14. Айдас нь биелсэн өдөр

9.4K 655 59
                                    

Зохиолчийн талаас:

Жунин машиндаа суун хөдлөхдөө  маш ихээр бачууран уур нь  хүрнэ.  Сонсохоос хамгийн ихээр айдаг тэр үгээ Инбиний амнаас тодоос тод сонссон энэ мэдрэмж сэтгэлдээ тогтоон барих гэж ядаж буй итгэл найдварыг нь бүр мөсөн үгүй хийхтэй ижил байдалд оруулна.

"Түүнд хайртай" энэ ямар хүчтэй бөгөөд аймшигтай үг гээч. Энэ л үгнээс айж зугтсаар ирсэн Жунинд түүний ертөнц нурчих шиг л тэнгэр хөмөрсөн мэт хүндхэн мэдрэмжийг төрүүлнэ. Нэгэнт барьж болохгүй сэтгэл, гуйх эрхгүй хайр гэдгийг мэдэх ч түүний сэтгэл дотроо хадгалан үлдсэн гэр бүл нь үргэлж нэг байрандаа байхгүй гэх үнэн түүнийг тас алгадан авсан юм.

 Анх Инбинийг ресторан дотор өөр залуутай байхыг хараад ямар хүчтэй мэдрэмж төрж байсан нь одоо ч гэсэн Жунины сэтгэлд хэвээрээ бас тэр үеийн мэдрэмж одоо ч гэсэн арилаагүй. Тэр залууг нь харах бүрд дахин сэдэрдэг юм. Гэтэл одоо бүр "Түүнд хайртай" гэдэг үгийг сонссон шүү дээ. Энэ үгийн дэргэд ресторанд байсан зураглал хамаагүй дээр мэт санагдана. Инбиний хэлсэн хоёрхон үг Жуниныг сэтгэл дотор нь алчих шиг л боллоо.

Айдас нь биелсэн өдөр. . .

Эргэж явахыг хүсдэг ч түүний хувьд галт тэрэг хэтэрхий хол явчихсан. Өөр бүсгүй сонгон түүний дэргэд байгаа нь ч тэр өөрийгөө энэ бүхнээс холдуулах гэсэн арга нь. Тэр зугтсаар байгаа ч түүний үнэн сэтгэл, мэдрэмжүүд үргэлж түүнийг гүйцэж ирэн зовооно. Үнэн гэдэг аймшигтай. Цаг үргэлж түүнээр даажигнах мэт том цохилтыг өгнө гээч.

Тавьж явуулаад бүхнийг дуусгахад болно Инбинь ч эрх чөлөөтэй болж Жунин ч шаналлаас холдоно гэж боддог ч  түүнийг гэх хайр нь хэзээ ч бууж өгдөггүй. Энэ л Жунины хамгийн том асуудал бас хамгийн том зовлон нь. . .

Тэр бууж өгөхөд тун ч ойрхон байгаа. Гэвч сэтгэлийн доторх тэр нэгэн хүч түүнийг хүчлэн чирсээр л байна.

Бүгдийг эргэцүүлэн шийдвэр гаргасан ч түүний шийдвэрийг үл тоох сэтгэл зүрх. . .

Тэр хэтэрхий дураараа бас хүчтэй юм. . .

=========

Хурд хэтрүүлж байгаагаа ч анзаарахгүй галзуу юм шиг л хурдалсаар Сэхи дээр ирлээ. Гэртээ нэлээд ширүүхэн орж ирсэн Жуниныг нимгэн халаад өөр хувцасгүй нүцгэн шахуу бүсгүй угтан авлаа.

Тийм ч сэтгэл хөдлөлтэй бус харцаар түүнийг гүйлгэн харсан Жунин "Магадгүй чи л надад байгаа ганцхан гарц бололтой. Бусад нь хэтэрхий ихээр өвтгөх юм. Чи л намайг энэ бүхнээс холдуулж чадах байх" хэмээн санаа алдсаар Сэхи рүү ойртлоо.

/Дууссан/  💍 Чи миний аз жаргал. . .🫀Where stories live. Discover now