Өөр нэг Исхис?/8-р хэсэг/

Start from the beginning
                                    

Би: Вуаа чи таньдаг юм уу?

Минжи: Мхн бидний эцэг эхүүд сайн найзууд байгаа юм. Тэгээд л. Жонёнтой хамт бүүр нэг өрөөнд байх хэцүү байна уу?

Би: Ер нь хэцүү. Орноос минь хөөгөөд, хамаг хувцас шидлээд, зараалд явуулаад л.

Минжи: Ингэнэ гэж мэдсэн юм аа. Уг нь Жонёнтой дотносоод үзвэл их дажгүй ааштай охин шүү!

Би: Тэр аашны тулам уу? Заа үгүй дээ. Харин ч эсрэгээрээ нэгэн.

Минжи инээмсэглээд: Жонёны хүмүүст төрүүлсэн анхны сэтгэгдэл угийн л ийм байдаг юм. Чи удахгүй тэрэнд дасчина аа. Таньж мэдчихвэл давгүй нэгэн шд.

Би: Заа тэр ч дээ. Тэгж бодогдохгүй л байна шүү!

Минжи: Хха эхэндээ тэгдэг юм аа. Ингэхэд би танай өрөөнд чинь очиж болох уу? Өрөөг чинь сонирхох далимдаа Жонёнтой уулзъя.

Би: Мэдээж бололгүй яахав.

Би Минжиг дагуулсаар өрөөндөө орлоо. Жонён Минжиг хараад эргэн дуугаа сонсон нүдээ аниад: Энд юу хийж байгаа юм. Өрөөлүүгээ яваач.

Минжи: Яаа манай Жонёноор юу байна? Ёстой нээрээ муухай аашилсан хэвээрээ л байх шив гэж үглэсээр Жонёны орон дээр гараад суучихав.

Жонён чихэвчээ аваад: Хан Минжи гуай бага дарвалзаарай. Орноос бос.

Минжи тэрний үгийг сонссон биш харин ч эсрэгээрээ орон дээр нь тэрийн хэвтээд: Жонён маань засрахгүй нь дээ. Өрөөнийхөө хамтрагчийг битгий дарангуйлаад байгаач хха. Юүнаг ийш тийш зарж байхаар өөрөө явчихаж болохгүй нь уу?

Жонён Минжиг харчихаад санаа алдан нүдээ эргэлдүүлээд: Тэгвэл чи өөрөө зараалд явах юм уу?

Минжи: Гхх намайг явуулж чадах ч юм шиг.

Жонён: Бяцхан шулам гуай чамайг би зараалд явуулах байтугай газартай тэгшилчихэж чадна шүү.

Минжи бага зэргийн айсанаа нуух гэж худлаа инээн орноос нь босоод орыг нь янзалж өгсөн болоод: Тоглож байхад чинь. Манай хонгорхон чоно маань уурлачихсан уу?

Жонён төв царайлсаар: Чалчиж ханасан бол одоо гарч үз. Бас чи хэмээн надрууд хараад: Иймэрхүү хүмүүсийг өрөөндөө дахиж оруулж ирэх хэрэггүй л байх шүү!

Би: Энэ чинь л оръё гээд байсан. Та хоёрыг сайн найзууд юм байх л гэж бодсон юм.

Жонён: Тэгсэн ч гэсэн оруулж болохгүй.

《ЗОГССОН》✝Академи: Онцгой цустан✝Where stories live. Discover now