13. Би түүнд хайртай

9.8K 641 77
                                    

Өглөө бүр хүүхдүүддээ хоол хийж өгдөг болохоор дадал болсон цагтаа буюу зургаа өнгөрч байхад сэрчих нь тэр. Нүдээ дөнгөж нээв үү гүй юу нүүрэнд минь бараг л тулсан түүний царай, хэдхэн "см" зайд байгаа болохоор ч тэр үү түүний халуун амьсгал хацар руу минь үлээж бас маш удаан мэдрээгүй тэр мэдрэмжийг надад өгнө. 

Сандарсандаа босох гээд дээш өндийхөд, сая л нэг түүний гар намайг ороон тэвэрсэн байгааг анзаарсан юм. 

Гарыг нь зөөлөн холдуулах санаатай гарт нь хүртэл Жунин "Цаг эрт байна. Өнөөдөр амралтын өдөр жоохон унтаад ав" гэж хэлээд намайг доош хэвтүүлээд өөртөө наан тэврэв. 

Зүрхний минь цохилт түргэсэн юун унтах харин ч эсрэгээрээ сэргэж байх шиг байна. Түүн рүү ширтэн яахаа мэдэхгүй хэвтэж байхад минь тэр гэнэт нүдээ нээчих нь тэр. 

Хацар бага зэрэг улайн нүдээ томруулсаар түүн рүү ширтэхэд тэр инээмсэглэн "Би цоорлоо" гэж хэлэх үед өөрийгөө ямар чөтгөрөө хийгээд байгааг ойлгон хурдхан босохоор цааш эргэхэд Жунин араас тэврэн хэвтүүллээ.

Би "Босох хэрэгтэй байна. Хоолоо хийх ёстой" гэж ээрч муурсаар арай гэж хэлэхэд минь

Жунин араас минь тэвэрсэн чигтээ "Өдөр ирнэ тийм болохоор жоохон унтаад ав. Ажил хийгээд ядарч байгаа биз дээ? Би чиний оронд байсан бол ажил хийхгүй гэртээ амраад байж байх байлаа" гэж хэлэхэд нь би биеэ хураасаар яахаа мэдэхгүй хэвтэнэ.

Гэтэл Жунин надад илүү ойртон нуруунд минь наалдаж хэвтээд "Унтмаар байгаа тийм үү" гэж эрхлүүлж байгаа юм шиг намуухан хоолойгоор хэлээд гэдсийг минь зөөлөн илэх үед өчигдрөөс хойш тэвчиж байсан нулимс минь зүгээр л урслаа.

Сэра Сэна хоёр, Дөрвөн ихэр бас Жиминийг гэдсэнд байхад ч гэсэн намайг хямраад унтахгүй байвал үргэлж гэдсийг минь илээд "Хүүхэд минь унтмаар байна гэнэ ээ" гэдэг байсан сан. 

Гэтэл эхийн хэвлийд бүрэлдсэн цагаасаа эцэгтээ гологдоод үлдсэн хөөрхий үрд минь анх удаа эцэг хүний хайр халамжийг өгсөн тул нулимсаа тэвчиж чадсангүй. Харин уйлж байгаагаа мэдэгдүүлэхгүй гэж гаргах амьсгаагаа хүртэл нарийн бодож хянаж байж гаргана.

Намайг унтахгүй байгааг мэдсэн болохоор Жунин "Унтаарай, унтаарай" гэж сонсогдох төдий зөөлөн шивнэсээр гэдсийг минь илнэ.

Жунины халуун гар гэдсийг минь зөөлөн илэхэд цаанаа л нэг таатай санагдах бөгөөд жирэмсэн болсон цагаас минь эхлээд өдийг хүртэл дотор минь байсан бүх шаналал сэтгэлийн шарх минь зүгээр болох шиг. 

/Дууссан/  💍 Чи миний аз жаргал. . .🫀Where stories live. Discover now