй хажуугаар нь зөрөх гэтэл тэр гарыг минь атган зогсоогоод

Хусог:-Намайг нэг удаа ч гэсэн сонсож болохгүй гэж үү" түүний хоолой үнэхээр цөхөрсөн сонсогдох аж.

"Болж байна" би гүнзгий амьсгаа авсаар түүний урдаас эгцлэн хэллээ.

***

Хусог гарт минь халуун кофе атгуулан хажууд суугаад:"Чи мэднэ дээ манайх тийм ч боломжтой айл биш гэдэгийг. Үнэндээ би чамайг "fanuel" грүппийн охин гэдэгийг сонсоод маш их цочирдсон. Бидний салсан тэр жил аав минь мөрийтэй тоглоомонд бүхнээ алдаж бид маш их өрөнд орсон. Тэгээд л би энэ хэвээр бидний харилцаа үргэлжилвэл чамайг л зовоогоод дуусна гэж айсан юм. Гэхдээ би чамайг орхиод л там шиг л амьдарлаар амьдарсан. Чамайг үгүйлээгүй хором мөч гэж надад байгаагүй. Би чамайг алдахыг хүсээгүй тэгээд л илүү их хичээж гэр бүлд чинь хүлээн зөвшөөрөгдөх нэгэн болохын тулд яг л галзуу амьтан шиг зүтгэсэн. Гэвч энэ бүхэн дуусахад бүх зүйл хүссэнээр минь болоогүй. Чи үргэлж л намайг үзэн ядалт дүүрэн харцаар харж надад чамтай ярилцах боломжыг олголгүй зугтаж байсан Рахел! Харин одоо л намайг сонсож өгөөч мм?

Би түүний цээжийг зөөлхөн цохисоор:-Надад хэлэхгүй яасан юм тэнэг минь" гэж хэлэх үед нулимс хацрыг минь даган урсаж байлаа.

***

Тэхёний хослол бараг л бэлэн болсон тул надад чимэглэх хэдэн зүйлс л үлдсэн байлаа. Одоо бол урландаа ганцаараа биш хоёулаа болсон. Ча туслахаас гуйсаар байгаад нохойгоо энд байлгахаар болсон юм. Би бяцхан цагаанаа эрхлүүлэн бодолд автан сууна. Өдөр Хусогтой уулзсанаас болж яагаад ч юм сэтгэл минь тогтворгүй болчихож. Түүнийг ийм их зүйлийг дотроо тээж ганцаараа шаналж явсанг би мэдээгүй байна шүү дээ. Гэхдээ яагаад ч юм түүнийг харахад өмнө мэдрэгддэг байсан бүх зүйлс намрын салхитай хамт замхарчихсан юм шиг мэпрэгдэх юм. Өмнө нь түүнээс ганцхан шалтгаан сонсох төдийд л буцаад очих байсан байх. Харин одоо бол өөр. Би түүнд одоо ч хайртай гэж үү? Үгүй л болов уу. Яг одоо үнэхээр өөрийгөө ойлгохгүй юм.

The Melt Project [COMPLETED]Where stories live. Discover now