6. Супер залуу

9.4K 585 101
                                    

Зохиолчийн талаас:

Жунин өчигдөр их уусан болохоор ажилдаа явах хүсэл байсангүй шууд л гэр рүүгээ буюу Сэхитэй хамт байгаа байр руугаа явлаа. Үүдээр оров уу үгүй юу Сэхи уурлаж орилсоор түүнийг угтав.

Сэхи "Яа Ким Жунин! хэтэрч байгаа юм биш үү? гэнэт хэлэх ч үгүй гадуур тэнээд тэгээд бүр хуучин эхнэртэйгээ уулзаж хамт архи уусан байгаа юм даа!! би чиний хувьд хэн юм??? Яагаад одоо болтол тэр ядаргаатай авгайгаас бүрэн харилцаагаа тасалж чадахгүй байгааг чинь ойлгохгүй байна"

Жунин ямар нэг юм хэлэх гэж байгаа бололтой хөмсөг нь зангиран ширүүн харснаа эргээд хэвийн төрхтэй болон хэлэх гэсэн үгээ залгиж орхилоо.  Тэр зүгээр л санаа алдав. . .

Сэхи тоосон шинжгүй үргэлжлүүлэн "Би лав ингэж доромжлуулж амьдарч чадахгүй шүү! Чиний хуучин эхнэр чинь залгаад найз залуугаа ирж ав хүүхдүүдийг харах хүн алга, яг одоо гээд л харанхуй шөнө хүн загнаад байсан. Чиний архи уусан ямар миний буруу юм уу? тэгээд бас хаана хоносон болохоороо ийм орой ирдэг юм бэ? Уг нь өглөө сэрээд л шууд ирэх байх гэж ямар их хүлээсэн гээч" гэсээр нулимс унагаахад 

Жунин түүнийг тэврээд "Уучлаарай, өчигдөр Чанёолтой жоохон муудалцаад тэгээд уусан юмаа. Бас би Инбиньтэй биш ганцаараа уусан шүү зүгээр л баарны үйлчлэгч түүн рүү залгасан байна лээ" гэж аргадаад үсийг нь зөөлөн илнэ.

Харин Сэхи улам уурлан "Яахаараа над руу биш тэр хүүхэн рүү залгадаг юм? чи түүний дугаарыг юу гэж хадгалсан болоод тэр хүүхэн рүү залгадаг байна аа?"

Жунин санаа алдаад "Миний сахиусан тэнгэрүүдийн ээж гэж хадгалсан юм" гэж хариулахад

Сэхигийн нүд улаан галзуу мэт эргэлдсээр "Тэр хүүхнээ бүр сахиусан тэнгэр гэж хадгалаа юу? Намайг болохоор хайр л гэсэн байдаг биз дээ? аргагүй юм байна л даа мэдээж хэн ч харсан хайр биш сахиусан тэнгэр рүү нь л залгана шүү дээ" гэж хэлээд унтлагын өрөөнийхөө хаалгыг тас хийтэл савах нь тэр.

Жунин өчигдөржин уусан болохоор Сэхи орилсон орилоогүй толгой нь хангалттай их өвдөж байв. 

Бас Инбиний түүнд хэлсэн "Эцгийн хайр халамж худалдаж авч болох болов уу??" гэдэг өгүүлбэр чихэнд нь бус сэтгэлд нь хадна. Тэр ч бас санах, өвдөх мэдрэмжийг давхар мэдэрч байгаа болохоор тэр.

Жунин яаж яваад ийм ойлгомжгүй байдалд хүрснээ өөрөө ч үл мэднэ. Зүгээр л тэр үүнийг хийчихсэн. Багтрах шахан буглаж байсан тэр үед нь Сэхи зүгээр л зөв цагаа олоод эвтэйхэн ороод ирсэн. Цочирдмоор үйл явдал байсан ч Сэхи гарч ирсэн нь түүний галзуурах шахаж байсан сэтгэлийг арай өөр зүйлд анхаарлыг нь татаж өгсөн байх.

/Дууссан/  💍 Чи миний аз жаргал. . .🫀Where stories live. Discover now