12. Тэр чи биш

8.9K 582 66
                                    

Шууд л хажуугаар минь дайрч орон гутлаа тайлаад "Би өнөөдөр энд хононо" гэж хэлэх нь тэр.

Би гайхсан даа бүр юу гэж хэлэхээ мэдэхээ байлаа. 

Дэмий л "ЮУ??" гэсээр итгэж ядан асуухад 

Жунин юу ч болоогүй зүгээр л ажлаасаа гэртээ ирж байгаа хүн шиг гадуур хувцсаа тайлан над руу ширтсээр "Би энд хононо гэлээ. Энэ тийм ойлгомжгүй байна уу?" гэж хэлээд цааш орчих нь тэр.

Би хурдхан гутал хувцсаа тайлаад түүний араас орлоо. Ингэмээргүй, зарим нэг талаараа сайхан байгаа ч гэсэн уур бага зэрэг хүрч байна. Тэр хүссэн үедээ явж хүссэн үедээ ирж байх юм. Тэр л өөрөө болж байвал миний яах түүнд хамаагүй бололтой.

Би аль болох ууртайгаар хөмсгөө зангидсаар "Чи одоо тоглоод байгаа юм уу? энэ гэрийг хэнийх гэж бодоод хүссэн үе дээ ирж, хүссэн үедээ яваад байгаа юм! Нэг удаа явна гэж шийдсэн бол битгий дахин дахин ирээд бай! Одоо чиний гэр чинь өөр газар бас чамайг өөр хүн хүлээж байгаа" гэж хэлэн түүн рүү ширтэхэд 

Тэр яг л миний яриаг огт сонсохгүй байгаа юм шиг инээмсэглэн над руу ирээд "Битгий хөмсгөө зангидаж бай, чамд зохихгүй байна" гэж хэлээд хоёр хуруугаараа миний хөмсгийг түлхэн тэнийлгэв. 

Энэ үйлдэлд нь зүгээр л царцсан мэт хөшиж орхилоо. Учир нь түүний надад хэлсэн хамгийн анхны өгүүлбэр энэ байсан юм. Бид танилцдаг өдөр би тайзан дээр бага зэрэг алдаа гаргасан болохоор үдэшлэг дээр өөрийн мэдэлгүй хөмсгөө зангидсан байж билээ. Харин тэр үед хэн нэгэн "Битгий хөмсгөө зангидаж бай, чамд зохихгүй байна" гэж хэлээд хоёр хуруугаараа тэнийлгэх үед тэр царайлаг залууг хараад сэтгэл минь яг одоогийнх шиг хөдөлж байсан сан.

Намайг хөдөлгөөнгүй гөлрөөд зогсоод байсан болохоор тэр гайхсан бололтой миний урд ирэн нүүрээ ойртуулаад "Чи зүгээр үү? яагаад хөдлөхгүй зогсоод байгаа юм?" гэж асуух үед нь л нэг юм ухаан орж хэвийн байдалдаа орлоо. 

Тийм дээ тэр санахгүй байгаа. Анх надад юу гэж хэлж байснаа одоо санана гэж үү? түүний зуршлаараа хийсэн тэнэг үйлдэлд догдолж байдаг би л өөрөө тэнэг байх.

Жунин өмд цамцаа тайлан дотоожтойгоо үлдээд буйдан дээр тухлан зурагт асаах үед бас л дахин салаагүй байсан үедээ эргээд очсон мэт санагдана. Тэр гэртээ хувцас өмсөх үнэхээр дургүй болохоороо гэрт байгаа үедээ дотоожноос өөр хувцас өмсдөггүй байсан. Одоо ч хэвээрээ бололтой.

/Дууссан/  💍 Чи миний аз жаргал. . .🫀Where stories live. Discover now