3. Галзуурмаар их

10K 684 60
                                    

Өглөө эрт босож хүүхдүүд дээ хоолыг нь хийж өгөөд Жимин бид хоёр ах эгч нарыг нь сургууль цэцэрлэгийнх нь автобусанд суулгаж өгөөд гэртээ орлоо.

Жимин "Ээжээ би шээчин" гэсээр тоглоомын өрөөнөөс гараад ирлээ.

Би хөмсгөө зангидан гараа ташаандаа аваад "За сайхан залуу минь, би чамайг шээсэн хойноо биш шээхээсээ өмнө хэлж бай гэж хэд хэлэх болж байна" гэж жоохон загнаж байгаа дүр үзүүлэхэд 

Бяцхан Жимин гэмгүй царайгаа гаргасаар "Хэл нь ингээд явж байсан чинь шээчин" гэж хэлээд малийхад би яаж ч чадахгүй инээчихлээ.

Намайг инээсэн болохоор боломжийг яаж алдах билээ хоёр гараа өргөсөөр тэврүүлэх гэж дээш тэмүүлнэ. Би хүүгийнхээ өмдийг сольж өгөөд "Дахиж өмдөндөө шээх юм бол гадаа хашаанд Жоннитой хамт унтаарай за юу" гэж хэлэхэд 

Юу ч бодохгүй "жа" гээд инээх хүү минь дэндүү эгдүүтэй.

Хүүтэйгээ байхад огт уйдна гэж байхгүй шүү бүтэн өдөржин инээсээр байгаад л таарна, ядаж байхад одоо овоо ярьдаг болсон болохоор хааяа бүр базаад авмаар эгдүүтэй юм ярина гээч.

Хүүтэйгээ хамт хүүхэлдэйн кино үзээд сууж байтал утас дуугарлаа дугаарыг нь харвал ганц сайн найз Минхи минь байв. Тэр ч бас загвар өмсөгч бид хамгийн анх агентлагт хамт бүртгүүлээд өдийг хүртэл арав хорин жил найзалж байна.

Утсаар:

Минхи: За сайн уу? миний найз, найз нь танайд очно гэдгээ захиралд хэлээд гарах гэсэн чинь Сону, Инхэ гэж хоёр гай хамт явна гээд салдаггүй ээ. Би ямар та хоёр очиж болохгүй гэлтэй нь биш

.... гэсээр цаанаа нэг дургүй байгаа хоолойгоор хэлэв.

Би инээмсэглээд: Зүгээр дээ хамт хүрээд ир. Найз нь сайхан хоол хийгээд байж байя

Минхи: Гэхдээ хайраа цаад хоёр чинь сайхан сэтгэл өвөртөлж очоогүй шүү. Жунин та хоёрыг салсан гэдгийг мэдсэн байна лээ. Сону дээр дэлгүүр хэсэж яваад Жуниныг өөр хүүхэнтэй нялуурч байхыг харсан юм гэнэ. Тэгээд л нууц амрагтай болсон байна лээ Инбинь одоо яана аа гээд хэл амаа урж таслах гээд байхаар нь найз нь салсан гээд хэлсэн шүү за, уучлаарай...

Би: Зүгээр дээ, угаасаа л эрт орой хэзээ нэг цагт хүмүүс мэдэхээс хойш найз нь зүгээр гэж хэлээд хүчээр өөрийгөө барьж байлаа.

Минхи: За за тэгвэл одоо бид гурав очлоо шүү. Миний найз үс гэзгээ янзлаад нүүр амаа ч гэсэн буд. Уйлсан нүд гутарсан царай огт харуулж болохгүй шүү! тэр хоёрын амны бай болохооргүй харин ч ангайж унамаар гоё болоод байж байгаарай гэж хэлээд утсаа тасаллаа.

/Дууссан/  💍 Чи миний аз жаргал. . .🫀Where stories live. Discover now