Академи /2-р хэсэг/

Start from the beginning
                                    

?: Тэгвэл та тэрэнтэй илүү ойртох хэрэгтэй байх.

Залуу эзэнтэн: Хэрэв жинхэнээсээ онцгой бол энд суралцуулах хэрэгтэй юм байна. Чи орон тоо байгаа үгүйг-- Үгүй ээ! Онцгойчуудын анги гарга. Гэхдээ бусдад жирийн анги шиг харагдах ёстой шүү!

?: Ойлголоо Залуу эзэнтээн.

Тайлбар: Одоогийнхоос Мянган жилийн өмнө хүн ба хүн бус төрлөхтөн энх тайваны төлөө гэрээ хийцгээсэн юм.
Харин онцгойчуудын талаар ярьвал тэд ямар ч айлын ямар ч хүүхэд болж төрж болно. Гэхдээ тэд онцгой байдаг. Өөрийн төрлөөсөө арай өөр шинж тэмдэгтэй.
Онцгой Исхис гэж байдаггүй. Учир нь Исхис маш их хүчтэй. Хэмжээлэшгүй их. Тийм ч учраас онцгой болвол энэ ертөнцийн тэнцвэр алдагдана.
Цус сорогч юм мөртлөө хүн шиг байдаг. Эсвэл чөтгөр шиг гэх мэтчилэн. Адилхан шинж тэмдэгтэй төрлийнхөө онцгой хүчийг эзэмшдэг.

Юүнагийн талаас

Багш ангид орж ирэн ширүүхэн хүүхдүүрүү хараад: За хүүхдүүдээ! Өнөөдрөөс шалгалтын долоо хоног эхэлж байгаагаа мэдэж байгаа биздээ!! Шалгалтанд тэнцэхгүй бол юу болохыг мэдэж байгаа биздээ!

Хүүхдүүд бүгд чимээгүй багшийн ярихыг сонсоно.

Багш: Шалгалтанд унавал улирна. Харин хамгийн дээд оноог нь авбал шилдэг сургуулиудаас урилга авцгаана. Юүна!! Чи энэ удаа дахин тэргүүн байраа хамгаалж авч үлдвэл хүссэн их дээд сургуульдаа орно. Чамд боломж байгаа шүү!

Би бага зэрэг жуумалзаад: Мэдээж шүү дээ!

Би чинь жоохон муухай харьцаатай болохоос сурлагаараа тэргүүлдэг сурагч.

Дараа дараагийн цагуудад шалгалт авсаар авсаар………

Зэло: Ёоо өнөөдөр ч ёстой хэцүү байлаа. Нүл шалгалт. Чи яасан? За чи ч ойлгомжтой бүгдийг нь хийчихсэн биз!

Би: …………

Зэло: Юүна чи зүгээр үү?

Би: …………

Зэло: Юүна????????

Би: Гуйя чимээгүй болоод өг. Би тайван баймаар байна.

Зэло: Зза ойлголоодоо. Намайг уучил. Шалгалт эхлэхээр л ингэх юм! -3-

Хэн нь ч дуугарсангүй. Чимээгүй, нам гүм байдал.

Зэло: Юүна---

Би ширүүн харан: Яасан??

Зэло: Нөгөө--- Юу?! Зза юу ч бишдээ! Тоох хэрэггүй.

《ЗОГССОН》✝Академи: Онцгой цустан✝Where stories live. Discover now