5. Карт

9K 658 52
                                    

Гэрийнхээ гадаа ирээд түүнийг дуудсан ч тэр огт сэрсэнгүй би арай гэж түшиж явсаар гэртээ оруулахад Сэра Сэна хоёр гайхсан бас ууртай харагдах боловч аавтайгаа уулзаагүй удсан болохоор санасан гэдгийг нь би тэднээр хэлүүлэхгүй сайн мэдэж байлаа. 

Харин бяцхан Жимин минь нүдээ байдгаараа томруулсаар "Миний аав ирчихсэн үү? 0.О" гээд баярлан доороо үсрэх нь үнэхээр эгдүүтэй.

Сэна аавынхаа цаад талаас түшин надад тусалж байх зуураа "Аав яах гэж ирсэн юм?? шинэ гэртээ харихгүй" гэж гомдсон басхүү ууртай хэлэв.

Би "Ээж нь аавынх нь шинэ гэрийг мэдэхгүй болохоор хүргэж өгч чадсангүй, аав нь өглөө явах байх" гэж хэлээд Сэнатай хамт хоёр талаас нь түшиж явсаар унтлагын өрөөнд оруулан орон дээр хэвтүүллээ.

Сэра "Аав энд унтаж байгаа юм чинь би Жиминтэй хамт унтсан нь дээр байх тэгэхгүй бол нил архи үнэртэж байна" гэж хэлэхэд 

Бяцхан Жимин шал худлаа хамраа дараад "Харин тийн нил архи үнэртэж байна" гэх нь тэр.

Сэра "Жимин-аа хоёр аниатайгаа хамт унтъя" гэхэд 

Жимин хошуугаа унжуулан "Яагаад?? би аав ээжтэйгээ хамт унтмаар байна шүү дээ" гэж зөрүүдлэв.

Би "Миний хоёр охин өрөөндөө ороод унтаж бай даа ээж нь дүүг нь унтуулаад оруулаад өгье" гэхэд 

Тэр хоёр "За за~" гээд гарах даа тэдний нүд аав дээрээ туссан байгааг анзаарсан юм. 

Охид минь ухаантай, ээжийгээ л гээд хичээж байгааг мэдэх боловч яах аргагүй жоохон хүүхдүүд юм болохоор аавыгаа маш их санаж байгаа байх.

Сэра Сэна хоёрыг гаргаад Жуниныг тухтай унтаг гэж бодоод хувцасыг нь тайлаад унтууллаа. Манай хүн угийн л нүцгэн унтдаг зуршилтай тул хувцастай унтаж чадахгүй. Хэдий шал согтуу байгаа ч гэсэн бие нь тавгүй байна байх.

Одоо харин бяцхан дайсны цэргээ унтуулах санаатай хүүгээ хүчээр шахуу дарсаар мээмээ өгөн хэвтүүлэхэд бяцхан хүү минь аавыгаа ирсэнд хөл нь газар хүрэхгүй байгаа бололтой мөөмөө ч хөхдөггүй бондгонож босож ирээд намайг давуулж аавыгаа хараад болдоггүй тэгэхээр нь Жунины талд хэвтүүлээд мээмээ өгтөл дахиад л хөхөхгүй байв. 

Би ч жирэмсэн байхад аль ааш зан өөрчлөгдөхийг хэлэх үү, гэнэт л уур хүрээд хүүгийнхээ бөгсөн дээр зөөлөн алгадаад "Зүгээр унтаач, хүн ядраад байхад дэггүйтээд унтахгүй юм" гэж загнахад хүү минь юу ч дуугарахгүй босоод хошуугаа унжуулан доош хараад суучихлаа.

/Дууссан/  💍 Чи миний аз жаргал. . .🫀Where stories live. Discover now