10. Тэр хэн юм?

9K 619 83
                                    

Зураг авалт болох газар ирэхэд Тэкён ах аль хэдийн ирсэн байлаа.

Би "Сайн байна уу захирлаа" гэсээр бөхийхөд

Тэкён ах мөрөн дээр минь товшоод "Ингэж албаны байх хэрэггүй дээ манай ажилчид чи бид хоёрыг найзууд гэж мэдэж байгаа тийм болохоор зүгээр чөлөөтэй харьц" гэснээ цаана байсан өндөр сахалтай залууг дуудаад 

"Энэ чиний зургийг авах зурагчин байгаа юм. Одоо Азид их нэрд гарч байгаа мундаг зурагчин" гээд нөгөө залуу руу заахад

Би "Сайн байна уу? Инбинь гэдэг танилцсан даа таатай байна" гэсээр нөгөө залуутай бөхийн мэндлэхэд

Ах над руу заагаад "Энэ манай гол модель" гэж хэлэхэд 

Нөгөө залуу инээмсэглэн "Жу Сынхён гэдэг танилцсан даа таатай байна" гээд гар барилаа.

Арын ажилчид нүүр хувиргагч гэрэлтүүлэгч гээд бүх хүмүүстэйгээ албан ёсоор танилцаад нүүр будалт даа орлоо.

Нүүр будалтаа хийлгэж дуусаад хувцсаа хүлээн сууж байтал нүүр будалтын өрөөнд Тэкён ах ороод ирэв.

Би "Ахаа ямар нэг хэрэг гараа юу?" гэж асуухад

Тэкён ах инээмсэглэн хажууд минь суугаад 

"Заавал хэрэг гаргаж байж л чамтай уулзаж болох нь ээ? зүгээр хуучны найзуудын хувьд завтай байхад чинь буу халж болохгүй гэж үү?" гэсээр худлаа туньж байгаа царай гаргав

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Заавал хэрэг гаргаж байж л чамтай уулзаж болох нь ээ? зүгээр хуучны найзуудын хувьд завтай байхад чинь буу халж болохгүй гэж үү?" гэсээр худлаа туньж байгаа царай гаргав.

Би "Ойлголоо, юм яръя танаар сонин сайхан юу байна?? уулзаагүй их удсан болохоор таны тухай юу ч мэдэхгүй юм гэр бүлтэй болсон уу? Яагаад ийм олон жилийн дараа солонгост буцаж ирсэн юм? Би таныг бүр тэндээ амьдрахаар шийдсэн юм байх л гэж бодож байлаа шүү дээ" гэсээр түүн рүү харан инээмсэглэхэд тэр үл ялиг санаа алдаад...

Тэкён ах "Гэр бүл гэнэ ээ??" гэснээ бага зэрэг инээмсэглээд 

"Надад тийм зүйл байхгүй ээ. Бас би зүгээр л Солонгост ирж чадахгүй байсан юм. Чи манай аав ээжийг мэднэ шүү дээ. Тэд их хатуу хүмүүс намайг өөрөө хөл дээрээ босож хувийн студиэ байгуулахаас нааш солонгост битгий хөл тавиарай гэж хориглосон. Харин би тийм ч мундаг нэгэн биш болохоор өөрийн гэсэн студи байгуулж хөл дээрээ босож гэсээр олон жил болсон байна. Цаг хугацаа дэндүү хурдан юм. Саяхан л чамаас хагацаж ядан Франц нисэж байсан санагдаж байна. Гэтэл одоо бидний амьдрал тэс өөр болсон байна" гэж хэлэх үед би түүнээс хөнгөн гуниг мэдэрсэн юм. 

/Дууссан/  💍 Чи миний аз жаргал. . .🫀Where stories live. Discover now