Төгсөлт/4-р хэсэг/

Magsimula sa umpisa
                                    

Юүка бид хоёр бие биенийгээ нэрээр нь дууддаг.

Би: Юүка!!! Сайн сууж байв уу? Алив ор ор гээд дотогш оруулан ачаа тээшийг нь авав.

Юүка нүүр дүүрэн инээгээд: Юүна!!!! САНАСАН ШҮҮ!!

Би: Би ч гэсэн гээд түүнийг тэвэрлээ.

Би: Сайн байв уу? За Америк хэр байв даа! Дахиад л баахан хөвгүүдийн зүрхийг шархлуулаад ирсэн үү? ^^

Юүка: Дххахаха шархлуулаад гэнэ шүү! Харин ч гоё байлаа.

Би: Яагаад төгсөхөөсөө жилийн өмнө ирсэн юм?

Юүка: Ммм хувийн шалтгаантай. Энд нэг хүн хайж ирсэн юм. Тэр хүнийг олтлоо нэг хэсэгтээ энд байна. Хайж олох гэж удах болохоор танай сургуульд орж байгаа.

Би: Манай сургуульд уу?

Юүка: Мхн. Таниас дутахгүй би тэнд нэр хүндтэй болно оо! Гэснээс таньд баяр хүргье!! Төгсөж байгаа биздээ! Хэзээ төгсөлтийн үдэшлэг чинь юм??

Би: Өнөөдөр төгсөлтийн үдэшлэг болно. Юу өмсөхөө мэдэхгүй л байна.

Юүкагийн нүд орой дээрээ гаран: ЮУ????!!! Юу өмсөхөө мэдэхгүй байна гэнэ ээ? Арай ч дээ! Та нээрээ---

Би: Заа сүртэй шд. Нэг цамц эд нар өмсөөл ороход надад бол хангалттай----

Юүка: Та ёстой нээрээ!!! Хэдээс юм?!

Би: Юу хэдээс юм гэж??

Юүка: Төгсөлтийн үдэшлэг чинь!

Би: Орой долоон цагаас яасан?

Юүка цагаа хараад: Юуны чинь яасан гэж? Одоо зургаан цагийн зай байна. Бушуул гадуур хувцасаа өмс гаръя!

Би: Яах гэж байгаа юм?

Юүка: Ойлгомжтой шдээ! Хувцас, өндөр өсгийт авна. Бас хэдэн гоёлын зүүлт ээмэг бөгж. За хурдал.

Би ч ярвайсаар өрөөлүүгээ орон хувцасаа солиод гарч ирлээ. Юүка хүн яаруулсаар хам хум гарч ирэв. Юүкагийн машинд зорчигчийн суудалд суув. Харин Юүка өөрөө машинаа барин хөдөллөө.

Цус сорогчид 14 хүрээд жолоочийн үнэмлэх авдаг.

Нилээн хэдэн цаг Юүкагийн хэлсэн бүхэн заасан болгоныг өмсөж зүүсээр их дэлгүүрээс дүүрэн тор барин гарч ирлээ.

Юүка: Заа боллоо. Одоо харьцгаая.

Юүка цааш эргэж харан явлаа. Би ч хойноос нь уутнуудаа чирсээр явах гэтэл нэг цагаан авсаархан дэгжин цүнх нүдэнд тусав.

《ЗОГССОН》✝Академи: Онцгой цустан✝Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon