11. Энд хононо

8.7K 573 86
                                    

 "Инбинь хамтрагч чинь ирсэн шүү" гэх Жу зурагчны дуугаар бодлоосоо түр салан дээш бослоо. 

Зургийн талбайд оров уу үгүй юу "Нүүнаа" гэсээр хэн нэгэн намайг тас тэврээд авах нь тэр.

 Би бүр яахаа мэдэхгүй шоконд орчихлоо. Бас хэн нь вэ?? надад дүү байхгүй шүү дээ гээд л тэрхэн зуур юу эсийг бодох билээ. Маш олон зүйл бодсоор түүнийг өөрөөсөө түлхсэн боловч тэр дэндүү чанга тэврээд байсан болохоор салгаж чадсангүй. Дахин нэг удаа хамаг хүчээ гарган түүнийг түлхээд олж харсан хүн минь жинхэнээсээ цус харвуулах шахлаа.

ЭЭ БУРХАН МИНЬ ГЭЖ!!! ЭНЭ ХҮН Л МИНИЙ АМЬДРАЛД ДУТАЖ ДЭЭ,

Би түүн рүү муухай хараад "ЯА У Сэүн юу хийгээд байгаа юм??" гэж орилоход тэр намайг шоолсон  мэт хачин царай гаргаад

Би түүн рүү муухай хараад "ЯА У Сэүн юу хийгээд байгаа юм??" гэж орилоход тэр намайг шоолсон  мэт хачин царай гаргаад

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

 Хацраас минь чимхэн "Мм~ нана манай уурын тулам хэвээрээ л байх шив. Он цаг өөрчлөгдөж бүр ээж болсон юм байж наад муухай аашаа засаж болдоггүй юм уу? санасан шүү" гэсээр дахиад тэврэх нь тэр.

Би түүнийг өөрөөсөө түлхээд "Битгий маяг-" гэтэл нүдний булан юм торох шиг болон хажуу тийш харвал Тэкён ах нэлээд гайхсан бололтой над руу харан зогсоно.

Тэгснээ "Та хоёр бие биеэ таньдаг хэрэг үү?" гэж асуухад намайг үг дуугарч амжаагүй байхад Сэүн түрүүлэн ам нээв.

Сэхүн "Мэдээж маш сайн таньдаг, бас энэ үзэсгэлэнтэй эмэгтэй зураг авхуулж байгаа болохоор л би танай саналыг хүлээж авсан юм шүү дээ" гэсээр мөрөөр минь тэвэрлээ.

Тэкён ах Сэхүний гар руу харан "Мм эртний танилууд байх нь ээ?" гэсээр өөр зүйл хэлсэнгүй. Харин түүний харц намайг байцаах мэт үнэхээр эвгүй. 

Би түүнээс санаа зовсондоо Сэүний гарыг мөрөн дээрээсээ авах гэтэл Сэүн улам чанга тэврэн "Эртний танил гэнэ шүү, түүнээс ч илүү байх болно" гэж хэлээд миний чих рүү тонгойн 

"Нөхрөөсөө салсан гэдгийг чинь мэдсэн шүү Инбинь нүүна" гэж шивнээд бах нь ханасан янзтай над руу жуумалзана.

/Дууссан/  💍 Чи миний аз жаргал. . .🫀Where stories live. Discover now